ӨРНИЙН ЗУРХАЙ: Мэлхийнхэн ажил хэргийн уулзалт, болзоонд яв

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 27

Хонь

Оройг хүртэл хийх ажил тийм ч их байхгүй. Чухал ажлыг чөлөөтэй хийж болохоор байна. Орой амжилт ирж мэднэ. Гэрийн ажилдаа ч бас анхаар. Бизнестээ анхаарал тавьж, сонголтоо зөв хий.

Үхэр

Үдээс өмнө төдийлөн үр дүн харагдахгүй ч бүү санаа зов. Гол зүйлдээ анхаарч, зорилгоо тодорхой болго. Зорилгодоо хүрэх арга замыг тодорхой болго. Шинэ санаа төрж, хариуцлага өндөрсөнө.

Ихэр

Нөхцөл байдлыг хийж буй ажилтайгаа уялдуул. Хийсэн сонголтдоо бүү эргэлз. Мэргэжлийн болон санхүүгийн ажилдаа анхаар. Ажил хэрэгт тань шинэ эргэлт гарна.

Мэлхий

Хувийн амьдралдаа цаг гаргаж, эрүүл мэнддээ анхаарал тавь. Хэт их ачаалалтай ажил хийх хэрэггүй. Ажил хэргийн уулзалт, болзоо зэрэг нь сайхан болж өнгөрнө.

Арслан

Сэтгэл санаа сайхан байна. Баяр баясгалантай байж, хайр дурлал, уран бүтээлд амжилт олно. Амарч, аялж, хүүхдүүдтэйгээ хамт бай. Бусдаас сонссон мэдээллээ үнэн эсэхийг нь нягтлаарай.

Охин

Өнөөдөр та уул овоо шиг их амжилтад хүрэхгүй ч ажилдаа шамд. Хожмын амжилт тань өнөөдрөөс шалтгаална. Романтик харилцаа туйлын сайхан байна.

Жинлүүр

Өнөөдөр жинлүүрийнхний харилцаа холбоо гайхалтай сайн байна. Холын болон ойрын хүмүүстэйгээ харилцана. Эрүүл мэндийн талаар мэдээлэл ав. Сонссондоо биш харсан, үзсэндээ итгэ.

Хилэнц

Өдрийн талыг хүлээлтийн байдалд өнгөрүүлнэ. Гэхдээ ажилдаа шинэ түнш, дэмжигч олно. Романтик байна. Цагаа олсон дэмжлэг таны ажилд хүч нэмнэ.

Нум

Сул тал хүн бүрт бий. Гэхдээ сул тал давуу тал болох үе ч байдаг. Чалчаа байх нь заримдаа хэрэгтэй. Гэхдээ та юу ярихаа сайн бодохгүй бол ойр дотныхонтойгоо маргаж мэднэ.

Матар

Идэвхтэй байгаарай. Ялангуяа үдээс өмнө их идэвх хэрэгтэй. Гэхдээ хэт хичээлгүй, тайван, урсгал даган хөв. Орой та тодорхой үр дүнд хүрсэн байх болно. Шинэ санаа төрнө.

Хумх

Мөрөөд. Уурлаж бухимдах гээд байвал тэвчиж өнгөрүүл. Нөхцөл байдал таныг ядрааж байсан ч өөрөө өөрийгөө сэргээ. Ашигтай ажил хийж, ойрын хугацааны төлөвлөгөөнүүдээ биелүүлэх арга зам хай. Мэдээлэл цуглуул.

Загас

Хэлэх зүйл байхгүй бол дуугүй байх нь хамгийн зөв сонголт. Хүмүүсийн ятгалгад бүү өрт. Илтгэл, хэлэлцүүлгийг дараа өдөр рүү хойшлуулсан нь дээр. Бичиг цаасны ажил таныг бага зэрэг ядрааж мэдэх тул тархиа сайн амраах хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top