Хонь
Зорилготой байдал, хариуцлага, эмх цэгц шаардагдана. Ажилдаа сонирхолтой хандах нь таны амбицаас ч илүү чухал. Дуусгаагүй ажил хэрэг байгаа бол бүхий л чармайлтаа гарган дуусгахыг хичээгээрэй.
Үхэр
Хүчтэй байна. Бүгдийг амжуулах цаг ч байна. Энэ боломжийг нэн даруй ашиглаж амжилтад хүр. Хамгийн чухал, хариуцлагатай ажлыг өглөө эрт хийчихвэл бусдыг нь үдээс хойш тун амжилттай хийнэ.
Ихэр
Шинэ ажил эхлээд хэрэггүй. Эмх цэгцтэй байх нь таныг өөртөө итгэлтэй болгоно. Үнэт зүйлээ хамгаалж, даатгуул. Хуулийн дагуу ажиллаж, мэргэжлийн бай.
Мэлхий
Бусдын зарчимд хүндэтгэлтэй ханд. Хамтрагч тань таны эсрэг байвал түүнд өөрийн үзэл бодлоо тулгаад хэрэггүй. Гэхдээ ажил хэрэг муугүй явагдана.
Арслан
Өнөөдөр арслангийнхан хуваарийн дагуу явна. Багаар ажиллаж, байр сууриа бэхжүүлж чадна. Эмх цэгцтэй байж, эрүүл мэнддээ анхаараарай.
Охин
Өр байвал төл. Дуртай зүйлээ хийж, өөрийгөө завгүй байлга. Цаг хугацаа таныг хүлээхгүй учир чухал ажлаа хийж эхэлсэн нь дээр. Хэн нэгэнд тусалвал үр дүнтэй байх өдөр.
Жинлүүр
Гэр бүлийн болон мэргэжлийн ёсзүйгээс хамаарч баригдмал байна. Ядарч байгаагаа мэдэрнэ. Гэхдээ зүгээр суух хэрэггүй. Зорилгоо биелүүлэхийн төлөө ажилла.
Хилэнц
Байр сууриа хадгалж үлд. Ямар ч зүйл болсон өөрийнхөө замаар явах нь дээр. Ажлын талбарт сайн хамтрагч байж, хүмүүс танаас тусламж гуйвал үг дуугүй зөвшөөр.
Нум
Үүрэг хариуцлагаа ухамсарла. Хооллолтдоо анхаар. Ахуйн ажлаа цэгцэлж, анагаах ухааны мэдлэгээ дээшлүүл. Эхэлсэн ажлуудаа заавал дуусгаарай.
Матар
Чухал ажлыг бүү хойшлуул. Шаардлагатай бүгдийг хий. Амжилт гаргах нөхцөл байдал бүрдсэн байна. Анхаарал шаардсан ажлыг өглөө хийх нь дээр.
Хумх
Завгүй өдөр. Хийж гүйцэтгэх ёстой үүрэг даалгавруудад дарагдана. Гэхдээ тэдгээрийг хийж дуусгасныхаа дараа эрч хүч, амар амгаланг мэдэрнэ. Өөртөө итгэлтэйгээр гэрээсээ гар.
Загас
Тэвчээртэй байж, хийх шаардлагатай зүйлсийг хий. Нямбай, зохион байгуулалттай бай. Тал тал руу үсчих бус дэс дараатай байх нь чухал.
Сэтгэгдэл ( 0 )