Хонь
Хайр дурлалын харилцаа романтик байна. Сэтгэлийг тань догдлуулсан учрал тохиож ч мэднэ. Сэтгэл санаа сайхан болж, баяр баяслаар дүүрнэ. Ажлын амжилт хүлээж байна.
Үхэр
Худалдан авалт хийхэд таатай өдөр. Эрч хүчээ зөв ашигла. Хайр дурлалд одтой байж, дотны хүмүүстэйгээ ойлголцоно. Хамгийн чухал ажилдаа төвлөрөхийг зөвлөж байна.
Ихэр
Шүүмжлэл ирнэ. Гэхдээ та түүнийг тэвч. Бүх зүйл бодож санаснаар тань болохгүй. Зөрүүд зан гаргаж хамаг цагаа үрэх хэрэггүй. Маргах ч хэрэггүй.
Мэлхий
Маргаан мэтгэлцээнд оролцох хэрэггүй. Хүмүүстэй эвтэй бай. Уян хатан байгаарай. Үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдыг шүүмжлэлгүй, гомдоолгүй ярь.
Арслан
Амьдралд тань өөрчлөлт гарна. Хойшлуулсан ажил байгаа бол хийж дуусга. Цаг хугацаа таныг хүлээхгүй учир гараа хумхиж суух хэрэггүй. Нэр хүнд тань өснө.
Охин
Өөрчлөлт хий. Хүмүүст тусал. Тэдэнд амалсан амлалтаа биелүүл. Завгүй байна. Гэхдээ гэр бүлээ болон өөрийнхөө эрүүл мэндийг бүү умарт.
Жинлүүр
Хүмүүст өөрийгөө харуул. Гэхдээ сайн талаар. Сөрөг талаа аль болох нуухгүй бол өрсөлдөгч нарт завшаан болно. Маргаанаас хол бай.
Хилэнц
Сэтгэл санаагаа ариусгаж, гэгээлэг бай. Алдаа гаргасан бол засах боломж байна. Гэр бүлдээ халуун дулаан хайраа мэдрүүл. Чухал ажлаа өглөө эрт хийчихвэл өдрийн турш амар амгаланг мэдэрнэ.
Нум
Ачаалалтай ажиллаад хэрэггүй. Дархлаагаа сайжруул. Санхүү тань дээшлэх боломж байна. Хүүхдэдээ анхаарал хандуул. Хайртай хүмүүстээ амьдралын баяр баясгаланг мэдрүүл.
Матар
Хамтран ажиллах саналуудад дарагдана. Гэхдээ бүх зүйл таны хичээл чармайлтаас хамаарна. Карьераа өсгөх боломж байна.
Хумх
Оюун бодлоо тайван байлга. Өөрчлөлт хийхэд бэлэн бай. Зориг, тэвчээр хэрэгтэй. Зоригтой хийсэн үйлдлүүд тань амжилт дагуулж ч мэдэх юм.
Загас
Эрч хүчтэй байна. Өөрийнхөө бодол, байр сууринд бат зогс. Ингэж байж та амжилтад хүрнэ. Дарга нартаа хэн болохоо харуул. Эрсдэл гаргахаас бүү айж эмээ.
Сэтгэгдэл ( 0 )