ӨРНИЙН ЗУРХАЙ: Мэлхийнхэн таатай дурсамжид умбана

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 02

Хонь

Та өнөөдөр дуртай зүйлээ хийхийг хичээ. Хамтран ажиллагсад болон түнш рүүгээ гомдоллохыг бүү яар. Харин ч эсрэгээрээ холбоо харилцаагаа сайн байлга. Хайртай хүндээ буулт хийхэд бэлэн байна. Бизнес аялалд явж байгаагүй бол тааламжтай, ашигтай, аюулгүйг нь сонгоод газар үзэж яагаад болохгүй гэж...

Үхэр

Өнөөдөр үхрийнхэн хууль зөрчих хэрэггүй. Албан ёсоор ярилцах боломжгүй зүйлийг албан бус орчинд ярих боломж байна. Нарийн ширийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болвол хуучин харилцаа холбоогоо ашиглавал баталгаатай. Бичиг баримтаа архивлаж, хэрэггүйг нь устга.

Ихэр

Ихрүүд яриагаараа дарга нарынхаа анхаарлыг илүү татна. Нууц мэдээлэл олж авч ч магадгүй. Шүүмжлэлд бүү ундууц. Өрсөлдөгчидтэйгөө хатуу ширүүн харьцах ч хэрэггүй. Чимээгүй байх нь танд илүү ашигтай. Энэ өдөр хувийн ярилцлага, уулзалт, зөвлөлдөөнд тохиромжтой.

Мэлхий

Тав тухтай өдөр. Таатай дурсамжуудад умбана. Алс байгаа найз нөхөдтэйгөө холбоо тогтооно. Та сайн ярилцагч байж, сул талуудаа далдалж чадна. Бизнесийн хэлэлцээ эхлүүлж хэрэггүй. Хамтын ажиллагааны гэрээ хийх, эмчилгээ хийлгэх, хувийн үйлчилгээ авах, урт удаан хугацааны аялалд явах зэргийг түр хойшлуул.

Арслан

Арслангийнхан өнөөдөр нууц ярианд оролцоно. Бусадтай дотно харилцаатай байгаарай. Хэн нэгэнтэй хувийн маш таатай харилцааг эхлүүлвэл удаан үргэлжилнэ. Хаалттай бизнес уулзалт, банк, даатгалын байгууллага, эмнэлгийн байгууллагад очих шаардлагатай болж магадгүй.

Охин

Өнөөдөр ерөнхийдөө урсгалаараа явна. Харилцагч нартайгаа санал бодлоо солилцох хэрэгтэй. Яриа хэлэлцээ эхлүүлвэл аль болох тодорхой болгох нь чухал. Шүүмжлэл, доромжлолд хязгаар бий. Эелдэг байснаар хоолны дуршил ч сайн байна. Түншийнхээ хүсэлтийг харгалз. Өрсөлдөгчдийн санаа бодлыг ч сонсохыг хичээ.

Жинлүүр

Дуртай зүйлээ хий. Таны идэвх, эрч хүчийг хобби л нөхнө. Эрүүл мэнддээ анхаар. Мөн дүрэм журам, өдөр тутмын хэв маягийг үл тоомсорлож болохгүй. Эмч, хамт ажиллагсад зэрэг хүмүүстэй нууц яриа өрнүүлнэ.

Хилэнц

Бүдүүлэг, эсвэл романтик байна. Харилцан яриа, итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй. Хайрын захидал бичиж, уран зохиол, хөгжмийн ур чадвараа харуулж ч мэдэх юм. Хүүхдүүдтэйгээ ярилцахад таатай үе. Зөвлөх, тайлбарлагчийн үүргийг амжилттай гүйцэтгэж чадна. Бусдад анхаарал хандуулахаас татгалзах хэрэггүй.

Нум

Гэр бүлийнхэнтэйгээ харилцаж, хайртай хүмүүсийнхээ яриаг сонс, хүлээн зөвшөөр. Ихэнх тохиолдолд тэд таныг ч бас харилцан дэмждэг. Хамгийн ойрын хүрээллийн хэн нэгэн танд олон зүйлийг мэдрүүлнэ. Гэхдээ хатуу ширүүн зүйл бол биш. Уучлал ямар нэгэн үнэ өртөггүй. Үнэнийг нээхээс ч илүү ухаалаг шийдвэр байж мэдэх юм.

Матар

Матрынхан энэ өдөр уншихад таатай. Уран зохиол, захидал зэргийг сонирхоно. Бизнесийн харилцаа, хэт идэвхтэй байдал, аялал зэргээс татгалз. Эдгээр өдрүүдэд таны сэтгэл хөдлөл нэмэгдэнэ. Хүлээн авсан мэдээлэл нь ашигтай байх болно. Дүгнэлтээ баталгаажуулна.

Хумх

Өнөөдөр санхүүгийн шинж чанартай мэдээлэл сонсохыг зөвлөж байна. Мэдлэг, тооцоо сайн байж, амжилттай худалдан авалт хийнэ. Томоохон хөрөнгө оруулалтуудыг түр азнах нь дээр. Ирээдүйд тэд одоогийнхоос илүү ашиг тусаа өгнө. Худалдаа хийхдээ материаллаг боломжоосоо зөрүүлэхгүй байхыг хичээ.

Загас

Харилцаа холбоо, утга зохиолын ажилд сайн өдөр. Олон уруу таталт, хүсэл эрмэлзэлтэй тулгарах болно. Та минутын цэнгэлийн төлөө өөрийгөө мартаж болохгүй. Урт хугацааны харилцааг сонирхож байгаа бол ухаалаг бай. Хоол хүнсэндээ анхаар. Мэргэжлийн зарчмаа бүү зөрч. Мөнгөө хамаагүй үрэх шаардлагагүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top