ӨРНИЙН ЗУРХАЙ: Үхрийнхний амьдралд өөрчлөлт гарна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 11

Хонь

Эерэг, сөрөг холилдсон өдөр. Өдрийн эхний хагаст төлөвлөгөөндөө санаа тавьж, хоёр дахь хагаст нь ажилла. Үдээс хойш бизнесийн уулзалтууд хийнэ. Гэхдээ хүссэн үр дүнг авчрахгүй. Харилцан ойлголцол хамгаас чухал. Тэжээвэр амьтадтай харьцах нь хайхрамжгүй байдлыг арилгах арга юм.

Үхэр

Хамаатан садантайгаа холбоотой бай. Өөрчлөлт авчрах өдөр. Гэхдээ чухал шийдвэр гаргахгүй байхыг хичээгээрэй. Алдаа, буруу ойлголцол нь хортой зүйл. Шинэ санаа олно. Гэхдээ сөрөг үр дагаврыг нь сайтар бод. Худал хуурмаг зүйлээс хол бай. Ёс суртахуунтай байгаарай.

Ихэр

Аливаа харилцаа холбоо, бизнесийн уулзалтууд хүссэн үр дүнд хүрэхгүй ч ажил хэрэг сайн явагдана. Хол байгаа хамаатнуудтайгаа харьц. Шинэ танилуудтай болно. Хүмүүсийн санаа, нөлөөлөл нь таныг зорилгодоо хүрэхэд саад болж мэднэ. Гэр бүлийн харилцааны хувьд хэрүүл маргаан байгаа бол арилгахыг хичээ.

Мэлхий

Гэр бүлийн ахмад настнуудтай харилцахдаа бүү зөрүүдэл. Хамгийн хэцүү асуудлуудыг ч тэнцвэртэй байлгахыг хичээх хэрэгтэй. Тэвчээртэй, итгэлтэй байх нь нөхцөл байдлыг хөнгөвчилдөг. Өдрийн төгсгөлд мэдрэмж сэргэж, боломжуудыг олж харна.

Арслан

Өглөө чухал зүйл хийгээд хэрэггүй. Зорилгоо өөртөө хадгал. Түншүүдээсээ гэнэтийн тусламж авна. Хайр дурлалын харилцаа тийм ч амаргүй байна. Үл ойлголцол үүсвэл тэр даруй учрыг нь олж байх хэрэгтэй.

Охин

Удирдлагатайгаа зөрчилдөх магадлал өндөр байна. Тайван уур амьсгалыг бүү алдаарай. Алдаагаа хүлээн зөвшөөр. Ингэснээр бүх зүйл шийдвэрлэгдэнэ. Өөрийн давуу тал болох сэтгэл татам байдлаа ашигла. Оройдоо нөхцөл байдал сайжирч, бүх зүйлийн учир олдоно.

Жинлүүр

Амьдралын эрч хүч суларна. Найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрүүл. Гэр бүлийн харилцаа тэнцвэртэй байвал таны сэтгэл санаа тогтвортой болж, эрч хүч нэмэгдэнэ.

Хилэнц

Идэвхтэй өдөр. Бүх хүч чадлаа дайчлан ажиллаж, ахиц дэвшилд хүрч чадна. Бусдыг өрөвдөх сэтгэлтэй бай. Та өвөрмөц мэргэжилтэн гэдгээрээ үнэлэгдэж, хүндлэгддэг. Гэхдээ хэт дээрэнгүй байж болохгүй. Зүүд биелнэ.

Нум

Ямар ч хүчин чармайлт хүссэн үр дүнд хүргэхгүй. Харилцаа холбоогоо багасгахгүйн тулд шинэ танилуудтай бол. Гунигтай байдал нь зорилгодоо хүрэхэд саад учруулна. Хэт ачаалалтай ажиллаад хэрэггүй.

Матар

Ажил дээр асуудал гарч мэднэ. Таны ер бусын үзэл бодол, шүүмжлэлд зарим хүн дургүйцнэ. Хурц, тод байх нь дарга нарт таалагдахгүй байж магадгүй. Хамтран ажиллагсадтайгаа эвтэй бай. Бардамналаа дар.

Хумх

Амьдралын эрч хүч авах зүйл хий. Эрүүл мэндэд муугаар нөлөөлөх зүйлээс хол байж, бизнесийн үйл ажиллагаандаа анхаар. Найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ харилцаагаа сайжруул. Хэн нэгэнд уруу татагдаж болохгүй. Хурал цуглаанд оролцоно.

Загас

Өнөөдөр бүх зүйл амжилттай байна. Хэлэлцээр хийхэд таатай байна. Мэдрэмж, сэтгэл хөдлөл тань амьдралыг илүү баян болгож, аливаа зүйл илүү тодорхой болно. Эрч хүч ихтэй байна. Өөдрөг үзэл тань зорилгодоо хүрэхэд тусална.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top