Израилийн “Beresheet” сансрын хөлөг саран дээр сүйрчээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 12

Израилийн “Beresheet” нэртэй сансрын хөлөг гол хөдөлгүүрт нь алдаа гарсны улмаас сарны гадаргуу дээр сүйрчээ. Нэг зуун сая орчим ам.долларын өртөг бүхий энэ төсөл нь анхны хувийн санхүүжилттэй бөгөөд сар руу хямд өртгөөр нисэх замыг нээсэн юм.

“Beresheet” хөлөг зөөлөн газардах оролдлого хийсэн хэдий ч буух явцад техникийн асуудал гарсан байна.

Израиль улс энэхүү төслийг хэрэгжүүлснээрээ саран дээр хөлгөө амжилттай буулгасан дөрөв дэх улс болох байв. Одоогийн байдлаар, хуучнаар ЗХУ, АНУ, Хятад улсын засгийн газрын санхүүжилттэй сансар судлалын агентлагууд саран дээр сансрын хөлөг буулгах төслийг амжилттай хэрэгжүүлээд байна.

“Hebrew” нэрээ “Beresheet” нэрээр сольсон сансрын хөлөг нь Израилийн SpaceIL хувийн хөрөнгө оруулалттай ашгийн бус байгууллага, Israel Aerospace Industries үйлдвэрийн хамтын төсөл юм.

“Beresheet” сансрын хөлгийг энэ оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Флорида дахь Cape Canaveral сансрын буудлаас хөөрч, энэ сарын 4-ний өдөр сарны тойрогт орсон байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top