Хонь
Маргаантай өдөр. Гэнэтийн уур уцаар, сэтгэлийн тогтворгүй байдал нь ойр дотны хүмүүстэйгээ харилцахад саад болно. Эсвэл найз нөхөдтэйгөө зөрчилдөнө. Уян хатан байж, өгөөмөр сэтгэлийг харуулах нь гэр бүлийн уур амьсгалыг бэхжүүлэхэд тустай.
Үхэр
Зорилго, зарчмуудаа зөв сонго. Завгүй өдөр. Сэтгэл хөдлөл их, хатуу ширүүн байх нь мэргэжлийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Санхүүгийн алдагдлаа нөх. Эсрэг хүйсний хүнтэй зөрчилдөж мэднэ. Дарамтлах хэрэггүй. Эрүүл мэндээ ажигла. Архаг өвчний шинж тэмдэг илэрч болно.
Ихэр
Санхүүгийн нөхцөл байдал тогтворгүй байна. Бодит байдал нь таны төсөөлсөнтэй тохирохгүй. Иймээс томоохон худалдан авалтаас зайлсхий. Зарцуулалтаа хязгаарлах, бүх зүйлийг анхаарч үзэх хэрэгтэй байна. Удалгүй долоо хоногийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахад хүргэх гэнэтийн мэдээ авна. Орой болоход толгой өвдөх магадлалтай.
Мэлхий
Өнөөдөр нөхцөл байдлыг өөрчилж, аялахад хамгийн тохиромжтой өдөр. Шинэ уулзалт, бизнесийн үйл явц өрнөнө. Гэр бүлийн гишүүддээ анхаарал хандуулахаа бүү мартаарай. Энэ нь маш чухал. Хамаатан садангийнхаа хүнтэй зөрчилдсөн бол учраа ол. Стрессээ тайлж, амар амгалан байхыг эрмэлз.
Арслан
Өнөөдөр ердийн ажил хийх нь дээр. Чухал үйлдэл хийлгүй, хариуцлагатай шийдвэр гаргахгүй байхыг хичээ. Эрч хүчээ нэм. Сэтгэлийн тогтворгүй байдал нь хайртай хүмүүстэйгээ зөрчилдөхөд хүргэдэг. Эрүүл мэнддээ анхаар. Биеийн хүчний хөдөлмөр хий. Согтууруулах ундааны хэрэглээг хязгаарла.
Охин
Байр сууриа бэхжүүлнэ. Бусдыг өршөөж уучил. Санаачилга, тэвчээрийг харуулна. Найзуудын тусламжтайгаар амжилт руу дөхнө. Үйл явдлууд таны хүссэнээр болохгүй ч та нөлөөлөх боломжтой. Бүү ай, хэн ч таныг хууран мэхлэхгүй. Хайртай хүнээсээ түүнд өгснөөсөө хамаагүй илүү ихийг авах болно.
Жинлүүр
Өмнөх өдрийн эерэг хандлага бүх үйл ажиллагаанд нөлөөлөх болно. Таны сэтгэл хөдлөл эрүүл байж, зорилгоо нарийн тодорхойлно. Бодит байдал таны хүсэлд нийцэх болно. Худалдан авалт хийхдээ болгоомжтой ханд. Гэнэтийн мэдээ нь ирэх долоо хоногт таны төлөвлөгөөг өөрчилж магадгүй.
Хилэнц
Таны эргэн тойронд гэнэтийн өөрчлөлтүүд гарна. Үнэ цэнээ мэдэр. Ахмад настан болон хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх өвчнөөс болгоомжил. Түр зуурын сэтгэл хөдлөлийн таагүй байдал бий болно. Орой үдэшлэг, үзвэрт оч.
Нум
Од эрхэс танд илүү их тэсвэр тэвчээр, өөртөө хяналт тавих чадварыг өгнө. Маргаан болвол нэн даруй дарахыг хүснэ. Гэхдээ хариу арга хэмжээ авах гэж яарвал томоохон шуугианд өртөнө. Бүх төрлийн харилцаа өргөжин тэлнэ.
Матар
Од эрхэс өнөөдөр матрын ордны эмэгтэйчүүдийг ивээнэ. Амжилтад амар хялбар аргаар, хурдан хүрэхийг хүсэх нь мэдрэлийн өвчин ч үүсгэж мэднэ. Матрын эрчүүд хайртай хүмүүстээ, хүүхдүүддээ илүү анхаарал хандуулах хэрэгтэй. Аливааг эрх мэдлийн хүч чадлаар бус тайван замаар шийдвэрлэх боломжтой.
Хумх
Зөн билэг өндөр байна. Хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж гарна. Гэхдээ бардам байх нь үргэлж аз жаргал руу хөтлөхгүй гэдгийг сана. Заримдаа хүн өөртөө юу хэрэгтэйг яг таг тодорхойлж чаддаггүй. Магадгүй та дотоод ертөнцөө баяжуулж, шинэ зүйлүүдийг ухаарах болно. Сэтгэл хөдлөлөө анзаар.
Загас
Маргаан, буруу ойлголт зэргээс хол бай. Санхүүгийн байдалдаа дүгнэлт хий. Энэ нь таны субъектив үнэлгээнээс хамааралтай. Халамж хүснэ. Сэтгэл хангалуун бус байдал нь түншүүд болон хамаатан садантайгаа харилцахад асуудал үүсгэж мэднэ. Тэдний үйлдэлд буулт хийх хэрэгтэй болно. Хөдөлмөрлөх нь амжилтад хүргэнэ.
Сэтгэгдэл ( 0 )