ӨРНИЙН ЗУРХАЙ: Охиныхон авьяас чадвараа харуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 24

Хонь

Авьяас чадвараа харуулах боломжтой болно. Бизнесийн шинэ төсөл хэлэлцэж байгаа бол түншүүдийн дэмжлэгийг ав. Нөлөө бүхий үйлчлүүлэгчдийг хүлээн зөвшөөрөх ёстой. Шийдвэр гаргахдаа болгоомжтой бай. Үдээс хойш хуучин найз нөхөдтэйгөө уулзана. Маргаанд бүү оролц.

Үхэр

Өнөөдөр та бизнес төлөвлөгөө гаргах сонирхолтой байж болох юм. Гэхдээ таны чадавх бага түвшинд байгаа нь бизнесийн ур чадвараа хангалттай үзүүлэх боломжийг олгохгүй. Ажил өөрчлөгдөнө. Үргэлж ашиг олохын төлөө байж болохгүй.

Ихэр

Амлалт өгөхдөө болгоомжтой бай. Ямар нэгэн чухал шийдвэр гаргах хэрэгтэй болно. Өнөөдөр ажиллах нөхцөл байдал тааламжгүй байна. Хов жив, гүтгэлэгээс болгоомжлох хэрэгтэй. Удалгүй хүч чадал сэргэнэ. Бүх зүйл урагшлах болно.

Мэлхий

Өнөөдөр таныг гэнэтийн зүйлүүд хүлээж байж магадгүй. Магадгүй азтай гэрээ байгуулж чадна. Хүч чадал, мөнгөө хэмнэ. Эдгээрийг ирээдүйд нөөцөл. Нөхцөл байдлыг өөрчилж болох юм. Тэвчээртэй байгаарай. Бүү яар. Ажил хэргийн хувьд хэтэрхий их сэтгэл хөдлөл бүү гарга.

Арслан

Өнөөдөр эмэгтэй арслангууд авьяас чадвараа харуулах болно. Нөхцөл байдал уйтгартай байлаа ч бүү гунигла. Сайхан дурсамж нь таны анхаарлыг төвлөрүүлж, аливаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд тусална. Эртний эрэгтэй танилтайгаа уулзах болно. Зүүд биелнэ.

Охин

Баталгаатай зүйлийг л хий. Авьяас чадвараа харуулна. Түншүүдтэй хийх хэлэлцээр амжилттай байна. Маргаан, харилцан үл ойлголцол, зөрчилдөөнөөс татгалз. Хэсэг хугацаанд тайван амар.

Жинлүүр

Өөрчлөлтийн өдөр. Бизнесийн үр өгөөжтэй санал авна. Аль ч тохиолдолд эзэлсэн байр сууриа хадгалахыг хичээ. Өвчин эмгэгийн шинжийг үл тоомсорлож болохгүй. Эрүүл мэнд хамгаас чухал. Эрт унтаж амар.

Хилэнц

Үйл явдлыг зөвөөр үнэл. Алдаа болон буруу тооцооллоос зайлсхий. Бизнесээ өргөжүүлэх, эсвэл амралтаа төлөвлөх талаар бодож эхлэхээсээ өмнө боломжуудаа сайтар хар. Хүмүүст төлөвлөгөөнийхөө талаар бүү ярь. Учир нь та атаархагчдын анхаарлыг татна. Дарга нартайгаа болон хамт олонтойгоо сайн харилцаатай байх нь маш чухал. Ойрхон байгаа хүн сөрөг сэтгэлийн хөдөлгөөнөөс ангижрахад тусална.

Нум

Өнөөдөр хов жив хөөцөлдөхөөс зайлсхий. Ярих зүйлдээ болгоомжтой бай. Болзошгүй түрэмгийллээс сэрэмжил. Бизнесийн амжилтад хүрэх гэж хичээх хэрэггүй. Ажлын дараа гэртээ яаран очиж, үдшийг олуулаа өнгөрүүл.

Матар

Шинэ бизнес эхлэхэд таатай өдөр. Авьяас чадвараа харуул. Дарга, хамтран ажиллагсдынхаа анхаарлыг татна. Бизнесийн мэдрэмжээ харуулах боломжтой болно. Магадгүй та сүүлийн үед шөнө бүр салахгүй байсан зүүдээ биелүүлэх болно.

Хумх

Таны өнөөдрийн уриа бол хайр, энх тайван, эв нэгдэл. Галын дэргэд суух, эсвэл устай газар амарч, тухлахад таатай байх болно. Чөлөөт цагаа хайртай хүнтэйгээ хамт өнгөрүүлээрэй. Үдээс хойш гэнэтийн мэдээ ирнэ. Энэ нь таны дараагийн долоо хоногийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж магадгүй.

Загас

Ухамсартай бай. Идэвхтэй байх нь зөрчилдөөнийг намжаахад нөлөөлнө. Бухимдал үүсч болзошгүй тул таагүй зүйлд хутгалдахаас сэргийл. Аливаа асуудлыг шийдэхдээ зөвхөн өөртөө итгэ. Гаднаас тусламж хүлээх хэрэггүй. Хайртай хүнтэйгээ эелдэг харьц. Өнөөдөр та тайвшрал болон тэвчээрийг харуулах ёстой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top