Хонь
Хамаатан садантайгаа бүү маргалд. Эрүүл мэнддээ анхаар. Бие махбодид хор хөнөөл учруулж болох зүйлийг зогсоохыг хичээ. Архидан согтуурах явдал, хурд хэтрүүлэх зэрэгтэй тэмц. Санхүүдээ анхаарч, зорилгодоо хүрэх явцыг бүү удаашруул.
Үхэр
Эрч хүчтэй өдөр. Чухал зүйлүүдийг анхааралтай ажиглах хэрэгтэй. Үйл явдлууд таны бодож байгаагаас нэлээд өөр байна. Шинэ үйл ажиллагаа төлөвлөнө. Гэхдээ анхаарал хэт шаардсан ажлаас зайлсхийх нь дээр. Санхүүгийн алдагдал, эсвэл найз нөхөдтэй холбоотой асуудлууд гарч болзошгүй.
Ихэр
Нөхцөл байдал эерэг болно. Зарчмуудаа хамгаал. Сэтгэлээ сэргээ. Өндөр дуугаар ярихаас зайлсхий. Энэ нь таны итгэл үнэмшил, дэвшилд сөргөөр нөлөөлөх төдийгүй санхүүгийн хохирол учруулж болзошгүй. Өнөөдөр ерөнхийдөө аялал, санхүүгийн гүйлгээ зэргийг хойшлуулах нь дээр.
Мэлхий
Бизнес аялал, романтик уулзалт зэрэгт таатай өдөр. Хооллохдоо анхааралтай бай. Гэнэтийн хордлого, эсвэл ядаргаанд орж болзошгүй. Гэхдээ өнөөдөр таныг хайр, амжилт, баяр цэнгэл хүлээж байна. Эдгээрээс бүү хойш суу.
Арслан
Сэтгэл хөдлөл ихтэй байна. Хайртай хүмүүстээ түрэмгий зан бүү гарга. Сэтгэл хангалуун бус байгаа зүйлээ шууд хэлж болох ч зарим хүнтэй харилцаа холбоо тасрах болно. Найдваргүй зүйлд цагаа бүү үр. Маш их үнэлдэг зүйлээ алдахаас сэрэмжил. Орой нь эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй болно.
Охин
Өнөөдөр томоохон зардал гарах тул санхүүгийн хүндрэлтэй байж болох юм. Энэ өдөр хайртай хүнтэй тань холбоотой сэтгэлийн зовнил, сэтгэл хөдлөл бий болно. Бэрхшээлийг хамтдаа туул. Гэхдээ бусад хүмүүсийн зөвлөгөөг анхаарч үзээрэй.
Жинлүүр
Бизнесийн хэлэлцээр хийхэд таатай. Сэтгэл санааны тогтвортой байдал их чухал. Баяртай мэдээ хүлээн авна. Өдрийн эхний хагаст эерэг хандлага нь ажилд амжилт авчирна. Хурал, уулзалтууд нь ойрын ирээдүйд бодит үр дүнд хүрнэ. Үдээс хойш та сүүлийн үед гарч ирсэн шинэ найз нараа анхааралтай ажигла.
Хилэнц
Тааламжтай өдөр. Үнэт зүйлсээ бүү алд. Материаллаг ололт амжилтад хүрнэ. Дотоод өөрчлөлтүүддээ анхаарал төвлөрүүл. Магадгүй та хэн нэгэнд бэлэг өгнө. Шөнөдөө сайн унтаж амар. Зүүд зөнтэй байж мэднэ.
Нум
Энэ өдөр аялахад таатай. Бизнес эсвэл боловсролын аль ч аялал амжилттай болж, баяр баясгалан авчирна. Магадгүй санхүүгийн нөхцөл байдал тань сайжирна. Гэр бүлийнхэнтэйгээ хамт байх нь маш их эрч хүчийг өгнө.
Матар
Хэт их өөрийгөө “ухах” хэрэггүй. Энэ нь ядаргаанд хүргэх бөгөөд хайртай хүмүүстэйгээ маргах шалтгаан болж мэднэ. Таны харилцаа холбоо багасч байгаа бол нэм. Спорт, биеийн тамирын ажилд таатай өдөр. Орой хэтрүүлэн идэх хэрэггүй.
Хумх
Бүтээлч ажил, туршилт хийнэ. Мэдээлэл ихтэй өдөр. Магадгүй урт удаан хугацааны мөрөөдөл биелж, эсвэл таамаглаагүй таатай мэдээ сонсоно. Хайртай хүмүүстэйгээ харьцахдаа эмзэг сэдвээс зайлсхий. Үдээс хойш гэртээ маргаан үүсгэх магадлалтай тул бие биенээ харилцан сонсохыг хичээ.
Загас
Хурцадмал байдал нэмэгдэж болзошгүй байна. Жижиг алдаа гаргана. Танихгүй хүмүүсийн түрэмгийлэлд бүү бууж өг. Үдээс хойш сэтгэлийн хөдөлгөөн бага зэрэг өөрчлөгдөнө. Магадгүй та зорилгодоо үнэнч үлдэж болох юм. Их идсэнээс үүсэх хордлого, өвчнөөс болгоомжил.
Сэтгэгдэл ( 0 )