ӨРНИЙН ЗУРХАЙ: Охиныхныг гэнэтийн өөрчлөлт хүлээж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 30

Хонь

Мэдээ хүлээж авна. Энэ нь таны хувийн амьдралд томоохон, сайхан өөрчлөлтийг авчирна. Боломжоо бүү алд. Мэдрэмж, үнэн зөв тооцоолол нь мэргэжлийн үйл ажиллагааны ноцтой алдаанаас чөлөөлж чадна. Өнөөдөр үүсэх асуудал бол хүүхдүүд, бүтээлч байдалтай холбоотой багахан зүйл.

Үхэр

Эрч хүч нэмэгдэж, бодол санаа ариусна. Та өнөөдөр бүх зүйл дээр тэнцвэрийг олно. Өөрчлөлт ирнэ. Урт удаан хугацааны хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлж ч мэднэ. Дэмий хоосон зүйлээр бүү оролд. Өршөөл, өгөөмөр сэтгэлийг үзүүл. Хайр дурлалын харилцаанд уур хилэн, нулимс зэрэг нь огт хэрэггүй. Алхам болгоноо анхааралтай бод.

Ихэр

Өдрийн эхний хагаст эерэг хандлага ноёлно. Арилжааны ажил амжилтад хүрнэ. Хурал, уулзалтууд ойрын ирээдүйд бодит үр дүнгээ өгнө. Үдээс хойш та бүх зүйлд анхааралтай байгаарай. Аливааг нягталж, шалгах нь сүүлд нь урам хугарахаас аварна. Аялал, амралтаа төлөвлө. Өлөн явж болохгүй.

Мэлхий

Өөрийгөө умартана. Гэхдээ романтик мэдрэмжийн төлөө өөрийгөө орхиж болохгүй. Хэн нэгнийг мартах амаргүй, алдмааргүй байж магадгүй. Өнөөдөр шинэ зүйл хайх шаардлагагүй. Өөртөө анхаарал тавь, спортоор хичээллэ. Найз нөхөдтэй бол.

Арслан

Маргаантай өдөр. Ууртай болох магадлалтай. Гэхдээ та үл үзэгдэх аюулыг өөр рүүгээ бүү тат. Өөрөө өөртөө болон гэр бүлдээ асуудал бүү үүсгэ. Нэр хүнд нь заримдаа хэрэгтэй ч удаан хугацааны аз жаргал биш юм.

Охин

Энерги өснө. Гэнэтийн өөрчлөлт хүлээж байна. Их хүчин чармайлт шаардах бизнесийн уулзалт хийнэ. Ерөнхийдөө таны төслүүдийн аль нэг нь илүү түргэн урагшилна. Материаллаг байдал өсөх тул тэвчээртэй байхыг зөвлөж байна. Тайвшрахыг өөртөө зөвшөөр.

Жинлүүр

Сайхан өдөр. Гар урлал хийнэ. Бие бялдрын хүч чармайлт гарга. Ганцаардал, бухимдал нь зөвхөн танд л хор учруулна. Иймээс санаачлагатай байж, мөрөөдлийнхөө төлөө тэмц. Энэ бүхний шагнал нь удахгүй ирнэ.

Хилэнц

Гэнэтийн үйл явдал, мэдээгээр дүүрэн өдөр. Таны зан авирыг урьдчилан таамаглах аргагүй. Ажил мэргэжил, бизнест хэт их сэтгэл хөдлөл бүү гарга. Атаархал, хорон муу санаа зэрэг чанаруудад бүү бууж өгөөрэй.

Нум

Төвлөр. Өөрийгөө сэргээ. Сэтгэл хөдлөлийн өөрчлөлт ирнэ. Өнөөдөр та харилцаагаа багасгаж, амар тайвныг сонго. Өдөр тутмын тулгамдсан асуудлуудыг шийдэх боломжтой. Мөрөөдөл нэмэгдэнэ. Сэтгэл ханамж хамгийн чухал.

Матар

Чухал өдөр. Гэхдээ сэтгэл санааны тэнцвэргүй байдал бий болж, сэтгэлийн хөдөлгөөн өөрчлөгдөж болзошгүй. Сөрөг сэтгэлийн хөдөлгөөнөөс гарах арга замыг хай. Зарим зүйлийг огт хайхрахгүй байхыг хичээ. Өвөрмөц, дурсамжтай зүйлд дуртай хүмүүсийг адал явдал хүлээж байна.

Хумх

Мэхлэлт, гүтгэлэг, дарамтаас үүдэлтэй сөрөг энергийг арилга. Нөхцөл байдал нь танаас зарчим шаардана. Бүх хүчээ дайчлан зарчмаа хамгаал. Нөхцөл байдлыг хүндрүүлж, чанга дуу хоолойгоор ярих хэрэггүй. Энэ нь таны эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ. Өнөөдөр хол явахаа хойшлуулах нь дээр.

Загас

Өнөөдөр сэтгэлийн хямрал арилна. Бие биенээ харилцан мэхлэх явдлаас холуур өнгөр. Загасны ордны эмэгтэйчүүд ганцаардана. Гэхдээ та түр зуурын гай зовлонг бүү тоо. Амьдралын ухаанд төвлөрснөөр амин чухал энергийг хуримтлуулж, өөдрөг үзэлтэй болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top