ӨРНИЙН ЗУРХАЙ: Загасныханд гайхалтай өдөр тохионо

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 01

Хонь

Өндөр албан тушаалтнуудтай холбоо тогтооно. Байгууллагадаа нөлөө бүхий хүн гэдгээ харуулна. Харилцаа холбоонд тохиромжтой өдөр. Ямар ч нөхцөлд, эрсдэлтэй үед ч үнэ цэнээ мэдэрч, аз жаргалтай байх өдөр.

Үхэр

Дүн шинжилгээ хийнэ. Хуурмаг зүйлээс татгалз. Бизнес аялал хийнэ, эсвэл удаан аялалд явна. Гэхдээ яарахгүй байхыг зөвлөж байна. Хөрөнгө оруулалт хийх шаардлагатай асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй. Илүү тохиромжтой нөхцөлүүдийг хүлээх нь дээр юм.

Ихэр

Мэргэжлийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байна. Дүгнэх шаардлагатай зүйлүүдэд анхаарал хандуул. Аливаа арилжаа амжилтгүй болсон ч бүү гонсой. Худалдан авалтад бага оролцож, мэхлэгдэхээс болгоомжил. Хашир яв. Оношилгоо шинжилгээнд хамрагд. Эмчид очих дургүй байсан ч оч.

Мэлхий

Амралт аваагүй бол энэ талаар бодохыг зөвлөж байна. Өөрчлөлт хийх хэрэгтэй. Бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалт тат. Юуг ч хүлээх хэрэггүй. Төрийн албан хаагчид ажил мэргэжлээ дээшлүүлэх боломжтой болно.

Арслан

Хүмүүстэй холбоо тогтоо. Өнөөдөр таны бизнес амжилтад хүрч чадна гэдэгт итгэлтэй байж болно. Гэхдээ шинэ төслүүдийг хөгжүүлэх, эсвэл эргэлзээтэй хүмүүстэй хамтарсан төсөлд оролцох хэрэггүй. Санхүүгийн байр суурь өсөх магадлал өндөр байна. Таны амжилтын түлхүүр бол хүрээлэн буй орчин юм.

Охин

Харилцаа холбоогоо өргөжүүл. Амжилттай санхүүгийн ажил гүйцэтгэнэ. Уул толгодоор явахыг зөвлөж байна. Цэвэр агаар болон байгалийн сайхан нь таны сэтгэл санааг өөдрөг болгоно. Хэн ч танд итгэхгүй байх үед ч өөртөө итгэ гэх үгийг өнөөдрийн уриа болго.

Жинлүүр

Нийгэм, улс төрийн нөхцөл байдалд уруу татагдана. Сөрөг сэтгэл хөдлөлөө дар. Болгоомжтой байх нь нөхцөл байдлыг дээрдүүлнэ. Дотоод дуу хоолойгоо сонсч, урам хугарахаас сэргийл. Зарим зүйлийг үл тоомсорлоорой. Хэцүү үед амьдрал гэрэл гэгээтэй болж, бүх зүйл сайхан болно гэж бодохыг хичээ.

Хилэнц

Аялалд таатай өдөр. Өмнөх өдрүүдийн романтик сэтгэл хөдлөл нь ажил хэргийг төвлөрүүлж, тодорхой зорилтуудыг шийдвэрлэх боломжийг олгоно. Олон нийтийн өмнөөс хүсэлт гаргана. Хайртай хүнтэйгээ эвтэй байх хэрэгтэй. Боломжтой бол их тэвчээр, нинжин сэтгэлийг үзүүл.

Нум

Ойр дотны хүмүүс, эсвэл мэргэжлийн үйл ажиллагаа таныг сэтгэлээр унагаж мэднэ. Гэхдээ бизнес уулзалт амжилттай байна. Ямар нэгэн зүйл танд гайхалтай санагдана. Чухам тэр зүйлд л анхаарлаа төвлөрүүл. Амьдрал олон өнгөөр дүүрэн учир зарим зүйлийг болон зарим хүнийг үл анзаарах хэрэгтэй болдог.

Матар

Удирдах албан тушаалтан, засгийн газрын байгууллага, олон нийтийн байгууллагад хандахад тохиромжтой өдөр. Шинэ, эрсдэлтэй үйл явдлуудыг эхлүүлнэ. Үр дүнгүй болно гэж айх хэрэггүй. Бодит байдалд төвлөрч, зан байдалдаа анхаар.

Хумх

Өнөөдөр оюун санааны тусгалаа олно. Бие даан суралцаж, шинжлэх ухаан, гар урлал, бие бялдрын хөгжлийг сонирхоно. Яарамгүй үйлдэл хийхийг зөвлөж байна. Найр наадам, зочид буудлын хүлээн авалтад очно. Хайртай хүнтэйгээ зовлон жаргалаа ярилц.

Загас

Өнөөдөр та нэр хүнд бүхий байгууллагуудын төлөөлөгчидтэй сонирхолтой уулзалт хийнэ. Таны авьяас, үйл ажиллагаа тэднийг гайхшруулах болно. Тэд шинэ ажлын байр санал болгож ч мэднэ. Зөвшилцөлд хүрвэл амьдралд үлэмж хэмжээний өөрчлөлт гарах болно. Сэтгэл хөдлөлийн мэдрэмж нь танд шийдэх боломжийг олгоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top