Хонь
Шинэ уулзалт, шинэ танил хүлээж байна. Бүтээлчээр ажиллах, судлах, орлогын шинэ эх үүсвэр хайх зэрэг асуудлыг шийдвэрлэнэ. Орой нь ойр дотны хамаатан садантайгаа уулзана. Гэр бүлийнхэнтэйгээ бүү маргалд. Заримдаа дуугүй өнгөрүүлэх хэрэгтэй сэдэв гэж байдаг.
Үхэр
Даргатайгаа маргалдахаас зайлсхий. Магадгүй та шинэ үүрэг хариуцлагатай болно, эсвэл санхүүгийн алдагдалд орно. Гэхдээ хайр дурлалын харилцаа тодорхой өсөлттэй байна. Гэнэтийн мэдээ нь таны сэтгэлд нийцнэ. Шунахай байх, эсвэл хэт бардам зан гаргах зэргээс татгалз.
Ихэр
Албан тушаалтнуудтай харилцахад таатай өдөр. Эсвэл байгууллагуудтай холбоо тогтооно. Найзуудын зөвлөгөө, зуучлал, нөлөө бүхий хүмүүсийн дэмжлэгийг ав. Хайрын харилцаанд удаан хугацааны зөрчил хэрэггүй. Өнөөдөр та шунахайрч чадахгүй. Байшин барьж эхлэхэд таатай өдөр.
Мэлхий
Шинэ үүрэг хариуцлага хүлээхээс зайлсхий. Гэрт бүх зүйл сайхан байх болно. Гэхдээ чухал ач холбогдолтой зүйлд төвлөрч, хоббигоо мартаж болохгүй. Санхүүгийн орлогын төлөө бүгдийг умартаж болохгүй. Төлөвлөж байсан зүйлээ дуусга. Байр сууриа бататгах, ашигтай хэлэлцээрийг бүү алдаарай.
Арслан
Чухал өдөр. Бодит байдлыг үнэлнэ. Зарим харилцааг хязгаарлахыг зөвлөж байна. Илүү зардлууд нь санхүүгийн алдагдалд хүргэж болзошгүй. Таны хяналтаас гадуур ашигтай захиалга алдагдаж болзошгүй. Шинэ танилтайгаа уулз. Бэрхшээлүүдээс өөрийгөө чөлөөлж, дотоод эрх чөлөөгөө олж ав. Оройг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүл.
Охин
Өнөөдөр та ганцаардана. Гэхдээ энэ нь маш ашигтай. Аливааг тунгаан бодоход таатай мөчийг ашигла. Хүссэн зүйл болон хэрэгцээ шаардлагын хоорондын ялгааг олж хар. Бүтээлч хүмүүсийн онгод орно. Магадгүй танаас маш өвөрмөц уран бүтээл гарна.
Жинлүүр
Идэвхгүй байна. Аливаа харилцаа холбоонд таагүй өдөр. Найзуудаасаа зөвлөгөө ав. Хайртай хүнтэйгээ сэтгэлээ уудлан ярилц. Тулгарах гэнэтийн саадыг хамт давна. Долоо хоногийн эцэс гэхэд бүх зүйл сайхан болно. Таны идэвх, эрч хүч эргэж ирснээр маш том ажлыг эхлүүлж ч магадгүй.
Хилэнц
Гунигтай байна. Ажлын долоо хоногийн төгсгөлд аз жаргалтай болно. Амралттай холбоотой төлөвлөгөө гаргана. Шинэ бизнесийн эхлэлд оролцож магадгүй. Таны хүсч байсан хамтрагч гарч ирж мэднэ. Хайртай хүмүүстэйгээ сайхан дурсамжийг бүтээ.
Нум
Өөрийгөө илчлэх өдөр. Гэнэтийн өөрчлөлт гарна. Таны эсрэг байдаг хүмүүстэй харилцахаас зайлсхий. Тэдний шургуу зан таны хөдөлмөрийг үгүй хийж мэднэ. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд санхүүгийн хохирол учирч болзошгүй. Хуучин найзтайгаа уулзах нь хувь тавиланд гэнэтийн өөрчлөлтийг бий болгоно.
Матар
Хувирамтгай өдөр. Ажлын болон бизнесийн уулзалтууд ихээхэн хүчин чармайлт шаардана. Материаллаг боломж сайн байх тул тэвчээртэй байхыг зөвлөж байна. Таны шаргуу хөдөлмөр, тэсвэр хатуужил нь өдрийн сөрөг хандлагыг багасгахад тусална.
Хумх
Эерэг хандлагатай өдөр. Хэлэлцээр хийх, арилжааны ажилд таатай. Хурал, уулзалтууд нь ойрын ирээдүйд бодит үр дүнд хүрнэ. Аялал, зугаа цэнгэлд явна. Бага зэргийн бэрхшээлийг бүү томруул. Таны хандлага ямар байхаас олон зүйл хамаарна.
Загас
Эрч хүч суларч мэднэ. Гэхдээ та мартамхай зангаа засахад л бүх зүйл байрандаа орно. Эрүүл мэнддээ анхаар. Мэдэхгүй зүйл гарвал мэргэжилтэнтэй холбоо барихыг зөвлөж байна. Эмчилгээг хойшлуулах хэрэггүй. Таны анзаараагүй зүйл хамгийн таамаглашгүй үр дүнг авчирч болох юм.
Сэтгэгдэл ( 0 )