Хонь
Оддын байршил нь танд чухал ач холбогдолтой. Үр дүнд хүрэхийн тулд ажилдаа өөрийгөө бүрэн зориул. Зорилтот үйл ажиллагаа нь удаан хүлээгдэж буй мэдээ сонсох, эсвэл хамтрагчтайгаа уулзах боломжтой болгоно. Аливааг өөдрөгөөр төсөөл. Бодол биелдэг.
Үхэр
Энэ өдөр явганаар явахад сайн. Ойр дотны хүмүүстэйгээ харилцахад таатай. Шаардлагагүй харилцааг дуусга. Хууралт, ноцтой өдөөн хатгалга, урвалтаас хол бай. Авч буй хүнсний чанартаа анхаар. Санамсаргүйгээр хордлого авч, бие сульдах зэрэг хүндрэл гарах магадлал өндөр байна.
Ихэр
Эрч хүчтэй өдөр. Чухал зүйлүүдийг анхааралтай хий. Шинэ төслүүдийг хийхгүйгээр хуучин үйл ажиллагаанаасаа ашиг олох боломжтой. Магадгүй найз нөхөд, эсвэл гэр бүлийнхэнтэйгээ хэрэлдсэн бол эвлэр. Хуучин найзууд ил гарч ирнэ. Жил хэрэгт асуудал гарвал харилцан тохиролц. Уян хатан байдал нь олон таагүй зүйлийг зөөллөдөг.
Мэлхий
Гунигтай байна. Гэхдээ шинэ төлөвлөгөө гарга. Итгэл найдвар байхад бүх зүйл биелнэ. Жуулчлалтай холбоотой гэрээ зөрчигдөнө. Магадгүй та хамаатан садантайгаа муудалцана. Гэхдээ энэ нь таныг шинэ бизнест бэлтгэж магадгүй юм. Аливааг өргөнөөр хар.
Арслан
Өнөөдөр та шийдэмгийгээр довтолно. Өөрийгөө хамгаалахын тулд бүх энергиэ зарцуулна. Ямар нэгэн маргааны үед буулт хийх шийдлийг сонгох боломж байгааг сана. Мэргэжлийн үйл ажиллагаа сайн байна. Оддын таатай байршил нь олон үр дүнг авчрах болно. Тааламжтай худалдан авалт, томоохон хөрөнгө оруулалт хийнэ. Хайр дурлалдаа сэтгэл ханамжтай байна.
Охин
Эрч хүчтэй өдөр. Ажил хэргээ одооноос зохицуулахыг зөвлөж байна. Ховор зүйлүүдийг сонирхоно. Та ихийг хийж чадна. Шинэ зүйлд татагдаж ч магадгүй. Таны хичээл зүтгэл, сэтгэл татам байдал нь бизнесийн харилцаа тогтооход тусална. Хувийн амьдралаа зохиох сайхан боломж байна.
Жинлүүр
Хувирч өөрчлөгдөх өдөр. Гэхдээ өөрийгөө нуулгүй илчил. Гэнэтийн өөрчлөлтөөс бүү ай. Ирээдүйн төлөвлөгөө нь томоохон өөрчлөлтүүдийг авчрах боломжтой. Хуучны танилтайгаа уулзах нь хувь тавиланд гэнэтийн өөрчлөлт авчирна. Үдээс хойш эрүүл мэнддээ анхаар.
Хилэнц
Төлөвлөгөөгөө шинэчлэхийг зөвлөж байна. Гэхдээ та зөвхөн өөрийн хүч чадал дээр тулгуурла. Түнш, хамаатан садандаа бүү найд. Бэрхшээлтэй тулгарна гэж бүү зов. Эмэгтэй хилэнцүүд мэдрэмжээ дарах нь зүйтэй. Хэн нэгнээс зөвлөгөө авна.
Нум
Эрч хүчтэй байна. Гэхдээ бүх талаар анхааралтай байх хэрэгтэй. Их энерги нь хор хөнөөлтэй байж болзошгүй. Найз нөхөд, гэр бүлийн хүрээнд зөрчилдөөн үүсэх магадлалтай. Гэхдээ та харилцагчаа сонсох чадвартай байснаар бүх зүйлийг зохицуулах боломжтой.
Матар
Оддын таатай байршил нь танд мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад тусална. Та ердийнхөөсөө хоёр дахин ихийг хийж чадна. Санхүүгийн байдал сайжирч магадгүй. Магадгүй та бизнес аялалд явж, эсвэл чухал шийдвэр гаргах бололтой. Шинэ ажлын байранд ажиллахад маш таатай үе.
Хумх
Энэ өдөр хувь заяаны бэлэг ирэх болно. Амжилтад хүрэхэд нөлөө үзүүлэх хамгийн үнэтэй, хүндтэй хүнтэй уулзана. Та хувийн болон олон нийтийн ашиг сонирхлын төлөө алхам хийнэ. Гэхдээ өөрийгөө хянах нь эв нэгдэлтэй байхад чухал ач холбогдолтой.
Загас
Зорилгодоо хүрч, өөрийгөө танин мэдэх өдөр. Урт хугацаагаар ажиллахад хэн нэгэн танд туслах болно. Сонор сэрэмж илүүдэхгүй. Амралтад явах талаар бодно. Гэхдээ их яарахгүй байхыг зөвлөж байна. Зарим өөрчлөлтийг хийх хэрэгтэй.
Сэтгэгдэл ( 0 )