Капиталист нам болон Монголын Төв намыг бүртгэхээс татгалзав

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 06

Монголын Төв намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай А.Эрдэнэбаяр нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр /2019.05.06/ хянан хэлэлцээд бүртгэхээс татгалзах шийдвэр гаргасан байна. Учир нь хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж Дээд шүүхээс үзжээ.

Мөн Улсын Дээд шүүхээс Капиталист намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Д.Лхагвасүрэн нарын хүсэлтийг хянан хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top