Хонь
Хосолмол шинж чанартай өдөр. Өдрийн эхний хагаст ямар ч харилцаа холбоо таагүй байна. Түнш нараа ойлгохыг хичээ. Уур уцаар огтхон ч хэрэггүй. Харин ч нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ. Эсэргүүцлээс зайлсхийж, эвлэрэхийг хичээ. Мөрөөдөл тань энэ долоо хоногт биелэх болно.
Үхэр
Бүх төрлийн уруу таталтаас болгоомжил. Хүсэл мөрөөдлөө биелүүлэх гэж хэт улайрах хэрэггүй. Хүмүүстэй харьцахдаа сайхан сэтгэгдэл үлдээ. Илүү тайван, тэсвэр тэвчээртэй байхыг зөвлөж байна. Гялалзсан бүхэн алт биш юм.
Ихэр
Өнөөдөр шинэ ажил эхлүүлэх, ажлын талбартаа өөрчлөлт хийхэд таатай байна. Сэтгэл хөдлөл таныг хүлээж байна. Эрч хүч, сэтгэл татам байдал аажмаар нэмэгдэнэ. Үдээс хойш найз нартайгаа харилцахдаа болгоомжтой бай. Бүх зүйл сайхан болно. Харилцан зөрчилдөхөөс зайлсхийх, эвийг эрэлхийл.
Мэлхий
Амьдралын шинэ шатыг мэдрэх өдөр. Хүсэл мөрөөдлийн биелэл нь үргэлж аз жаргал руу хөтөлдөггүй. Та үнэхээр хүсч байгаа зүйлийнхээ талаар нухацтай бодоорой. Магадгүй шинэ зүйл сурч, мэргэн ухааныг сонирхоно.
Арслан
Өдрийн эхний хагас нь ямар ч харилцаа холбоонд маш таатай. Өнөөдөр та бүтээлч сэтгэлгээтэй холбоотойгоор амжилттай байж чадна. Магадгүй гэр бүлийн ажил маш сайн бүтнэ. Өдрийн хоёр дахь хагаст анхаарал болгоомжтой байгаарай.
Охин
Та олон нөхөдтэйгөө харилцаа холбоогоо бэхжүүлж чадна. Харилцан зөрчилдөхөөс зайлсхий. Хүүхдүүддээ анхаарч, хувийн орон зайг нь хүндэл. Оройг гэр бүлээрээ ярилцаж өнгөрүүл. Хамтдаа сэтгэлд таатай кино үзсэн ч болох юм.
Жинлүүр
Уучлалын өдөр. Зөрчилдөхөөс зайлсхийх, эвлэрлийг эрхэмлэ. Өдрийн хоёр дахь хагаст эвгүй байдалд орж болзошгүй учир аль болох сайн сайхан зүйлд анхаарлаа төвлөрүүл. Хувийн орон зайгаа хамгаалж үлд. Хоббигоо бүү орхи.
Хилэнц
Хууран мэхлэх, алдаа гаргах зэргээс болгоомжил. Гэр бүлийн гишүүдтэйгээ харилцах харилцаагаа бүү өөрчил. Алдаа, урвалт нь бусдын сэтгэлд үргэлж сэв үлдээдэг. Гэмгүй хүмүүсийг бүү буруутга. Энэ нь таны нэр хүндийг сэвтээж, нөхцөл байдлыг хүндрүүлнэ.
Нум
Түнш, найз нөхөдтэйгөө үл тоомсорлосон байдалтай харьцаж болохгүй. Эвтэй бай. Бүх зүйл танаас шалтгаалах болно. Ажилдаа шамд. Бусдаас заавар зөвлөгөө авахдаа үл тоож болохгүй. Оройг хайртай хүндээ зориул.
Матар
Харилцаа холбоо, спорт, биеийн тамирын ажилд тохиромжтой өдөр. Санхүүгээ гамна. Магадгүй худалдан авалт, гэнэтийн зардлууд их байна. Гэрийн ажил их цаг хугацаа шаардана. Бүх зүйлд сэтгэлээ зориул. Хүүхдүүдийнхээ ашиг сонирхлыг анхаар.
Хумх
Энэ өдөр хов жив, гүтгэлэгээс болгоомжлох хэрэгтэй. Хэн нэгэн таныг дахин асуудалд оруулахыг бүү зөвшөөр. Амлалтуудаа биелүүл. Ямар нэгэн чухал шийдвэр гаргана. Бизнес төлөвлөгөө гарга. Шинэ саналуудыг зөвшөөрөхөөсөө өмнө сайтар тунгаан бод.
Загас
Өнөөдөр урам хугарах, хуурах зэргээс сэргийл. Тэгш байдал хэрэгтэй. Сэтгэлд дарамт болж байсан асуудал шийдэгдэнэ. Өөртөө итгэлтэй, үнэнч бай. Нөхцөл байдлын бүх давуу болон сул талыг анхаарч үзээрэй.
Сэтгэгдэл ( 0 )