“Эрдэнэ Ресурс”  одоогоор 1.1 сая канад долларын эргэлтийн хѳрѳнгѳтэй байна

2019 оны 05 сарын 10

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци  энэ оны нэгдүгээр  улирлын санхүү, үйл ажиллагааны тайлан болон Хѳндий алтны тѳслийн үйл явц, тѳлѳвлѳгѳѳг танилцуулсан байна. Тайланд Хѳндий алтны тѳслийн Урьдчилсан ТЭЗҮ-г NI 43-101 стандартын дагуу боловсруулж эхэлсэн. Баян   Хѳндийн   нѳѳцийг   бүртгүүлж,   Монгол   Улсын   Эрдэс   Баялгийн   Мэргэжлийн   Зѳвлѳлийн зѳвшѳѳрлийг авсан ба  ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийг зургадугаар  сарын сүүлээр авахаар тѳлѳвлѳн, ажиллаж буйг дурджээ.

Тус компанийн ерѳнхийлѳгч, гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ “Бид ѳндѳр агуулга бүхий ил уурхай болох Хѳндий алтны тѳслийн хѳгжүүлэлтийн үйл ажиллагааг үргэлжүүлсээр байна. Энэ оны нэгдүгээр улиралд Хѳндий алтны тѳслийн Урьдчилсан ТЭЗҮ (“PFS”)-г боловсруулах компаниар Tetra-Tech Inc-ийг сонгон, Байгаль орчин, нийгмийн нѳлѳѳллийн судалгааг Sustainability East Asia LLC компаниар гүйцэтгүүлэхээр шалгаруулж, хамтран ажиллах гэрээг байгуулсан.

Ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийн ѳргѳдлийн хүрээнд Монгол Улсын Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зѳвлѳлийн хурлаар Баян Хѳндийн нѳѳцийг бүртгүүлэх зѳвшѳѳрлийг авсан нь ашиглалтын тусгай зѳвшѳѳрѳл авахад чухал алхам боллоо. Компани нь Урьдчилсан ТЭЗҮ-д тусгагдах мэдээллийг баталгаажуулах, Баян Хѳндий ордыг тэлэх болон ѳндѳр агуулгатай хүдрийн бүсийг шалгахад чиглэсэн 1,800 метрийн ѳрѳмдлѳгийн хѳтѳлбѳрийг дөрөвдүгээр  сард эхлүүлсэн. Ѳрмийн дээжийг лабораторийн шинжилгээнд хүргүүлсэн бѳгѳѳд тавдугаар  сарын дундуур үр дүнг танилцуулна” гэж байна.

Хѳндий алтны тѳслийн Урьдчилсан ТЭЗҮ боловсруулах, ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийн ѳргѳдѳл, “Сэндсторм”-оос борлуулалтын цэвэр ашгийн тѳлбѳрийг (“роялти”) худалдан авах болон эргэлтийн хѳрѳнгѳд зориулан энэ оны хоёрдугаар  сард 2.53 сая канад долларын хѳрѳнгѳ оруулалт татан тѳвлѳрүүлсэн.

Компани одоогоор 1.1 сая канад долларын эргэлтийн хѳрѳнгѳтэй байгаа нь 2019 оны хоёрдугаар  улирал дуустал үйл ажиллагааг санхүүжүүлэх боломжтой.

2019 оны дөрөвдүгээр сарын 12-нд Сэндсторм Гоулд-аас Хѳндий Алтны Тѳслийн борлуулалтын цэвэр ашгийн тѳлбѳр (“БЦАТ” эсхүл “роялти”)-ийн 50 хувийг буцаан худалдан авсан.

Хѳндий алтны тѳслийн Анхан шатны эдийн засгийн тооцооллын үр дүнд үндэслэхэд борлуулалтын цэвэр ашгийн төлбөрийн бодит үнэ цэн нь  1.2сая канад доллароор буцаан худалдан авсан үнээс давна хэмээн үзэж байна.

2019 оны гуравдугаар сарын 31-нд дуусгавар болсон 3 сарын хугацаанд Компанийн нийт алдагдал 516,687 канад доллар байсан нь ѳнгѳрсѳн оны мѳн үеийн 701,663 канад долларын алдагдалтай харьцуулахад буурсан үзүүлэлт юм.

 Капиталжуулсан зардлыг оролцуулсан хайгуулын зардал нь 2019 онд 941,083 канад доллар байсан бѳгѳѳд 2018 оны 717,906 канад долларын зардалтай харьцуулахад ѳссѳн үзүүлэлт юм.

Энэ нь Хѳндий алтны тѳслийн Анхан шатны эдийн засгийн тооцооллыг боловсруулахад тѳвлѳрѳн ажилласнаас шалтгаалсан ѳсѳлт байв.

2019 оны эхний улиралд Компанийн захиргаа, удирдлагын зардал (мѳнгѳн бус, хувьцаанд суурилсан нѳхѳн тѳлбѳр болон элэгдлийг оролцуулахгүй) нь 296,330 канад доллар байсан нь ѳнгѳрсѳн оны мѳн үеийн 378,955 канад доллартай харьцуулахад буурсан үзүүлэлт юм. 2018 онд Монголын хөрөнгийн биржид давхар бүртгүүлсэнтэй холбоотойгоор мэргэжлийн үйл ажиллагааны зардал, маркетингийн зардлууд ѳссѳн дүнтэй гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top