Хятадын “Huawei” компани Их Британи зэрэг хэд хэдэн улсын Засгийн газартай тагнах ажиллагааны эсрэг хэлэлцээ байгуулахад бэлэн гэж тус компанийн тэргүүн Лян Хуа мэдэгдэв.
Хятад улс тус харилцаа холбооны компанийн тоног төхөөрөмж ашиглан тагнах ажиллагаа явуулдаг байж болзошгүй гэж зарим улс орон болгоомжилж байгаа билээ.
Хэдийгээр “Huawei” компани Хятадын засгийн газраас хараат бус, ангид үйл ажиллагаа явуулдаг гэж мэдэгдэж байгаа ч Австрали, Шинэ Зеланд зэрэг барууны улс орнууд үндэсний аюулгүй байдлын үүднээс тус компанийн тоног төхөөрөмжийг 5G сүлжээнд ашиглахыг хязгаарлаад байгаа юм.
АНУ холбооны агентлагуудаа “Huawei” бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглосны дээр холбоотон улс орнуудаа мөн татгалзахыг шаардан, шахалт үзүүлж байгаа.
Сэтгэгдэл ( 0 )