ӨРНИЙН ЗУРХАЙ: Үхрийнхэн орлогын эх үүсвэр олно

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 16

Хонь

Мөнгөний төлөвлөлт, бизнес, санхүүгийн гэрээ байгуулахад тохиромжтой цаг юм. Хэрэв та тодорхой үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаж, хатуу дагаж мөрдөж чадвал туслалцаа дэмжлэг авна. Түүнчлэн зорилгодоо хүрэхэд чухал ахиц дэвшил гаргах боломжтой.

Үхэр

Та сонирхолтой, ер бусын хүмүүстэй холбоо барина. Тэдэнтэй харилцахдаа та хэзээ ч таамаглаж байгаагүй шинэ орлогын эх үүсвэрийг нээх болно. Маргаантай нөхцөл байдлаас ч зөв замыг олох боломжтой. Хамтын ажиллагааны хүрээнд харилцаагаа зохицуул.

Ихэр

Хайртай хүнтэйгээ санал зөрөлдөх нь байдаг л зүйл. Уруу таталтад өртөмтгий байна. Болгоомжтой бай. Бусдад анхаарал тавьж, цуу яриа, хов жив гарах шалтгааныг бүү үзүүл. Оройг та спорт зааланд өнгөрүүлвэл тун сайн.

Мэлхий

Гараг эрхсийн нөлөөгөөр хайр сэтгэлийн харилцаа сайжирна. Хүсэл эрмэлзэлээ мэдрэх болно. Өндөр мэдрэмж танд бүрэн дүүрэн нөлөөлнө. Хайртай хүнтэйгээ сэтгэлзүйн холбоотой байхыг хичээ.

Арслан

Энэ өдөр хүчирхэг байна. Мэргэжлийн ажил нь хүсэл эрмэлзэл, сэтгэлзүйн тогтвортой байдлыг шалгах болно. Санхүүгийн зарцуулалт нь шударга бус санагдаж болно. Гэхдээ та өөртөө тусалж чадахгүй тул бусдад найдах хэрэгтэй. Эм уухдаа болгоомжтой хандах хэрэгтэй өдөр.

Охин

Та амрахыг хүснэ. Ажил хөдөлмөр эрхлэх чадвар буурах учраас өнөөдөр гэртээ баймаар санагдана. Эсвэл ажил дээрээ амжилтад хүрч чадахгүй гэж бодно. Томоохон төслүүдийг бэлтгэ. Илүү их цаг зарцуул. Мацаг барьж, эсвэл цэвэрлэгээ хий.

Жинлүүр

Та маш сайн санах ойтой. Санхүүгийн эсвэл хуулийн чиглэлээр амжилтад хүрч чадна. Өөртөө хамааралтай түншүүдтэйгээ бүү тэмц. Ялангуяа өглөөгүүр сөргөлдөөнөөс зайлсхий. Үдээс хойш бүх зүйл хэвийн явагдана.

Хилэнц

Дархлаа суларч магадгүй. Вирус, бактерийн халдвараас сэргийл. Эмнэлэгт очих боломжтой бол бүү цаг алд. Витаминлаг хоол хүнс нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ болно. Шаардлагатай цэвэрлэгээг бүхий л зүйлдээ хий.

Нум

Өнөөдөр өөрсдийн мэдрэмжээ илэрхийлэхийг зорьж, бүх зүйлийг орхихыг хүснэ. Гэхдээ та хамтрагчиддаа итгэлтэй байж, зүрх сэтгэлээсээ халуун дулааныг мэдрүүл. Харанхуйг зүхэж суухаар өөрөө сайхан үйлдэл хийх ёстой.

Матар

Энэ өдөр сонирхол нэмэгдэнэ. Шинэ арга зам, үзэл баримтлалыг эрж хайж, зорилгодоо хүрэх аргыг олж харахыг илүүд үзнэ. Итгэл үнэмшил нэмэгдэж, тэвчээр, хүчин чармайлтын ачаар амжилт гаргах болно. Шаргуу хөдөлмөр нь өндөр үр дүнд хүрэх боломжийг танд олгоно.

Хумх

Насанд хүрсэн хүүхдүүддээ анхаар. Эцэг эхийн үүргээ санаж, асуудал үүсвэл бүү зөрчилд. Хүүхдүүд өөрсдөө шийдвэр гаргах эрхтэй гэдгийг ойлгох ёстой. Тэд бие даасан алхам хийг. Цаг хугацаа өнгөрөхөд залуу хүмүүс амьдралдаа туршлага хуримтлуулж, бүх зүйл цэгцрэх болно.

Загас

Фэнүүд ихтэй болно. Гэхдээ хайр сэтгэлийн харилцаанд олон тооны хүн хэрэггүй байдаг. Заримдаа та урам хугарахаас айдаг. Гэхдээ эрсдэлгүй зүйл гэж ховор. Өнөөдөр ажлын үр дүн сайн байна. Бүтээлч сэтгэлгээ нэмэгдэнэ. Тайвширч, ганцаардмал амьдралын хэв маягийг давуу тал болгох хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top