Хонь
Өршөө. Бүтээлч сэтгэлгээ сайн байна. Урам зориг авдаг зүйлдээ илүү их анхаарал хандуул. Аливааг ухамсарлахын тулд өндөр хүч шаардлагатай болно. Худалдаа хийх бол шинэ түншүүдтэй нэгдэх хэрэгтэй. Өнөөдөр төрийн албан хаагчид өөрсдийн бүх чадварыг харуулна. Нөхцөл байдлаас шалтгаалан хичээнгүй, хатуу байдал зэргийг харуулах ёстой. Хайртай хүмүүстэйгээ үүсгэх харилцаа бүрэн төгс байх боломжтой.
Үхэр
Үнэнийг ухаарч, шинэ мэдлэг олж авах, өвчнөө эмчлүүлэхэд таатай өдөр. Найз нөхөдтэйгөө уулзах нь буруу ойлголцол, ядрах шалтгаан болж мэднэ. Гэр бүлээрээ өдрийг өнгөрүүлээрэй. Романтик уулзалт эсвэл хайртай хүнтэйгээ чатлах нь тайвшрал, баяр баясгаланг авчрах болно.
Ихэр
Илчлэлтийн өдөр. Бодол санаагаа ариусга. Эргэцүүл. Өдрийн эхний хагаст арилжааны үйл ажиллагаа, санхүүгийн гүйлгээнд таагүй. Залилан мэхлэлтийг шууд илчил. Хэн нэгэн хүний үзэл бодлыг сонсож болохгүй. Учир нь хэт их төөрөгдөл нь санхүүгийн алдагдалд хүргэнэ. Эрсдэл, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болохуйц зүйлээс зайлсхий. Өдрийн хоёр дахь хагаст бүтээлч сэтгэлгээний боломж нэмэгдэнэ. Түншүүдээ үнэл. Нөлөө бүхий хүмүүстэй хамтран ажиллах боломж байна.
Мэлхий
Хэрэв та үдэшлэгт оролцохыг хүсвэл ямар нэгэн уулзалтыг хойшлуулах болно. Дараа нь ямар үр дагавар гарахыг тооцож байж яахаа шийд. Өдрийг нам гүм газар өнгөрүүлэхийг зөвлөж байна. Хүүхдүүдтэй харилцах нь танд таалагдах болно. Өнөөдөр сул талаа бус зөвхөн давуу талаа бодоорой.
Арслан
Өршөөх өдөр. Ажил эхэлсэн бол дуусгахыг хичээ. Ирээдүйд асуудал үүсгэх зүйл бүү хий. Эс бөгөөс маш их хүчин чармайлт, мөнгө шаардана. Ажлын түншүүдтэйгээ харилцах нь буруу ойлголтыг арилгана. Анхны төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүрэх ч найз нөхөд тань зөв зөвлөгөө өгч чадна. Үдээс хойш бүтээлч сэтгэлгээ, сэтгэл хөдлөл улам бүр нэмэгдэх болно.
Охин
Бодол санаагаа ариусгаж, цэгцэл. Нөлөө бүхий бүтээлч хүмүүстэй уулзана. Өөрийгөө ухаарахын тулд ганцаараа амьдрах хэрэгтэй. Хувийн харилцаа нь чин сэтгэлээсээ, халуун дулаан байна. Хуучин найз нартайгаа уулзах болно.
Жинлүүр
Эргэцүүллийн өдөр. Энэ өдөр эргэн тойрны бодит байдал тань руу чиглэгдэх болно. Гэрээ сайжруулах зорилготой үйл ажиллагаа хийнэ. Хэрэв та бүтэлгүйтсэн бол өөрийгөө хяналтад байлгаж, сэтгэл хөдлөлөө зал. Мэргэн ухаан, тэсвэр тэвчээрийг харуул. Хүүхдүүдийн ашиг сонирхол нь өнөөдөр таны анхаарлыг татах бололтой.
Хилэнц
Адал явдал, зугаа цэнгэлийн хувьд таатай өдөр. Төлөвлөсөн аяллыг үргэлжлүүл. Шинэ танилууд, сонирхолтой адал явдлууд танд амлаж байна. Хэрвээ эрүүл мэнд таагүй байгаа бол үүнийг анхааралтай авч үзэх хэрэгтэй. Аливаа өвчин даамжрахаас болгоомжлох хэрэгтэй.
Нум
Хэн нэгэн хүний үзэл бодолд бүү авт. Төөрөгдөл нь санхүүгийн алдагдалд хүргэнэ. Эрсдэлтэй зүйл бүү хий. Таны хувийн амьдралд бүх зүйл хэвийн байна. Үргэлж төгс зүйлийг хайх нь хамтрагчтайгаа харьцах харилцааг хүндрүүлж болзошгүй.
Матар
Шинэ бизнес эрхлэх эсвэл нэмэлт үүрэг хариуцлага хүлээхийг бүү яар. Амар хялбар зүйл гэж байхгүй мэт санагдах болно. Гэхдээ хүмүүсээс зайлсхийх бус хамтын үйл ажиллагаанд оролцохыг хичээгээрэй. Шаардлагагүй маргаан, зөрчлөөс зайлсхий.
Хумх
Биеийн тамирын дасгал, спорт аялалд таатай. Найз нөхөдтэйгөө харилц. Авьяас чадвар тань бусдад эерэг сэтгэл хөдлөл авчрах болно. Өөрсдийн үзэл бодлоо бусдад тулгахгүй байхыг зөвлөж байна. Өөрчлөлтүүдэд чухал ач холбогдол өгч болохгүй.
Загас
Өнөөдөр бүх зүйл таатай байх болно. Хүмүүст бүрэн найдаж, тэдний үгэнд ор. Санхүүгийн таатай гүйлгээ, гэрээ хийнэ. Зорилгод хүрэх замд учрах саад бэрхшээлээс зайлсхийхийн тулд найз нөхдөө зөв сонго. Дайснуудыг бий болгохгүй байхыг хичээ. Өөрийнхөө зардлаар аялах гэж бүү яар.
Сэтгэгдэл ( 0 )