Богино үснээс бүү татгалз

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 17

Илүү өнгөлөг, илүү загварлаг байх улирал ирээд байна. 2019 оны хувьд тод өнгөөр, тэр дундаа неон өнгөөр солонгорох жил. Харин үс засалтын хувьд ямар байх бол? 

2018 онд эрэгтэй үс засалт бүсгүйчүүдийн хувьд давамгайлж байсан бол энэ жил арай урт буюу эрүү болон мөр шүргэсэн, тэгшхэн тайралттай үс трэнд болж байна.

Өнгөний хувьд цагаан, саарал, шаргал өнгөнүүд зонхилох бөгөөд хэтэрхий хичээсэн биш хааш, яаш байх тусмаа сайн.

Харин эрчүүдийн хувьд урт үс моданд орж эхэллээ. Бага зэрэг долгиотой байвал та догь залуусын тоонд эргэлзэх зүйлгүй багтах нь ээ.

Мөн энэ жил 1990-ээд оныг санагдуулам үсний гоёл чимэглэлүүд хүч түрэн орж ирээд байна. Том шүр, сувд, металл гадаргуу, эрдэнийн чулуун үсний хавчаар болон өргөн боолт, төрөл бүрийн алчуур таны энэ зуны гоёл. Тиймээс дор хаяж энэ төрлүүдээс нэгийг өөртөө зориулж худалдан аваарай. 

Олон төрлийн сүлжээс, тэр дундаа доор сүлжсэн үс энэ жил трэнд байна. Мөн үсээ доор шуух нь таныг тун ч загварлаг харагдуулна. 

Та чёлктой болмоор байна уу? Хүүхэд байхдаа өөртөө чёлк тавих гэж байгаад бүтэлгүйтэж байсан удаа танд байдаг л биз? Яг үүнийг санагдуулам хагас чёлк трэнд болж буй бөгөөд өөртөө итгэлтэй бүсгүйчүүдийн сонгох сонголт яах аргагүй мөн хэмээн стилистүүд зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top