Азийн хамгийн өндөр үнэтэй жүжигчдийн нэг Жан Зыиг бид сайн мэдэх билээ. “Гейшагийн дурсамж” киноноос хойш түүний бүтээсэн дэлгэцийн кино болгон нэр алдар, хөрөнгө мөнгийг дагуулж байв. Тиймдээ ч тэрбээр Хятадын хамгийн нөлөөтэй эмэгтэй, Азийн хамгийн алдартай эмэгтэй зэрэг жагсаалтад дээгүүрт бичигдсээр ирсэн. Мөн PEOPLE сэтгүүлээс нэрлэдэг манай гарагийн хамгийн хөөрхөн эмэгтэйчүүдийн жагсаалтыг хоёр ч удаа тэргүүлж байв. Дийлэнхдээ Холливууд төдийгүй гадны кинонд дүр бүтээдэг байсан Жан Зыи сүүлийн жилүүдэд Хятад кинонд дүр бүтээх болжээ. Үүнийг Хятадын телевизүүд түүний үнийг дийлж чадахуйц хөрөнгөтэй болсных гэлцдэг.
2015 онд анхны хүүхдээ өлгийдөн авсан түүнийг 40 насандаа ахин хөл хүнд болсон тухай Хятадын хэвлэлүүд бичиж эхлээд байна. Тэрбээр удахгүй нярайлах учир биеэ бэлдэхээр шийдэж Каннын кино наадмыг өнгөрөөгөөд уран бүтээлээсээ түр завсарлага авахаар болжээ. Жан Зыи 2015 онд хөгжмийн зохиолч, дуучин Ван Фэнтэй гэрлэсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )