Өнөөдөр: Ханхүү Харри болон Меган Маркл нарын хуримын 1 жилийн ой тохиож байна

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 19

Уэльсийн эрхэмсэг ханхүү Харри болон хатагтай Меган Маркл нарын хурим өнгөрсөн оны энэ өдөр сүр дуулиантай, ёслол төгөлдөр болж өндөрлөсөн билээ.

Харри ба Меган Маркл нарын хурим Беркшир дахь Виндзорын цайз дотор байрладаг Гэгээн Жоржийн сүмд болжээ. Тэд 1863 оноос хойш Виндзорын цайз дотор гэрлэлтээ батлуулсан 16 дах хааны гэр бүлийн хосоор тодорсон юм.

Меган 5 метр урт тансаг зэрэглэлийн даашинзаар гоёсон бөгөөд Францын алдарт Гивенши (Givenchy) загварын ордны бүтээгдэхүүний захирал, дизайнер Клэйр Вэйт Келлер загварыг нь гаргаж бүтээлгэсэн байна. Түүний даашинз 200 мянган еврогоор бүтсэн гэдэг цуу яриа байдаг.

Хуримын ёслолоор Харри Сюссексийн гүн, түүний эхнэр Меган Маркл Сюссексийн гүнгийн эхнэр гэсэн цол хэргэм хүртсэн юм. Тэдний хуримын ёслолыг дэлхий даяар 1,9 тэрбум хүн үзэж сонирхжээ. 

Хуримын ёслол болохын долоо хоногийн өмнө хатан хаан II Элизабет "Instrument of Consent" гэх албан ёсны баримт бичиг дээр гарын үсгээ зурж, ач хүүдээ сүйт бүсгүйтэйгээ гэрлэх зөвшөөрлийг өгч байжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top