"Game of Thrones" цувралын жүжигчин Жек Глийсон 27 нас хүрлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 20

"HBO" телевизийн бүтээл "Game of Thrones" цувралын Жофрей Братеоны дүрээр сая сая хүнд үзэн ядагдсан Жек Глийсон 1992 оны 5 сарын 20-ны энэ өдөр мэндэлжээ. 

Түүний жүжигчний карьер 2002 онд “Галын ноёрхол” киноны бяцхан хүүгийн дүрээр эхэлжээ. Мөн энэ ондоо “Moving Day” кинонд Жек хэмээх хүүгийн дүр, 2003 онд “Fishtale” богино хэмжээний кинонд загастай хүүгийн дүр, 2004 онд “Tom Waits Made Me Cry” хэмээх богино хэмжээний кинонд Залуу Винсентийн дүрийг үргэлжлүүлэн тус тус бүтээжээ.

2007 онд "Shrooms" хэмээх аймшгийн кинонд нүүрний гажигтай хүүгийн дүрийг бүтээсэн бол 2009 онд "A Shine of Rainbows" хэмээх кинонд Сиймус хэмээх хүүгийн дүрийг бүтээжээ. Уг дүр нь бүрэн хэмжээний кинонд түүний бүтээсэн анхны том дүр нь байжээ.

2007 он  "Shrooms"

2009 он "A Shine of Rainbows"

Харин олон ангит киноны хувьд 2011-2014 онд "Game of Thrones" цувралд Жофрей Братеоны дүрийг бүтээсэн билээ. Түүний энэхүү дүр Англи улсад хамгийн муу санаатай эсрэг талын дүр хэмээн олон хүнд үзэн ядагдсан юм. Учир нь Жофрей Братеоны дүр бол хүн чанаргүй, харгис, аймхай, гаж донтой хүүхдийн дүр билээ. Жек Глийсон тус дүрийг гайхалтай амилуулж чадсан учир дэлхийн олон сая хүн төрсөн эхийнхээ гарт хорлогдон амиа алдаж байгаа хүүг харан баярлаж байсан юм. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top