Герман улс Намибд 500 настай хөшөөг нь буцаан өгнө

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 20

Герман улс “Чулуун загалмай” хэмээн дэлхийд алдаршсан XV зууны үеийн хөшөөг эх оронд нь буюу Намиб улсад буцаан өгөхөөр болжээ.

Энэхүү 3.5 метр өндөр газрын баримжаа өгөх тэмдгийг Португалийн аялагч Диего Као 1498 онд Намибын эрэг орчим босгожээ. Чулуун загалмайг Герман улс тус улсыг эзэлсний дараа 1893 онд Герман руу аваачин, өнөөг хүртэл Берлин хот дахь Германы Түүхийн музейд хадгалж байжээ.

Португалийн сүлд бүхий энэхүү чулуун загалмай эртний газрын зураг дээр тэмдэглэгдсэн байдаг аж. 2017 оны зургадугаар сард Намибын засгийн газар түүхэн дурсгалаа буцаан авах албан ёсны хүсэлт тавьсны дагуу Чулуун загалмай эх орондоо залагдах боллоо.

Түүхэн дурсгалт хөшөөг Германы хэвлэл мэдээлэл, соёлын төрийн сайд Моника Грюттерс, Германы Түүхийн музейн ерөнхийлөгч Рафаэль Гросс нар энэ оны наймдугаар сард Намиб улсад хүрэлцэн очиж албан ёсоор хүлээлгэн өгөх гэнэ.

Африк тивийн улс орнуудын шахалтаар Европын улс орнууд колоничлолын үед Африкийн улс орнуудаас дээрэмдэн авсан түүх болон соёлын дурсгалт хөшөө, эд зүйлсийг буцаан олгож байгаа билээ. Өнгөрсөн жил гэхэд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Бенин улсад 26 урлагийн бүтээлийг нь буцаан олгох үүрэг өгч байсан бол Лондон дахь Британийн музей 2018 онд мөн Бениний хүрэл эд зүйлсийг буцаан олгоно гэж мэдэгдэж байжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Намдаг(66.181.185.99) 2019 оны 05 сарын 20

Монголын үнэт зүйлсийг бас Санктпетерсбургээс буцаан авч болох л юм байна

0  |  0
matilda(156.0.214.56) 2019 оны 05 сарын 20

Хувийн хэвшлийн хооронд ноцтой зээл авах Би хувийн хөрөнгө оруулагч бөгөөд бүх хүмүүст мөнгө зээл олгодог сайн ёс суртахуунтай хүмүүс, тэдний амлалтыг биелүүлэх чадвартай. Би найдвартай, хурдан хугацаанд зээлийг найдвартай, хурдан хугацаанд олгодог зээлийг 5000-5 сая доллар / € -аас 2%, 1-30 жилийн хугацаатай эргэн төлөлт Хүссэн тоо хэмжээг харгалзан үзээрэй Зээлийн бүх хүсэлтийг надтай холбоо бариарай: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top