"Reply 1988" киноны Хятад хувилбарыг хийхээр болжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 20

Өмнөд Солонгосын олон арван цувралыг манай залуучууд үзэх дуртай. Өмнөд Солонгос олон ангит кино зөвхөн Монголд ч бус олон улсад алдартай билээ. Та "Дурсамж 1988" киног үзэж байсан уу? Өмнөд Солонгосын 1980-аад оны өнгө төрх, нийгмийн байдал, залуус хоорондын харилцааг хөгжилтэй, эерэгээр өгүүлэх эл цувралыг үзсэн хүн бүр хамгийн дуртай киногоор нэрлэдэг гэдэгт итгэлтэй байна. 

"Дурсамж" цуврал нь "Дурсамж 1988", "Дурсамж 1994", "Дурсамж 1998" гэсэн нийт гурван цувралтай. Харин "Дурсамж 1988" нийт хорин ангитай. Кино нэг дүүрэгт амьдардаг өсвөр насны залуучуудын сонирхолтой түүхийг өгүүлдэг.

Ихэнх хүмүүс тус гурван цувралаас хамгийн амжилттай болсон нь "Дурсамж 1988" хэмээн дүгнэдэг. Тэгвэл Өмнөд Солонгосын "TvN" телевизийн бүтээл "Reply 1988" буюу "Дурсамж 1988" драмны Хятад хувилбарыг хийхээр болжээ. Бид тун удахгүй дуртай цувралынхаа хятад хувилбарыг үзэх нь ээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
 (64.119.26.50)  2025 оны 03 сарын 13

гоё юм аа үзнэ ээ

1  |  0
Top