Реппер Thunder: Гоё мэдээ дуулгая

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 20

Сүүлийн үед залуучууд, өсвөр үеийнхний дунд өөрийн уран бүтээлээрээ танил болсон реппер Б.Өлзий-Учрал буюу Thunder-ийн хамгийн сүүлд гаргасан "Байгаагаар минь хүлээж авах уу?" дуу үзэгчдэд ихээхэн таалагдаад байгаа. Тэгвэл тэр саяхан өөрийн цахим хуудаснаа цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж буй "Зөв тусгал" хүүхдийн аянд нэгдэж, тус аяны дууг дуулсан гэдгээ хэллээ.

Тэрбээр "Цагдаагийн ерөнхий газраас өрнүүлж буй "ЗӨВ ТУСГАЛ" хүүхдийн аянд би албан ёсоор нэгдэж, уг аяны дууг зохиож, дуучин Uka эгчтэй хамтран дуулснаа бахархалтайгаар хэлмээр байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд уран бүтээлч хүн гэдэг олон нийтэд зөв зүйлийг уриалж,уран бүтээлээрээ зөв сайныг үзүүлж байх ёстой. Улсын хэмжээнд явуулж буй энэ том аяны сүлд дууг залуу үеийн төлөөлөл болсон надаар бүтээлгэх болсонд үнэхээр баяртай байгаа төдийгүй хамгийн нүдээ олсон сонголт боллоо гэж бодож байна. Би хоосон ярьж,өөрийгөө хөөргөх биш нийгэмдээ дуу хоолойгоо хүргэж,хүмүүст нөлөөлж,та нарын сэтгэл зүрхэнд үүрд үлдэхийг хүсдэг.  Одоо би өшөө хүчтэй дуу хоолойгоо хүргэж чадах боллоо. Гоё байгаа биз? Энэ дууг хүүхэдтэй, дүүтэй хүн бүр мөн залуу гэр бүл, залуу хосууд,ирээдүйн аав ээж болох охид хөвгүүд бүгд сонсоосой гэж хүсэж байна. Мөн энэ аянд нэгдээрэй гэж уриалж байна. Та хүүхдэд юу харуулна,яаж хандана эргээд хүүхэд чинь тийм л хүн болно. Бид нар бүгдээрээ л хүүхэд байсан шүүдээ. Олон хүний, олон хоног хичээсэн бүтээл гарах дөхөж байна. Алив манайхаан тултал нь дэмжээч намайг зүрхээр булуулах дуртайг мэднэ биздээ?" гэжээ. 

 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top