Урин дулаан цаг ирж, иргэд унадаг дугуйгаар хөдөлгөөнд оролцох сонирхол их байна. Гэвч нийслэлд иргэд дугуйтай зорчих орчин нөхцөл тааруу хэвээр байгаа нь осол гарах нэг шалтгаан болж байна.
Жил бүр дунджаар 80-100 орчим унадаг дугуйн осол бүртгэгддэг аж. Нийслэлд унадаг дугуйн зам огт байхгүй биш байгаа. Гэхдээ зарим дугуйн зам богинохон үргэлжилсэн, огцом дууссан зэрэг зөрчилтэй байдаг нь дугуйчдыг явган хүний зам юм уу, авто машины замаар зорчиход хүргэдэг. Зарим тохиолдолд явган хүний зам хэт нарийн байдгаас шалтгаалж явган зорчигчид унадаг дугуйн замаар алхдаг. Энэ нь унадаг дугуйгаар зорчигчдыг хурдан, саадгүй зорчиход төвөг учруулсаар байна. Мэдээж, унадаг дугуй хэрэглэгчийн тоо нэмэгдэх нь олон талын ашигтай. Замын түгжрэл тодорхой хэмжээгээр буурч, иргэд амьдралын зөв хэвшилтэй болно. Үүний тулд аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх нь чухал байна.
Нийслэлийн хэмжээнд нийт 350.3 км дугуйн зам байгаа нь хангалттай үзүүлэлт биш юм. Энэ тухай МОБАЙЛ ТВ хөндлөө.
ДЭЛГЭРЭНГҮЙГ МОБАЙЛ ТВ-ЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 2 )
нэг зүйлийг ойлгомоор байна энэ явган хүний эрх ашгийг хэн хамгаалах юм бэ ?? одоо сүүлийн үед дугуйтай нөхдүүд угийн нарийхан замаараа чихэлдээд дайрчих гээд явдаг боллоо .Настай хүмүүс хүүхэд хүртэл шүргэчих гээд хэцүү юм аа . Цэцэрлэгт хүрээлэндээ дугуйгаа унал даа. Эсвэл явган хүнд бэрхшээл учруулахгүйгээр хийл дээ . Одоо сүүлдээ нэг талаас нь машин түгжрээд нөгөө талаас нь дугуйчид нь дайрчих гээд явган хүн нь тайван явж болохгүй юм аа. Ер нь энэ нийтийн тээвэр унаа байхад заавал дугуй унаад л чихэлдэхгүйгээр зөв зохицуулалт хийхгүй бол энэ нарийхан замд хүн машин дугуйтайгаа чихэлдээд..
Tiim urt duguin zamtai gejuu. Yavgan hunii zamiig oruultsiin bishuu