"Хуавэй"-н хэрэглэгч танд 88 хоногийн хугацаа үлдлээ…

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 22

Америкийн технологийн салбарын тэргүүлэгч Google компани ухаалаг утасны зах зээлд хурдан төлжиж буй Хуавэй компанийн үйлдвэрлэж байгаа төрлийн ухаалаг гар утсанд үйлдлийн системээ ашиглуулахгүй байхаар болов. Гар утасны зах зээлд орж ирээд ердөө долоон жилийн дотор л ухаалаг утасны зах зээлийн хоёр дахь том тоглогч болж, зөвхөн 2018 онд  54.2 сая утас борлуулсан энэ компанийн хэрэглэгчид чухам яах вэ гэдэг нь асуудал болоод байна.  Америк, Хятадын хооронд өрнөж буй худалдааны дайн ийнхүү технологийн салбарт орж улмаар дэлхийн хамгийн их тархсан үйлдлийн системээ Google ашиглуулахгүй байхаар шийдвэрлэжээ.

Монгол Улс он гарснаас хойш эхний дөрвөн сарын байдлаар БНХАУ-аас 28.4 мянган ширхэг үүрэн телефон хэрэгсэл импортолсон гэж Гаалийн ерөнхий газрын тайлан мэдээнд дурджээ. БНХАУ болон Монгол Улсын хооронд хийсэн үүрэн телефоны импорт 7.2 сая ам.доллароор хэмжигдэж байгаа нь энэ салбартаа нэгдүгээрт орох үзүүлэлт юм. Энэ зах зээлийн гол импортлогч Хятадын ухаалаг утасны хамгийн том компани Хуавэйн асуудал уншигч танд хэрхэн нөлөөлөх бол...?

 

GOOGLE ХОРИГЛОЧИХЛОО ГЭЖ ҮҮ?

Тиймээ, хориглосон. Дөнгөж долоохон жилийн дотор ухаалаг утасны салбарт орж ирсэн ч энэ компани энэ зах зээлийн хоёрт бичигдэж буй Хуавэй компани тэрбумаар тоолодох дотоодын зах зээлээс маш хурдан өндийсөн нь Америкуудын эгдүүг хүргэж эхэлсэн юм. Үүнтэй зэрэгцэн Хятад-Америкийн хооронд худалдааны “дайн” дэгдсэн нь өрсөлдөөнийг уламж хурцатгасан юм. Хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг энэ компанийн утсыг технологийн нууц задлах, тагнуулын хэлбэрээр ашигладаг тухай яриа ч Конгрессын танхимын түвшинд явж байлаа. Тиймээс Google компани андройд системийн эрхээ цуцлах нь зөвхөн цаг хугацааны асуудал байсан. Хуавеэй  компанийн шинээр үйлдвэрлэгдэж буй бүх ухаалаг утас Google-н хөгжүүлсэн андройд системтэй холбогдсон чиптэй байдаг. Энэ нь тухайн систем шинэчлэгдэх бүрт автоматаар өөрийгөө шинэчлэх тохиргоотой байдаг. Угтаа энэ нь Google-д ямар нэгэн байдлаар ашиггүй ч энэ зах зээлд хөл тавьж буй компаниудад томоохон дэмжлэг үзүүлж буй хэрэг юм. Цагийн сайханд “Хуавей” компанид Google энэ туслалцаагаа үзүүлсэн нь зах зээлийн хоёр дахь томоохон тоглогч болгож орхисон.

Google бусад компаниудтай гэрээ байгуулахдаа Play Store-д шинээр нэмэгдэж буй бүх л төрлийн аппликейшныг ачаалах, Google-н хөгжүүлсэн бүх төрлийн аппликейшныг шинээр татах, Google Assistant платформ дээр сурилсан виртуаль апп-уудыг үнэгүй татах, гуравдагч талын зарим нэг үйлчилгээнд нэвтрэх боломж олгосон байдаг. Хэрэв гэрээ цуцлагдан, эрхийг нь хязгаарлавал дээрх үйлчилгээнд нэвтрэх боломжгүй болох юм.

 

ТАНД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ?

Google нүүр буруулахаас өмнө Хуавэйн утас авсан хэрэглэгчид Google Play-д шинээр орсон аппликейшнг татан авах боломжгүй, системийн шинэчлэл, шинэ хувилбар автоматаар ачааллахгүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл таны утсанд Google-н аппууд байгаа ч өмнөх шигээ ажиллахгүй, утасны аюулгүй байдал алдагдаж байна гэж ойлгож болно.

 Хуавей компани Google-тэй гэрээ байгуулахдаа CTS буюу системийн нийцлийн гэрчилгээ, VTS буюу худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Нэг ёсондоо Google компани андройд системийн шинэчлэл, Google Play дээр байршсан бүх аппликейшны зохиогчийн эрх, барааны тэмдэгтийг давхар эзэмших эрхтэй болж байна гэсэн үг юм. Үүнээс хамгийн чухал нь системийн нууцлалтай холбоотой шинэчлэл ч мөн адил үүнд хамаатай. Хамгийн чухал нь систем шинэчлэгдэх явцад гарсан бүтээгдэхүүний эмзэг байдлын горим, программ хангамжийн засварын код ч гэрээ байгуулсан компанид очдог аж. Ингэснээр үйлдвэрлэгчээс гаргасан шинэ төрлийн программ хангамжийг системийн тохируулгын хамт хурдан хугацаанд гэрээлсэн компанид хүрдэг юм.

Монгол Улс он гарснаас хойш эхний дөрвөн сарын байдлаар БНХАУ-аас 28.4 мянган ширхэг үүрэн телефон хэрэгсэл импортолсон гэж Гаалийн ерөнхий газрын тайлан мэдээнд дурджээ. БНХАУ болон Монгол Улсын хооронд хийсэн үүрэн телефоны импорт 7.2 сая ам.доллароор хэмжигдэж байгаа нь энэ салбартаа нэгдүгээрт орох үзүүлэлт юм. Энэ зах зээлийн гол импортлогч Хятадын ухаалаг утасны хамгийн том компани Хуавэйн асуудал уншигч танд хэрхэн нөлөөлөх бол...?

 

ТАНД 88 ХОНОГИЙН ХУГАЦАА ҮЛДЛЭЭ

Хуавэйн ухаалаг утас худалдан авсан хэрэглэгч танд наймдугаар сарын 19 хүртэл яг 88 хоногийн хугацаа үлдлээ. АНУ-ын засаг захиргаа салбартаа тэргүүлэгч дээрх хоёр компанийн маргааныг шийдвэрлэхийн тулд системээ өөрөөр зохиох 90 хоногийн хугацаат үүрэг, даалгавар тависан. Товлосон 90 хоногийн хугацаа наймдугаар сарын 19-нд дуусах хүртэл Хуавей компани системийн шинэчлэл, программ хангамж, апп болон бусад үйлчилгээг бие даан өөрөө хариуцна гэсэн үг. Хуавейн шийдвэр ямар байхаас шалтгаалан та утастайгаа үлдэх үү, Хятадын зах зээлд боловсорсон өөр программ татан авах уу гэдэг нь тодорхой болно.

Хуавэй компани наймдугаар сарын 19-нөөс хойш нэг бол өөрийн хөгжүүлсэн үйлдлийн систем өмнө болон одоо зах зээлд худалдаалагдаж буй бүх гар утасаа шилжүүлнэ эсвэл Google-н хөгжүүлсэн “Андройд системийн нээлттэй талбар” дээрх эхийг ашиглан өөрийн хувилбарыг нэвтрүүлнэ гэсэн үг юм. Чухамдаа аль нь ч байсан хэрэглэгч таны гар утас Google компанийн лицензтэй бус өөр компанийн хөгжүүлсэн эсвэл нээлттэй платформ дээрх задгай хувилбар ашигласан Google-н муу хувилбарыг хэрэглэнэ гэж ойлгож болно.

Хэрэв уншигч та Хуавэйн гар утас хэрэглэдэг бол наймдугаар сарын 19-нөөс хойш Play Store болон бусад апп, хөгжим, тэмдэглэл тэдгээртэй уялдан гарсан бүх үйлчилгээг ашиглах боломжгүй болно. Мөн YouTube, Google Map, Google Video Call, Google Assistance  зэрэг үйлчилгээг ашиглах боломжгүй болох юм.

 

ХУАВЭЙ ХЭРХЭН ЗОХИЦУУЛАХ ВЭ?

Калифорни мужийн Цахиурын хөндийд 1980-аад онд өрнөсөн компьютерын дайнд Microsoft компани Apple компанийг дөнгөсөн шиг үйл явдал өнгөрсөн хоногуудад болж байна. Энэ дайны жинхэнэ ялагч нь Apple. Гэхдээ ялалтад хүрэхийн тулд урт хугацаа зарцуулсан. Яг энэ нөхцөл байдалд Хуавэй компани тулж ирээд байна. Компанийн зүгээс үйлдлийн системийн асуудлыг зохицуулахаар ажлын хэсэг байгуулсан ч одоогоор бүх зүйл тодорхой болоогүй ажээ.

“Олон сая хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс бид үйлдлийн системээ хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулахаар ажиллаж байна. Гэхдээ энэ бүх ажил амаргүй байх болно. Үйлдлийн системийн зах зээлд iOS, Android гэсэн хоёр том платформ байна шүү дээ. Энэ дундаас ялгарах үйлдлийн систем боловсруулна гэдэг амаргүй” гэж Хуавэй компанийн Дэд Ерөнхийлөгч Жереми Томпсон BBC агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Ухаалаг утасны зах зээлд сүүлийн хоёр жилийн хугацаанд цойлон гарч ирсэн Хуавэй компани хэрхэн энэ асуудлыг шийдэх нь тодорхойгүй байна.  Тус компаниас гаргасан ажлын хэсгийн төлөөлөгчид WeChat-г хөгжүүлэгчидтэй үйлдлийн систем боловсруулахаар ажиллаж байгаа тухай TechCrunch цахим хуудсанд мэдээлжээ. Энэ тал дээр компанийн зүгээс ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй. Хятадын Цахиурын хөндий гэгддэг Шэньжэнь хотод программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жижиг хэд, хэдэн компаниудын  нэгдэл үүссэн асуудлыг шийдхийн тулд хэдий нь ханцуйгаа шамлан ороод байна. Googlе-н урвалт магадгүй ойрын хугацаандаа Хуавэйд муугаар нөлөөлж болох ч урт хугацаандаа гар утасны программ хангамжийн салбарт Apple, Google-тэй өрсөлдөхүйц томоохон үйлдлийн системийг төрүүлж ч байж мэдэх юм.

Зурагт үзүүлсэн загвар бол Хуавэй компанийн андройд үйлдлийн систем ашигласан анхны гар утас болох U8220 загвар юм.  Тус компани 2004 онд анхны гар утасаа худалдаанд гаргаснаас хойш таван жилийн дараа андройд үйлдлийн системтэй хамтран ажиллах болжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mailda(41.138.90.90) 2019 оны 05 сарын 23

Таны анхааралд аваарай Та бол хувийн зан чанартай, шударга, эелдэг. Таны сарын төлбөрийг танд өгөхөд туслах орлого байна уу? 2: 3% -ийн хүүг эргэн төлж чадах бүх хүмүүст маш хялбар нөхцөлд 2,000 € хүртэлх 4,000,000 € / $ -р зээл олгодог. Би зээл авч чаддаггүй бөгөөд хуулийг хориглодог. Би өмгөөлөгчтэйгээ хамт богино, дунд, урт хугацаанд зээл авах боломжтой. Бид таны хүсэлтийг мэдэхгүй бөгөөд гүйлгээг баталгаажуулахын тулд банкны зүгээс гаргасан шилжүүлгийг бидэнд ирүүлдэггүй. . Цахим шуудан: matildalecoustre@gmail.com хаягтай холбоо бариарай wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top