О.Дөлгөөн: Гайхалтай улсын, гайхалтай сургуулийг төгслөө

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 24

Оюутан ахуй цагаасаа кинонд тоглож, олонд танигдсан, жүжигчин О.Дөлгөөнийг "Амьдралд тавтай морил" уран сайхны киноны Золоогийн дүрээр үзэгчид сайн танина.  Хүүхэд байхдаа л жүжигчин, загвар өмсөгчболох мөрөөдөлтэй байсан бүсгүй аль хэдийнэ түүнийгээ давуулан биелүүлсэн гэж хэлж болно. Босго өндөртэй Улсын Драмын Эрдмийн театрт жүжигчнээр орсон даруйдаа орчин цагийн Жулльеттад дүрээ мөнхөлсөн адтай нэгэн. Үеийнхээ залуусын түүчээ болон шинэ кинонуудад алгасалгүй дүрээ мөнхлөх болсон жүжигчин О.Дөлгөөнийг урлагийнхан өндрөөр үнэлдэг юм билээ. Тэр ч утгаараа жүжигчин бүсгүй энэ хүрээд зогсохыг хүссэнгүй АНУ-д жүжигчин мэргэжлээр үргэлжлүүлэн сурахаар гэр бүлийн хамт хилийн дээс алхаад гурван жилийн нүүрийг үзэж байна. Тэгвэл О.Дөлгөөн урлагийн сургуулиа амжилттай дүүргэж, нөхөртөө баярласнаа илэрхийлээд амжжээ. Тэрбээр энэ талаар "Хамгаас хайртай хань минь чамдаа талархаж, хайрлаж хэлэх үгс зүйрлэшгүй их юм даа... Үргэлж минийхээ ард талд ямар ч үед баттай зогсдог чамдаа баярлалаа. Минийхээ төлөө хийсэн бүх зүйлд тань маш их талархаж байна! Энэ гайхалтай улсын гайхалтай нэгэн сургуулийг төгсөхөд минь бүхий л талаар нь туслаж дэмжиж, хэзээ ч дуусашгүй элэгдэшгүй насан туршийн бэлгийг бэлэглэсэн чамдаа. Өнөөдөр чи бидний баярын өдөр. Хүү бид хоёрынхоо бахархал нь юм шүү чи минь. Ochiro Miga Ирээдүйн зүг хамтдаа!!!
I love you and I appreciate you, and I'm so proud to be your wife. Life with you is amazing, and every day with you feels good and new. You are the best husband a wife could ever ask for, and I'm so lucky that you're mine. I want to thank you for all the things that you do to make me feel your love" хэмээсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(91.166.4.137) 2019 оны 05 сарын 24

Huurhun bisous shuu. Az jargal huseye!

0  |  0
Top