ӨРНИЙН ЗУРХАЙ: Мэлхийнхэн баяр баясгалантай байна

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 27

Хонь

Бүх харилцаанд таатай өдөр. Та бүх туршилт, зорилгодоо хүрэхэд учирч буй саад бэрхшээлийг даван гарна. Үйл явдал танд ашигтайгаар эргэнэ. Шинэ танилуудтай болох нь таны үйл ажиллагаанд таатай нөлөө үзүүлнэ. Тэд таныг санаа саанаачилгаар баяжуулж, шинэ боломжуудыг нээж өгнө. Бодож төлөвлөсөн бүх зүйлээ амжуулахын тулд хүчээ зөв тодорхойл. Ажил болон ар гэрээ зохицуул.

Үхэр      

Энэ ордны эрэгтэйчүүд өнөөдөр анхаарлын төвд байна. Тэд эсрэг хүйсний хүмүүсийн хараанд өртөнө. Энэ нь танд эерэг энерги өгч, нөхцөл байдалд зөвөөр нөлөөлнө. Эмэгтэй үхрийнхэн эрч хүчтэй байна. Уран бүтээлийн санаа орж ирвэл шууд гүйцэлдүүл. Таны хүсэл сонирхол орлогын шинэ эх үүсвэр нээж өгнө.

Ихэр

Хувийн амьдралдаа анхаарал тавь. Хайр дурлалын харилцаанд харилцан ярилцах, ойлголцох нь их чухал байна. Маргаанд та заавал ялна гэсэн дүрэм байхгүй. Өөртөө итгэх итгэл нь танд амжилт авчрах гол зүйлийн нэг. Иймээс бүгдийг хэт эмзэглэж хүлээж авах хэрэггүй. Ямар ч тохиолдолд сэтгэл санаагаар бүү уна.

Мэлхий

Баяр баясгалантай өдөр. Үйл явдал зөв бөгөөд тайван явагдана. Таныг сорьсон ажилд ч оролц. Бусдыг бүү эсэргүүц. Гэхдээ худалдан авалтад таагүй өдөр. Ажил хэргээ бага багаар урагшлуул. Бүх зүйл муу биш байна. Саад бэрхшээл тохиолдлоо ч дотны хүмүүс тусална.

Арслан

Бүх зүйл сайхан байна. Гэхдээ та бүгдийг удирдаж, шаардах гэж хичээх хэрэггүй. Хамгийн энгийн асуудалд ч энэ нь саад болно. Бүх зүйлд ардчилсан байдлаар хандаж, тэвч. Уран бүтээлийн төлөвлөгөө гаргахад таатай өдөр. Гэр бүлийн үүрэг хариуцлага, хайр дурлал хоёрынхоо нэгийг сонгох хэрэгтэй болж магадгүй. Гадуур явахдаа болгоомжтой бай.

Охин

Төлөвлөгөө гарга. Долоо хоногийн эцсээр үйл явдал танд ашигтайгаар эргэнэ. Төлөвлөсөн ажлуудаа хийж дуусгахын тулд албан болон гэр орныхоо ажлыг зөв зохицуул. Найз нөхөд тань хамтран ажиллах санал тавина. Гэхдээ та сайн бод.

Жинлүүр

Таатай өдөр. Шинэ хүч, шинэ санаа төрнө. Гэхдээ бүх зүйлд хэм хэмжээ байдгийг сана. Алтан дундажийг баримтал. Чухам өнөөдөр л хамтрагч нараа сонгоно. Үр дүнд нь сүүлийн үед бодлоос салахгүй байсан мөрөөдлөө биелүүлнэ.

Хилэнц

Амьдралын эрч хүч суларч магадгүй. Гэхдээ хялбар зам хайж бүү залхуур. Уулзалт, чухал ажлуудаа түр хойшлуул. Гэр бүлдээ цаг зарцуул. Зуслан эсвэл ойтой газар очиж амар. Хүүхдүүдтэйгээ харилцахдаа тэдэнтэй тэгш байхыг хичээ.

Нум

Уран бүтээлийн идэвх өснө. Мэргэжлийн үйл ажиллагаа амжилттай байна. Тэвчээртэй байж, хүмүүст сөрөг хандлага бүү үзүүл. Хариуцлагатай, эелдэг найрсаг байдал нь танд олон зүйл дээр тус болно. Үнэтэй зөвлөгөө, үнэнч найз, хамтрагчийн дэмжлэг танд тус болно.

Матар

Гэнэтийн таатай зүйл тохиолдоно. Энэ нь үйл явдлыг танд ашигтай болгоно. Гэхдээ хамтарсан төсөлд оролцох урилга ирвэл зөвшөөрөх гэж бүү яар. Өнөөдөр хувийн үйл ажиллагаа л амжилт авчирна. Гэнэтийн зочид ирж магадгүй. Иймээс хоосон байхгүйн тулд гэртээ бага сага зүйл аваарай.

Хумх

Хувийн амьдралдаа анхаарал тавь. Гэр бүлд маргаан огт хэрэггүй. Ажил дээрээ үзэл бодлоо илэрхийлж, хувийн сонирхлоо хамгаал. Хэн нэгэн тан руу давшлахыг бүү зөвшөөр. Хэнээс ч үл хамаарам бай. Бусдыг атаархтал эрх чөлөөтэй байгаарай.

Загас

Сүй тавих, гэрлэхэд маш таатай өдөр. Зарим загасны хувийн амьдралд чухал үйл явдал болно. Залуу загаснууд гэр бүл зохиохоор шийдэж магадгүй. Хуучин найз нөхөд, дэмждэг хүмүүстэйгээ уулзана. Энэ нь танд сайхан цаг үеийг бэлэглэх болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top