Хонь
Өдрийн эхний хагас нь харилцаа холбоо, уулзалтад таатай. Найз нөхөд болон хамтрагчид шинэ ажлын санал тавьбал зөвшөөрөх гэж яарах хэрэггүй. Энэ долоо хоногт шийдэмгий алхам хийхэд тийм ч таатай биш. Шинэ ажил, төслийн талаар бодож байгаа бол нөлөө бүхий хүмүүсийн зүгээс дэмжлэг ирнэ. Өдрийн хоёр дахь хагаст ядарч сульдаж магадгүй.
Үхэр
Газар дэлхийтэй ойрхон байгаарай. Туршилт, эсэргүүцэл, залбирал гээд олон зүйлийг хийнэ. Гадаад нөлөө, олон хүний уур амьсгалаас зайлсхийж, аливаа зүйлийг үнэлж, дүгнэ. Зүүдэндээ аянга цахилгаан, цэлмэг тэнгэр харах тийм ч таатай биш. Харин үүл зүүдэлвэл сайны тэмдэг.
Ихэр
Гэр орны ажил их байна. Гэр бүлийн харилцаа сайн болно. Ажил төрлөө бүү хурааж хойшлуул. Хураагдсан олон ажил дараа нь таны сэтгэлзүйг ядраах болно. Санхүүгийн байдалдаа анхаарал хандуул. Зарлага нь орлогоос давж байвал түүнийг багасгах төлөвлөгөө гарга. Ирээдүйд санхүүгээ сайжруулах арга зам олж харахыг хичээ.
Мэлхий
Олон хүнтэй газраар явахаас зайлсхий. Аливааг зөвөөр үнэлж дүгнэ. Гэнэтийн мэдээ сонсоно. Найз нөхөдтэйгөө маргах хэрэггүй. Эдгээр өдрүүдэд өөрийгөө хяна. Урьд өмнөхөөсөө илүү болгоомжтой бай.
Арслан
Амрахад таатай өдөр. Биеийн хүчний дасгал хий. Эсвэл агаар сайтай газар ажилла. Аялал хийх, явган алхах, ганцаараа байх зэргийг хийхийг од эрхэс танд зөвлөж байна. Найз нөхөдтэйгөө эвтэй байхыг хичээ. Өөртөө итгэлтэй байж, байр сууриа хатуу илэрхийлэх нь тэднийг бухимдуулж магадгүй. Хувийн амьдралдаа чухал шийдвэр гаргах хэрэггүй. Хувь тавилан танд зөв замыг зааж өгнө.
Охин
Өдрийн эхний хагаст уулзалтуудаа амжуул. Шинэ ажил бодож төлөвлөж байгаа бол хэн нэгнээс дэмжлэг ав. Өдрийн хоёр дахь хагаст хайртай хүмүүстээ анхаарал хандуул. Тэдний асуудлыг ярилц. Дотны хүмүүстэйгээ харилцаа муудахаас болгоомжил. Бүх зүйл танаас хамаарна. Хүнд хэцүү зүйл тохиолдсон ч хамтдаа даван туул.
Жинлүүр
Идэвхгүй байна. Бүх зүйлд тэвчээр гарга. Хянамгай байж, эрүүлээр сэтгэ. Танихгүй хүмүүстэй бүү харилцаа үүсгэ. Хуурч мэхлэх, түрэмгийлэх зэргээс татгалз. Төлөвлөсөн уулзалтыг дараагийн долоо хоногт юмуу, эсвэл амралтын өдрүүдээр болгож хойшлуул. Эрүүл мэнддээ анхаарч, хэт ачаалал авахаас татгалз.
Хилэнц
Эрүүл мэндээ анхаарахгүй бол хууч өвчин сэдэрч магадгүй. Тайван амарч, дасгал хөдөлгөөн хий. Нарнаас эрч хүч ав. Өөрийгөө илүү нээлттэйгээр авч явж, урьд өмнөхөөсөө илүү найрсаг бай. Од эрхэсийн нөлөөгөөр та нозоорч мэдэх учир аль болох цэвэр агаарт байхыг хичээ.
Нум
Хувийн амьдралд маргаан, харилцаа холбоо сэтгэл зовоох зэрэг асуудал тулгарч магадгүй. Сэтгэл санааны хувьд тухтай бус байх, эрч хүч сулрах зэргийг шинэ харилцаагаар нөхөх гээд хэрэггүй. Тэр нь танд асуудал авч ирнэ. Хайртай хүнээ хуурлаа гээд ямар ч таатай зүйл тохиолдохгүй.
Матар
Өдрийн эхний хагаст төлөвлөсөн зүйл бүгд биелэхгүй ч хоёр дахь хагаст жижиг сажиг зүйлийг ч төлөвлө. Дотны хүнтэйгээ маргаж магадгүй байна. Ядарч, амрахыг хүснэ. Гэхдээ оройдоо бүх зүйл хэвэндээ орно. Харилцаа холбоогоо өргөжүүлж, бат бөх болгоход анхаар.
Хумх
Ертөнцийг харах өнцөгөө өөрчилнө. Шинэ үүрэг даалгавар хүлээж авч магадгүй. Гэхдээ та магтуулна. Харин гэнэтийн мэдээ нь таныг алдаа гаргахад хүргэж магадгүй. Санхүүдээ анхаарал хандуул. Зарлагаа тодорхойлж, санхүүдээ хариуцлагатай хандаарай.
Загас
Баяр баясгалантай байна. Хайр дурлалын болон бусад харилцаа сайн байна. Итгэл найдвар, өөртөө итгэх итгэлээр дүүрэн өдөр. Ямар нэгэн зүйл танд эрч хүч өгч, дэлхий ертөнц гэгээлэг, сайхан санагдана. Өнөөдөр олон зүйлээс таашаал авна. Тантай хэн ч дайсагнахгүй.
Сэтгэгдэл ( 0 )