ӨРНИЙН ЗУРХАЙ: Жинлүүрийнхний эрч хүч нэмэгдэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 30

Хонь

Хүнд нөхцөл байдлаас гарах гарц олно. Нөхцөл байдлыг зөв дүгнэж чадвал хэрэгтэй үед нь биеэ авч явах тактикаа өөрчилж чадна. Санхүүгийн хүндрэлд орж магадгүй. Тооцоолоогүй зарлага бүү гарга. Бусдын алдаа болон дарга нарын буруу дүгнэлт нь танд зорилгодоо хүрэхэд саад болж магадгүй.

Үхэр

Биелэхгүй мөрөөдөлд бүү авт. Хий дэмий зүйлийг бүү хүлээ. Мэргэжлийн үйл ажиллагаандаа анхааралтай байгаарай. Ойр дотны хүний зөвлөгөө зөв байхгүй. Сэтгэл хөдлөл олон янз болж өөрчлөгдөнө. Зовлонтой зүүд зүүдэлнэ. Гэхдээ тайван, өөртөө итгэлтэй бай.

Ихэр

Таныг амжилт хүлээж байна. Мэргэжлийн үйл ажиллагаа илүү сайн байна. Өнөөдөр та сайхан ажлын санал авч магадгүй. Дотны хүн тань хэрэгтэй зөвлөгөө өгнө. Ажлын шинэ төсөл бодож олно. Нөлөө бүхий хүмүүс таныг дэмжиж магадгүй. Өнөөдөр та чухал шийдвэр гаргах хэрэгтэй болж магадгүй юм.

Мэлхий

Биеэ авч явах байдалдаа алдаа бүү гарга. Сэтгэл хөдлөлөө хяна. Энгийн зүйлүүдэд ч хэт эмзэглэх хэрэггүй. Өөртөө итгэлтэй бай. Хүн бүр алдаа дутагдалтай учир та бусдаас биш өөрөөсөө алдаа хай. Онцын шаардлагагүй зүйлд сэтгэлийн хүчээ бүү бар.

Арслан

Санхүүдээ анхаарал хандуул. Дарга, түшмэдийн зүгээс шүүмжлэл ирнэ. Та алдаа гаргаагүй байсан ч бусдын өмнөөс алдааг нь засах хэрэгтэй болж магадгүй. Хайр дурлалын харилцаанд дэвшил гарна. Ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаар.

Охин

Санхүүгээ дээшлүүлэх арга хайна. Илүү зарлага нь танд хүндрэл учруулж байж болох. Алдаа хийсэн бол засах арга зам олдоно. Буруу хүмүүстэй нийлэх хэрэггүй. Эцсийн шийдвэр гаргахынхаа өмнө сайн бод. Зөн совингоо сонс.

Жинлүүр

Идэвхтэй үйл ажиллагаа явуулахад таатай өдөр. Амьдралын эрч хүч нэмэгдэнэ. Мэргэжлийн үйл ажиллагаа болон найз нөхөдтэйгөө харилцах харилцаандаа анхаар. Тэвчээртэй байж, сөрөг сэтгэл хөдлөлд бүү авт. Хамтрагчдаа итгэж найд. Тэр танд хэцүү нөхцөл байдлаас гарахад тусалж магадгүй.

Хилэнц

Амьдралын эрч хүч өснө. Өөрийнхөө хүчинд итгэлтэй болно. Таныг нөлөө бүхий хүмүүс дэмжихийг үгүйсгэхгүй. Харгис, харамч атаархагчдаас зайгаа барь. Тэдний үйлдэлд хариу өгөх гэж бүү яар.

Нум

Хөрөнгө мөнгөө өсгөхөд амжилттай өдөр. Өмнө нь эхэлсэн ажлаа дуусгаж, тавьсан зорилгодоо хүрнэ. Танаас чухал шийдвэр шаардагдана. Ашигтай ажлын санал авна. Найз нөхдийн тань зөвлөгөө үнэн байна.

Матар

Ямар ч нөхцөл байдалд биеэ барь. Хэт шударга байхад тийм ч тохиромжтой биш өдөр. Өөрийгөө хянах байдлаа алдалгүй, өгөөмөр бай. Эрүүл мэнддээ анхаар. Архаг хууч өвчин сэдэрч магадгүй. Зөнтэй зүүд зүүдэлнэ.

Хумх

Итгэж найдаж байсан зүйл биелэхгүй байж магадгүй. Төлөвлөгөө өөрчлөгдөнө. Ирээдүйдээ итгэлтэйгээр төлөвлөгөө гарга. Хумхын эрчүүд эртнээс найдаж, хүлээж байсан зүйлээ биелүүлэх гэж мэрийнэ. Сэтгэл хөдлөлөө барь. Танихгүй хүмүүс таныг сэтгэлзүйгээр дэмжинэ.

Загас

Хөгжилтэй өдөр. Сайхан үйл явдлууд болно. Таны амьдралын урсгал тодорхой байж, эрч хүчээ зөв чиглүүлнэ. Ойр дотны хүмүүсийн хайр халамжийг мэдэрнэ. Бүрэн дүүрэн аз жаргалтай байхын тулд танд юу дутагдаж байгааг ол. Амьдралаа сайн тал руу нь өөрчилж чадна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top