ӨРНИЙН ЗУРХАЙ: Хониныхон өнөөдөр бүгдийг чадна

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 31

Хонь

Таатай өдөр. Бүх ажил хялбар явагдана. Мөнгөний асуудал шийдэгдэнэ. Та өндөрт байна, бүгдийг чадна. Гэрээ, тохиролцоо байгуулахад таатай өдөр. Санхүү, гэрлэлт, жирэмслэлт зэргийг шийдэхэд таатай. Бэлэг авна, эсвэл ямар нэгэн зүйл хожно. Орой нь та хувийн амьдралын асуудлаа шийдвэрлэх боломжтой.

Үхэр

Илбэ шидийн мэт өдөр. Уран бүтээлийн чадвар эрс өснө. Шинэ санаа олно. Эргэн тойрны хүмүүсийн зөвлөгөөг сонс. Хайр дурлалын харилцаандаа анхаарч, оч бадраах цаг болжээ. Магадгүй та хүлээж байснаасаа ихийг авна. Ядарч сульдаж байсан бол өнөөдөр сэргэж, эрч хүчтэй болно.

Ихэр

Ихрийн эрэгтэйчүүд анхаарлын төвд байна. Өнөөдөр тэд зүрх сэтгэлийн асуудлаа шийдэхэд таатай. Сайхан зүйл болно гэдэг найдвартайгаар хөдөл. Ихрийн эмэгтэйчүүдийг худалдааны салбарт амжилт хүлээж байна. Зөн совингоо сонсоорой. Орлого олох шинэ эх үүсвэр хайхад таатай.

Мэлхий

Өдрийг гэр бүл, хүүхдүүддээ зориул. Эелдэг, аз жаргалтай байна. Таны амьдралд сайнаар нөлөөлөх ямар нэгэн зүйл тохиолдоно. Амьдралын эрч хүчээ зөв хуваарилж, амьдралаа зөв чигт нь оруулах үе. Авьяас чадвараа үнэлж чадвал та том зүйлд хүрэхээр байна.

Арслан

Арслангийн эмэгтэйчүүд өнөөдөр өндөрт байна. Атаархагчид тан руу хүрч чадахгүй. Хүмүүсийн анхаарал, сэтгэл тан руу татагдана. Тусламж, үйлчилгээ авна. Мөнгө санхүүгийн асуудал шийдэгдэж магадгүй. Арслангийн эрэгтэйчүүд бэлэг, урамшуулал авч, магтаал сонсч магадгүй. Хайр дурлалын харилцаанд гарсан маргаан сайнаар шийдэгдэнэ.

Охин

Ажил хэргийн уулзалт хийхэд таатай өдөр. Томилолт, ажлын аялалд явж магадгүй. Харин хүмүүстэй харилцахдаа болгоомжтой бай. Хэрүүл маргаанаас зайлсхий. Шинэ танилуудтай болох гэж яарах хэрэггүй. Орой нь хувийн амьдралдаа анхаарал хандуул. Ямар нэгэн туршилт хийлгүйгээр амар тайван байдлаа хадгал.

Жинлүүр

Замд тулгарсан бэрхшээлд бүү бууж өг. Шинэ санаа нь эрсдэлд хүргэж мэдэх ч уран бүтээлийн болон хайр сэтгэлийн харилцаа сайн байна. Туршлагаа ашиглаж, ирээдүйгээ төлөвлө. Үнэнч найз юмуу, хамран ажиллагч танд хэцүү нөхцөл байдлаас гарахад тусална.

Хилэнц

Амьдралаас сайн сайхан зүйлүүдийг нь илүү мэдэр. Урлаг, уран сайхан сонирхох нь таныг сэргээнэ. Амжилт хүлээж байна. Зорилгоо биелүүлэх боломж байна. Их ажил нь таныг бухимдуулж магадгүй. Төрийн албанд ажилладаг бол хянуур байхад илүүдэхгүй.

Нум

Хувь тавилан гэнэт эргэнэ. Хувийн амьдралдаа анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Эсрэг хүйсний хүнтэйгээ мөрөөдлийн харилцаагаа үүсгэж, эсвэл бүр эсрэгээр нь хайртай хүнтэйгээ харилцаагаа нурааж магадгүй. Эрсдэлтэй зүйл бүү хий. Худалдан авалт хийхдээ болгоомжтой бай.

Матар

Гэрээ хэлэлцээ байгуулахад таатай өдөр. Бичиг баримтаа эмхэлж цэгцэл. Гэр бүлийнхээ харилцаанд анхаарах цаг болжээ. Хайр халамжийг та өөрөө үзүүл. Хэн нэгний мөрөн дээр том ачаа үүрүүлэх хэрэггүй. Зөн мэдрэмж нэмэгдэж, хэцүү нөхцөл байдлаас гарахад тусална. Өнөөдөр өвдвөл тэр даруй эмчид хандахгүй бол ужиграх магадлалтай.

Хумх

Өөрийгөө илэрхийлэх, байр сууриа бэхжүүлэхэд таатай өдөр. Уран бүтээлийн тэсрэлт хийхийг хүснэ. Орлого олох шинэ эх үүсвэр бий болохыг үгүйсгэхгүй. Нөхцөл байдалд тохируулж алхам хий. Зөн совингоо сонс. Хэт үрэлгэн байж болохгүй.

Загас

Олон хүний нөлөөнөөс хол байж, дотоод сэтгэлээ сонс. Магадгүй та дотооддоо зөрчилдөж байгаа. Боломжоо үнэлж дүгнэж, асуудлуудыг ойлгож, шийдвэрлэх арга хэмжээ авна. Өсвөр насны хүүхэд болон дүүтэй бол тэдэндээ анхаарал тавь. Тэвчээртэй байж, өөрийгөө хянаарай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.189.124) 2019 оны 05 сарын 31

ok

0  |  0
Top