Хүрээлэнгүүдийн харьяалал үлдэх үү, эс үлдэх үү?

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 03

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, ХААИС-ийн харьяа Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал хамгааллын хүрээлэн, Ургамал газар тариалангийн хүрээлэн гэсэн Шинжлэх ухааны дөрвөн хүрээлэнг  ХХААХҮЯ өөрийн харъяандаа авна гэсэн асуудал яригдаж, дөрвөн хүрээлэнгийн судлаачид нэгдэн Шинжлэх ухааны нэгдсэн үйлдвэрчний хороондоо хандаад байгаа билээ. 

ХАА-ын салбарын Эрдэм шинжилгээний ажилчдаас оролцон байгуулсан, “Шинжлэх ухаанаа аваръя” түр хорооноос Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн яамны сайдад хандан 2019 оны тадугаар сарын 24-ний өдөр шаардах бичиг явуулжээ. Шаардлагын хариуг тус яамнаас тавдугаар сарын 28-ны өдөр түр хороонд ирүүлсэн байна. Үүнд Төрийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн үндэс нь ХАА-н үйлдвэрлэл, шинжлэх ухааны холбоог нягтруулан үр өгөөжийг дээш­лүүлэх шинжлэх ухаан, технологийн ололт, инновацийг үйлдвэрлэлд шуурхай нэвтрүүлэх явдал гэж үзэж буйгаа дурджээ. Мөн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 28,3 дахь хэсэгт “Энэ хуулийн 28,2-т заасан байгууллага харъяандаа мал эмнэлгийн судалгаа, шинжилгээ, оношилгоо, эрүүл ахуй, ариун цэвэр, сорилт баталгаажуулалтын лаборатори ажиллуулж болно” гэсэн заалтыг үндэслэсэн байна. Энэ үндэслэлээр дээрх дөрвөн хүрээлэнг дэргэдээ авах саналыг оруулжээ. Гэвч ХХААХҮЯ-ны сайд Ч.Улааныг  Засгийн газрын ордонд өнгөрөгч лхагва гарагт Олон Улсын Парламентын чуулганд оролцож явах үеэр нь манай сэтгүүлч тодруулахад тийм зүйл яригдаагүй гэсэн хариу өгөв. Албаны эх сурвалжаас ийм хариулт ирээд байхад ард урдуураа албан бичиг шидэлцээд суугаа нь юуны учир вэ? Энэ асуудлын ээдрээг гаргахаар холбогдох дөрвөн хүрээлэнтэй очиж уулзсан юм.

Дээрх хүрээлэнгүүд нь Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн яамны харъяаллаас 1997 онд гарч Засгийн газрын 31 дүгээр тогтоолоор тухайн үеийн Шинжлэх Ухаан, Боловсролын харъяанд ирж, 22 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж иржээ. “Нийт 400-аад ажилтантай энэ дөрвөн хүрээлэн ХХААХҮЯ-д очвол бүтэц, төсөв санхүү, зохион байгуулалт, орон тоо хэрхэн өөрчлөгдөх талаар огт мэдээлэлгүй байгаа учир ХХААХҮЯ-ны харъяанд очихоос нийт ажилчдын санал асуулгаар 100 хувь эсэргүүцэж байна гэж Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан хэлэв. Гэтэл түр хорооноос илгээсэн шаардлагын хариуд ХХААХҮЯ “Манай яам нь ХАА-н салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн судалгаа, шинжилгээний ажлыг шинжлэх ухаан, технологийн төслөөр хэрэгжүүлэх үндсэн захиалагч нь, үр дүнг хүлээн авагч нь байдгийн хувьд санал санаачлага гаргах эрх үүрэгтэй гэж үзэж байна. Шинжлэх Ухааны байгууллагын хуулийн 6.1.7-д заасан Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн харъяалал, бүтэц, зохион байгуулалт, санхүүжилтын асуудлыг оновчтой шийдвэрлэх хувилбарыг БСШУСЯ-тай хамтран  олж хэрэгжүүлэх байр суурь баримталж, хүлээцтэй хандаж байгаагаа уламжилж байна” гэсэн байгаа нь бодлогын түвшинд ажиллах дарга нарын үл ойлголцол байна гэсэн хардлага төрүүлэв. Мөн хүрээлэнгийн эрдэмтэд дээрх хууль огт байхгүй талаар онцолж байгаа нь маргаан дагуулах үндэс ажээ.

Энэ хардлагыг батлах мэт хүрээ­лэн­гийн ажилтнууд олон бэрхшээл тоочиж байв. Жишээ нь ”Салбарын яаманд очсон хүрээлэнгүүдээс үүрэг чиглэл нь өөрчлөгдөх, зарим нь байхгүй болох, эрдэмтэд судлаачдын эрх ашиг хөндөгдсөнөөс маргаан дагуулсаар ирсэн. ХХААХҮЯ-нд байх үед үйлдвэрлэлийн ажил руу хэт орсноос судалгаа, нээлт хийх боломж хомс болж, хөрөнгө оруулалтын дутмаг байдлаас шинжлэх ухаан орхигдох, лаборатори эзгүйрэх, тоног төхөөрөмж эвдэрч хэмхрэх асуудал гарч байсан. Мөн төрийн албан хаагчийн цалингийн сүлжээ /ТҮШУ/ -нд өөрчлөлт гарч, цалингийн шатлал 20-30 хувь буурах тухай, эрдэмтдийн зэргийн нэмэгдэл ордог байсан нь хэрхэх тухай ч ярьж байв. Мөн түүнчлэн “Тус хүрээлэнгүүд гадаадын ижил төрлийн эрдэм шинжилгээний байгууллага их сургуулиудтай өргөн хүрээнд хамтран ажиллах замаар техник технологийн шинэчлэл, залуу судлаачдаа сургах дадлагажуулах, эрдэмтэд бэлтгэх тал дээр улсын нуруунд ачаалал үүсгэхгүйгээр шийдвэрлэж ирсэн ” гэж эрдэмтэд онцоллоо.

“Шинжлэх ухаанаа аваръя” түр хорооноос ХХААХҮЯ-ны сайдад хандан шаардах бичиг энэ сарын 24-нд явуулсан бол шаардлагын хариуг тус яамнаас тавдугаар сарын 28-ны өдөр түр хороонд ирүүлсэн байна.

ХХААХҮЯ-ны сайд Ч.Улааны гарын үсэг, тамга тэмдэгтэй албан бичигт “УИХ-аас Малын Генетикийн нөөцийн тухай болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг батлан хэрэгжүүлж байна. ХАА-н салбарын гол хууль болох дээрх хуулиудыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд УИХ-ын олонхи гишүүд салбарын эрдэм шинжилгээний байгууллага нь бодлогын яамныхаа харъяанд ажиллах, энэ нь шинжлэх ухаан технологийн ололт, инновацийг ХАА-н үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд  дөхөмтэй, болохыг онцгойлон анхаарч, тодорхой шийдвэр гаргасан байдаг” гэжээ. Харин хүрээлэнгээс “Малын генетикийн тухай хууль, Бэлчээрийн тухай хууль батлахдаа малчдаасаа судалгаа авах хэрэг­тэй. Гарсан хууль тогтоомж нь хөрсөн дээрээ буухгүй байна гэж шүүмжлэлтэй хандаж байв. Эдгээр шүүмжлэлийг яамныхан хүлээж авдаггүйгээс болж зөрчил гардаг” тухай, нэгэнт бий болсон ололт амжилтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх эрх нь ХХААХҮЯ-д байдаг, чухам уялдаа холбоог сайжруулах шаардлагатайг ч ярьж байв.

ХХААХҮЯ-аас “Малын генетик нөөцийн тухай хуулийн 10,7 дахь хэсэгт “Малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дэргэдээ малын генетик нөөцийн судалгаа, инноваци, технологи нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх нэгж, хүрээлэнтэй байж болно” гэсэн заалтуудын хүрээнд шинэ бүтэц зохион байгуулалт хийх боломж нээлттэй байна. Манай яам одоо үйл ажиллагаа явуулж буй эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдтэй зэрэгцэн, ижил төсөөтэй бүтэц, зохион байгуулалтыг бий болгохыг урьтал болгоогүй бөгөөд бий болсон чадавхи, судлагдсан асуудал, хийгдэжбуй судалгаа шинжилгээний ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийг шуурхай бүрдүүлэх оновчтой арга, механизмыг олохыг хичээсэн билээ. Чухамдаа асуудалд ингэж хандах нь ажлын нийтлэг эрх ашигт илүүтэй нийцнэ, цаг хугацаа, хөрөнгө хүч хэмнэнэ гэж үзэж байсантай холбоотой юм” гэсэн байр суурьтай байгаа бол БСШУЯ-ны Шинжлэх ухааны асуудал эрхэлсэн газрын дарга Мөнхбатын байр суурийг хүргэе

“Судалгаа шинжилгээний байгууллага бол шинжлэх ухаан эрхэлсэн Төрийн Захиргааны төв байгууллагынхаа харъяанд байх нь зүйтэй. Олон Улсын жишиг ч тийм байдаг. шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний ажил эрхлэх бол эрдэм шинжилгээний ажилтнуудын үндсэн ажил. Үйлдвэрчний эвлэл болон Засгийн газарт энэ байр сууриа илэрхийлсэн бичгээ өгсөн. Ойрын үед Засгийн газрын 27 дугаар тогтоолыг шинэчлэх тухай асуудлаар хүрээлэнгүүдийн удирдлага менеж­ментийг сайжруулах чиглэлээр тогтоолын төсөл бэлтгэж байгаа. Үүнд Шинжлэх ухааны харъяанд байгаа суурь чиглэлийг нь харгалзахгүй нийлүүлсэн хэдэн хүрээлэн байдаг. Тэр хүрээлэнг шинжлэх ухааны судалгаа шинжилгээний үндсэн чиглэлд нь нийцүүлж сэргээн байгуулах юм. Түүх архелогийн хүрээлэнг Түүх угсаатны зүйн хүрээлэн, Архелогийн хүрээлэн гэж хоёр хүрээлэн болгох, Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнг Биологийн болон Ботаникийн хүрээлэн гэж хоёр хүрээлэн болгох зэрэг шинжлэх ухааны судалгаа шинжилгээний мөн чанарт нь нийцүүлэх ажил яригдаж байгаа. ХХААХҮЯ манай яам ямар үндэслэлээр, ямар зарчмаар ийм асуудал ярьснаа тайлбарлаагүй байгаа.  БСШУСЯ-наас зөвшөөрөөгүй хариу өгсөн. Ийм тохиолдолд Засгийн газрын хурлаар ордоггүй” гэж мэдэгдэв.

Хүрээлэнгүүдийн харъяалал хэвээр үлдэх үү, эс үлдэх үү гэдэг асуудал одоогоор тодорхой шийдвэргүй байгаа бөгөөд аль аль талдаа хүлээцтэй, хүндэтгэлтэй байж асуудлыг хууль эрх зүй болоод, нийтийн ашиг тусын төлөө, шинжлэх ухаанч байдлаар, бодлогын түвшинд шийдэх биз ээ. Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал хамгааллын хүрээлэн, Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн салбарын онцлог болоод ХХААХҮЯ-ны харъяалалд очихыг ямар үндэслэлээр эсэргүүцэж байгаа талаар доор өгүүлсү.

Мал Аж Ахуйн эрдэм шинжил­гээний хүрээлэн нь 2009 онд Засгийн газрын “Дэвшилтэд технологийг дэмжих хөтөлбөр”-өөр малын нөхөн үржихүйн генетикийн лабораторийг 300 сая төгрөгөөр, тэжээлийн лабора­торийг Швейцарийн агентлагаас 200,000 долларын санхүүжилтээр босгосон байна. “Сүүлийн 10 жилд ХХААХҮЯ-аас захиалах төсөл ялангуяа адуу, үхэр, тэмээ таван хошуу малын үе залгамжлан явж байсан төслүүд тасарсан  гэж судлаачид шүүмжлэлтэй хандаж байв. Мөн “Мал Аж Ахуйн хүрээлэн ХХААХҮЯ-тай байнга хамтарч ажилладаг бөгөөд академик түвшинд судалж, шинжлэх ухааны технологийн захиалсан төслүүдэд нарийн судалгаа шинжилгээ хийж өгөх, удмын сан, туршин нэвтрүүлэх төвүүдэд сургалт явуулах, үйлдвэр омгийн хянан баталгаажих судалгаанд тогтмол ордог. Цаашид ч хамтарч ажиллах нээлттэй” гэж Мал аж ахуйн хүрээлэнгийн салбарын эрхлэгч доктор П.Мягмарсүрэн хэлэв.

Мал Эмнэлгийн хүрээлэнгийн хувьд БСШУСЯ дэмжээд өнгөрсөн жил 2,4 тэрбум төгрөгөөр орчин үеийн лабораторийн  шинэ байр, лабораторийн хэрэгслийн хамт ашиглалтанд оруулсан нь шинжлэх ухаан сүүлийн олон жил оруулж чадаагүй байсан том хөрөнгө оруулалт болжээ. “Захиалгат болон инновацийн, суурь судалгааны төсөл, олон улсад нэр хүндтэй гадаадын хамтарсан төслийг амжилттай, үр бүтээлтэй хэрэгжүүлж ирсэн.Төслүүдийн үр дүнд малын өвчнийг оношлох өндөр технологийн шинэ оношлуур, сэргийлэх вакцин түүний дотор шүлхийн эсрэг вакцины технологи, эм бэлдмэлийн технологи 60 гаруйг буй болгон 30 гаруй патент батлуулсан нь бүгд импортыг орлох бүтээгдэхүүнүүд, оюуны өмч ажээ. Инновацийн тухай хуулийн хүрээнд БСШУСЯ-ны зөвшөөрөлтэй таван гарааны компанид дээрхи бүтээгдэхүүнүүдээсээ үйлдвэрлэж эхлээд байна. Гарааны компани гурван жил технологио бойжуулах, зүгшрүүлэх, үйлдвэрлэлийн технологид бэлэн болгодог. Цаашид оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулж, зах зээлд нэвтрэх технологи дамжуулах төвүүдийг гадаадын жишгээр жинхэнэ утгаар ажиллуулах нь  ХХААХҮЯ-ны үүрэг“ гэж Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Батцэцэг хэлэв.

Ургамал судлалын хүрээлэнгийн Мэрэгч судлалын лабораторийн доктор Д.Цэвээндорж “Эдгээр дөрвөн хүрээлэн бол Шинжлэх ухаан технологийн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эрдэм шинжилгээний байгууллага. Ургамал хамгааллын хүрээлэн бол хүнээр хэлбэл ургамлын эмч. Шинжлэх ухааны байгууллагын үйл ажиллагаа нь нэг өдөртөө үр дүн гардаггүй, нэг үе дамждаг. Тиймээс энэ салбар тогтвортой ажиллах ёстой байгууллага, үе үе харъяалал бүтцийг нь солиод байхаар ажлын үр дүн үгүй болдог. Одоо манай хүрээлэн материаллаг бааз, боловсон хүчин маш хурдацтай хөгжиж байгаа. Энэ нь сүүлийн хэдэн жил тогтвортой ажилласны үр дүн юм. Шинжлэх ухаан улс төртэй хутгалдвал улсын хөгжил алд дэлэм ухардаг” гэв.

Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн захирал Н.Баярсүх “Шинжлэх ухааны салбар хаана харъяалагдах нь сонин биш. Цаашид энэ салбарыг хэрхэн дэмжих, орч­ныг нь хэрхэн сайжруулах, боловсон хүчний чадамжийг хэрхэн нэмэгдүүлэх  бодлого, Шинжлэх ухааны салбараас гаргаад байгаа хэрхэн үйлдвэрлэлд нэвтрүүлэх вэ гэдэг нь л чухал байна. Өнөөдрийг хүртэл энэ бүтцээрээ ХХААХҮЯ-тай маш нягт ажиллаж байгаа. Газар тариалангийн салбарт бий болсон шинэ сортын тариаланг үржүүлэх, тариалах тал дээр байнга хамтарч ажилладаг. Хамгийн гол нь яам хооронд шилжүүлэхээс өмнө бодлого стратегийн зарчмаа тодорхой болгох хэрэгтэй” гэв.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.31.65) 2019 оны 06 сарын 03

ХХААХҮ-ийн яамны мэдэлд Хүрээлэнгүүдээ авах нь маш зөв арга зам. Боловсролын яамны харьяалалд очоод салбарын хүрээлэнгүүдийг устгаж, хөрөнгийг нь толгой хүрээлэнгүүд авсан. Жинхэнэ үйлдвэрлэл дээр судалгаа хийдэг хүрээлэнг устгаад Хотод байгаа хэдэн хүрээлэнтэй болсноор ХАА-н шинжлэх ухаан уналтад орсон.Зарим захирлуудын ажлыг шалгах хэрэгтэй

0  |  0
Малын эмч(192.82.64.246) 2019 оны 06 сарын 03

гэх мэтээр. Ер нь бол МАА хүрээлэнг ХАА яам аваад Дарханд байгаа удсын сангийн үндэсний төвийн үинэ цогцолбор руу нүүлгээд, УРгамал хамгааллын хүрээлэнг Дарханы хүрээлэнтэй нийлүүлээд, МЭ-ийн хүрээлэнг Биокомбинаттай нийлүүлээд Сонгино руу нүүлгээд Зайсанг энэ олон хүрээлэнгээс нь салгасан нь дээр дээ. Үр дүн үйлдвэрлэлд нэвтрэх нь ч дээр ....

0  |  0
Малын эмч(192.82.64.246) 2019 оны 06 сарын 03

нэг анхаарал татсан зүйл байна. Шинжлэх ухааныг яах гэж хийж байгаа вюм бэ? Хүрээлэнд ажилллаж байгаа эрдэмтэ судлаачдыг ажилтай байлгахын төлөө юу? Ёстой тийм юм байхгүй ш дээ. Харин улс эхи орны хөгжилд нэмэр болох, нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг шийдэх зорилггор ШУ байгууллагуудыг ажиллуулж байгаа гэвэл арай өөр хэрэг. Хэдэн захиралууд нь таньдаг хүнтэй яамандаа л байх гээд ажилчдаа дарамтлаад босгоод байгаа байлгүй дээ. Ер нь салбарын хүрээлэнгүүд яамынхаа харьяанд байдаг маш олон орон бий. АНУ-ийн Эрүүл мэндийн хүрээлэн, Японы Цукуба дахь Мал эмнэлгийн хүрээлэн, Солонгосын Физик,

0  |  0
Малын эмч(192.82.64.246) 2019 оны 06 сарын 03

нэг анхаарал татсан зүйл байна. Шинжлэх ухааныг яах гэж хийж байгаа вюм бэ? Хүрээлэнд ажилллаж байгаа эрдэмтэ судлаачдыг ажилтай байлгахын төлөө юу? Ёстой тийм юм байхгүй ш дээ. Харин улс эхи орны хөгжилд нэмэр болох, нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг шийдэх зорилггор ШУ байгууллагуудыг ажиллуулж байгаа гэвэл арай өөр хэрэг. Хэдэн захиралууд нь таньдаг хүнтэй яамандаа л байх гээд ажилчдаа дарамтлаад босгоод байгаа байлгүй дээ. Ер нь салбарын хүрээлэнгүүд яамынхаа харьяанд байдаг маш олон орон бий. АНУ-ийн Эрүүл мэндийн хүрээлэн, Японы Цукуба дахь Мал эмнэлгийн хүрээлэн, Солонгосын Физик, цөми

0  |  0
Малын эмч(192.82.64.246) 2019 оны 06 сарын 03

нэг анхаарал татсан зүйл байна. Шинжлэх ухааныг яах гэж хийж байгаа вюм бэ? Хүрээлэнд ажилллаж байгаа эрдэмтэ судлаачдыг ажилтай байлгахын төлөө юу? Ёстой тийм юм байхгүй ш дээ. Харин улс эхи орны хөгжилд нэмэр болох, нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг шийдэх зорилггор ШУ байгууллагуудыг ажиллуулж байгаа гэвэл арай өөр хэрэг. Хэдэн захиралууд нь таньдаг хүнтэй яамандаа л байх гээд ажилчдаа дарамтлаад босгоод байгаа байлгүй дээ. Ер нь салбарын хүрээлэнгүүд яамынхаа харьяанд байдаг маш олон орон бий. АНУ-ийн Эрүүл мэндийн хүрээлэн, Японы Цукуба дахь Мал эмнэлгийн хүрээлэн, Солонгосын Физик, цөми

0  |  0
зочин (49.0.218.137) 2019 оны 06 сарын 03

Яамны өөрөөр хэлбэл салбарын хөгжлийн асуудлыг хүрээлэнгүүд судлах, үр дүн салбартаа хурдан гардаг тийм тогтолцоо хэрэгтэй ш дээ. ШУА гэсэн данхар нэр дор харъалагдаад гадаадын хөгжингүй орны судалгааны дүнг хэлтийлгэн өөрийн орны нөхцөлд суулгах гэсэн монголын нөхцлийг мэддэггүй судлаачид олширсон байгаа юм. Монгол орны нөхцөлд хөдөө аж ахуйн судалгаа хэрэглэгдээ ойрхон байлгах гэвэл ХХААХҮЯ-даа байх ёстой. зарим нь бүр Финлянд монголтой төстэй гээд явж байгаагаасаа ичихгүй л бна шүү дээ.

1  |  0
Zochin(202.131.251.130) 2019 оны 06 сарын 03

za daa, Uls eh ornii hugjliin hetiin tuluv gej yam baigaa daa. hariyalal ni soligdohoor umnuh ni ugui bolno gej yu baihav dee. harin ch yam-nii hariyandaa ochij undesnii hureelen bolj iluu huchirheg boloh yostoi baimaa yamaa.

0  |  0
Zochin(202.131.251.130) 2019 оны 06 сарын 03

za daa, Uls eh ornii hugjliin hetiin tuluv gej yam baigaa daa. hariyalal ni soligdohoor umnuh ni ugui bolno gej yu baihav dee. harin ch yam-nii hariyandaa ochij undesnii hureelen bolj iluu huchirheg boloh yostoi baimaa yamaa.

0  |  0
zochin(202.179.31.114) 2019 оны 06 сарын 03

zov zarim heregtseegui dornod aimagt bdag heregtseegui suralgalt erdem shinjilgeenii hureeleng tatan buulgah heregtei

0  |  0
zochin(202.179.31.114) 2019 оны 06 сарын 03

zov zarim heregtseegui dornod aimagt bdag heregtseegui suralgalt erdem shinjilgeenii hureeleng tatan buulgah heregtei

0  |  0
зочин(202.179.31.65) 2019 оны 06 сарын 03

Зөв шүү

0  |  0
Top