ӨРНИЙН ЗУРХАЙ: Арслангийнхны төлөвлөгөө биелнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 05

Хонь

Одод урьдын адил таныг туршиж байна. Гэр бүлийнхэнтэйгээ бүү марга. Идэвхтэй байх нь зөв ч худалдааны асуудалд хэт идэвх гаргаад хэрэггүй. Боломжоо үнэлэхэд амаргүй байна. Хоосон зүйлийн араас бүү хөөцөлд. Замдаа тааралдсан зүйлүүдтэй эвлэр.

Үхэр

Тэгш байх өдөр. Шударга ёс байдгийг харна. Ажил хэрэгт таатай үе. Эрсдэлтэй зүйлд оролцохоосоо бүү ай. Санхүүгийн ашиг олох гэж улайрах хэрэггүй. Өөрчлөлт, шинэчлэлт гарна. Оройг аливааг бодож эргэцүүлж өнгөрүүл. Ганцаараа чимээгүй орчинд бай. Энэ цаг үеийг шийдэгдээгүй асуудлуудад зориул. Зүүд биелнэ.

Ихэр

Эрүүл мэндэд таатай өдөр. Ихрийн эрэгтэйчүүд анхаарал болгоомжтой байгаарай. Амьдралын потенциал буурч магадгүй. Сэтгэл хөдлөлөө хэт их ил гаргах хэрэггүй. Багахан таагүй зүйлүүдэд бүү анхаарал хандуул. Цаг нь ирэхээр бүх зүйл хэвэндээ орно. Хувийн харилцааны халуун дулаан байдал нь таныг баярлуулна. Хуучин танил холбогдоно.

Мэлхий

Ганцаараа байж бодлоо цэгцэлнэ. Удаан хугацаанд хойш нь тавьсан ажлаа хийж эхэл. Маргалдах биш эв эеийг ол. Хэрэгтэй зүйлийг цаг тухайд нь хий. Гэхдээ өөрийгөө золиослох хэрэггүй. Ямар ч үед эрүүл мэнд, гадаад үзэмждээ анхаар.

Арслан

Замд тань тааралдсан саад бэрхшээлийг даван туулна. Гэхдээ ямар ч ажилд анхаарал болгоомжтой ханд. Нөхцөл байдал огт өөрөөр эргэж магадгүй. Таны төлөвлөгөө, итгэл найдвар биелж магадгүй байна. Найз нартайгаа асуудал үүсгэх хэрэггүй. Санхүүгийн байдалдаа анхаар.

Охин

Ажил, гэрийн аль алинд нь анхаарал хандуул. Хэт эмзэг байх нь танд сөрөг зүйлийг авчирна уу гэхээс хэрэгтэй зүйлийг огт авчрахгүй. Зовлонтой зүүд зүүдэлж, толгой өвдөж магадгүй. Хий хоосон зүйлийн араас хөөцөлдөх бус хийх ёстой ажил хэрэгтээ л хүч гарга.

Жинлүүр

Амлалт өгөхдөө болгоомжтой бай. Үүнийхээ нэгэн адил бусдын амлалтад ч хэт итгэх хэрэггүй. Хүч гаргасан ч үнэлэгдэхгүй байх үе бий. Эргэн тойрны маргаанд бүү оролцоорой. Үзэл бодлоо илэрхийлэх нь зөв ч заримдаа дуугүй байх нь зөв үе гэж байдаг. Өдрийн хоёр дахь хагаст ядарч магадгүй учир ачааллаа зохицуул.

Хилэнц

Алдаа гаргаж магадгүй. Том төлөвлөгөө гаргах хэрэггүй. Гэрийн ажилдаа анхаар. Ажил хэргийн уулзалт төдийлөн үр дүнтэй байхгүй. Өнөөдөр танилцах хүмүүс танд ирээдүйд хэрэг болно. Эелдэг байж, ахмад настанд тусал.

Нум

Нумын эрэгтэйчүүд анхаарал болгоомжтой байгаарай. Од эрхэсийн нөлөөгөөр амьдралын потенциал буурч магадгүй. Ажил хэрэг, худалдааны үйл ажиллагаанд таагүй өдөр. Эрсдэлтэй алхам бүү хий. Шийдэгдээгүй асуудлуудыг шийдэх, харилцаа холбоогоо өргөжүүлэхэд таатай өдөр.

Матар

Хувийн амьдралын тогтворгүй байдал нь таны сэтгэлийг зовоож магадгүй. Ажил албанд эрс өөрчлөлт орж ч мэднэ. Танд сайн сайхныг хүсдэггүй хүмүүсээс хол бай. Эргэн тойрныхоо хүмүүсийг таньж мэд.

Хумх

Нээлттэй бай. Санаа бодлоо ариусгаж, эргэцүүлэх өдөр. Гэр бүлийнхэнтэйгээ ярьж хөөр. Ямар нэгэн идэвхтэй үйл ажиллагаанаас татгалз. Санаачилга гарга. Нөхцөл байдлыг болон хүмүүсийг үнэлэх үнэлэмж нь танд ямар ч байдлаас гарахад тусална.

Загас

Идэвхгүй өдөр. Ядарч магадгүй. Ажил хэргийн уулзалт таны хүлээж байсан шиг үр дүнг үзүүлэхгүй. Иймээс уулзалтыг хойшлуул. Чухал бичиг баримтуудтай болгоомжтой ажилла. Сэтгэл хөдлөл тогтворгүй байна. Бүү бухимд. Эргэн тойрныхоо хүмүүсийг сэжиглэх хэрэггүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top