Хонь
Таны амьдралд өөрчлөлт гарна. Эдгээр нь зарим нь эерэг, зарим нь сөрөг зүйлүүд байна. Бодсондоо хүрнэ, эсвэл таны өнгөрсөн хугацааны хичээл зүтгэл, найдвар дэмий зүйл байсан мэт санагдана. Бэрхшээл үүсвэл дотны хүмүүс болон хамтран ажиллагсдаасаа тусламж хүс. Зөн совингоо чагна. Хувь тавилан танд зөв тэмдэг илгээж магадгүй.
Үхэр
Ажлын уулзалтад явах, өөрийгөө хөгжүүлэх сургалтад очих зэрэгт таатай. Гэхдээ маргаанд оролцох хэрэггүй. Маргаан нь танд таагүй зүйлүүдийг авчирна. Сөрөг хандлагатай хүмүүс танд саад болж магадгүй. Найз нөхдөд тань асуудал тулгарвал тусал.
Ихэр
Гэрээ хэлэлцээ хийхэд таатай өдөр. Санхүүгийн гэрээнд бүр таатай. Өнөөдөр та томилолтоор явж ч магадгүй. Болгоомжтой бай. Хулгайд өртөх, хөнгөн бэртэх зэргээс сэргийл. Шинэ хүмүүстэй танилцах хэрэггүй. Нөхцөл байдлыг сайн судал. Орой та хувийн амьдралдаа анхаар.
Мэлхий
Өмнөх сарын асуудлууд эргэн сөхөгдөж магадгүй. Маргаантай нөхцөл байдалд автаж, өөрийгөө алдахгүй байхыг хичээ. Маргах нь танд үргэлж таагүй зүйлүүдийг авчирна. Даруу төлөв байдал, үйл явдлыг дүгнэх чадвар, тэвчээр нь танд эрх чөлөөт байдлаа хадгалахад тусална.
Арслан
Үг бүү сөр. Амьдралд өөрчлөлт орно. Таныг гайхалтай амжилт хүлээж байж мэднэ. Зөрүүд зан нь эерэг нөхцөл байдлыг сүйтгэнэ. Мөн өдрийг сөрөг хандлагатай болгох учир эелдэг бөгөөд ухаалаг байгаарай. Орой нь маргаашийн ажлаа сайтар төлөвлө.
Охин
Энэ өдөр нь таны амьдралыг мэдэгдэхүйц өөрчилнө. Эртний хүслээ биелүүлж, бодсон, зорьсондоо хүрнэ. Бэрхшээл үүсвэл найз нөхдөөсөө тусламж хүс. Том худалдан авалт хийх бол өдрийн эхний хагаст хий. Өдрийн хоёр дахь хагаст зарлагаа хянаж, орлогоо тодорхойл.
Жинлүүр
Идэвхтэй өдөр. Санхүүгийн асуудал шийдэгдэж магадгүй. Хүч гаргасан зүйл амжилттай болно. Ухаалаг, тэвчээртэй байх нь танд зорилгодоо хүрэхэд тусална. Сэтгэл хөдлөлдөө хэт автаж болохгүй. Хайр дурлалын харилцаандаа эрсдэлтэй зүйл бүү хий.
Хилэнц
Оюуны хүч чадал нэмэгдэнэ. Сэтгэл хөдлөл ихтэй байх бололтой. Хүссэн зүйл биелнэ. Мөрөөдөл биелэхэд хэдхэн алхам дутуу байж ч болох юм. Сайхан цаг үе ирж байгааг ашиглан ажил төрлөө амжуул. Орой болохоос өмнө ажлын бичиг цаасаа эмхэлж цэгцлээрэй.
Нум
Ажил хэргийн уулзалт тийм ч үр дүнтэй болохгүй. Болгоомжтой байгаарай. Маргаанд оролцох, шинэ танилууддаа хэт итгэх зэргээс татгалз. Орлогын шинэ эх үүсвэр хайхыг зөвлөж байна. Ажил, амралтын цагаа тохируулж, эрүүл мэнддээ анхаарах үе иржээ. Хэт их ачаалал огтхон ч хэрэггүй.
Матар
Дарга удирдлагатайгаа ажил хэрэг ярилцахад таатай өдөр. Од эрхэс танд зорилгоо тодорхой болгохыг зөвлөж байна. Заримдаа үр дүнд хүрэх нь л танд чухал байдаг. Хамтран ажиллагсадтайгаа хэл амаа ололц. Өөрийгөө л бодох, хүйтэн хөндий байх зэрэг нь харилцаанд сөргөөр нөлөөлнө.
Хумх
Ажилдаа болон гэр бүлдээ зэрэг анхаарал хандуул. Нөхцөл байдлыг зөв үнэлж дүгнэ. Хий хоосон зүйлд бүү автаарай. Худалдан авалт хийхэд таагүй өдөр. Хичээл зүтгэлийнхээ үр дүнг харах гэж яарах хэрэггүй. Маргаан, мэтгэлцээнд оролцож болохгүй. Найз нөхөд болон хамтрагч нартаа өөрийн үзэл бодлоо бүү тулга.
Загас
Нөхцөл байдалд тохируулж ажилла. Хувийн төлөвлөгөөнүүдээсээ татгалзах хэрэгтэй болж ч магадгүй. Хүүхдүүд болон гэр бүлийнхэндээ анхаарал хандуул. Мөн мэргэжлийн ашиг сонирхол, карьертаа анхаарна. Хэн нэгэн таны хувийн амьдралд хэт их оролцож магадгүй. Энэ нь таны эрх чөлөө, үйл хөдлөлийг хязгаарлана.
Сэтгэгдэл ( 1 )
Gachin ynhan chantsaldulam gj erguu ats