Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг ХЭВЛЭЛИЙНХЭНД танилцуулж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 06 сарын 07

УИХ-ын Тамгын газраас яг одоо Төрийн ордонд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэвлэл мэдээллийнхэнд танилцуулж байна. Учир нь, УИХ-ын дарга Г.Занданшатарт өчигдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан өргөн барьсан билээ.

Тэрбээр “Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлан мөрдөөд 27 жил болж байна. Гэхдээ Үндсэн хуульд зарим нэмэлт, өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага гарсан гэж үзэж байна. Удаа дараагийн судалгаанаас үзэхэд өнгөрсөн он жилүүдэд хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хяналт хэрэгжиж чадаагүй, улс төрийн намуудын санхүүжилт ил тод бус, байгалийн баялгийн талаар авах арга хэмжээний бодлого залгамж чанар муутай, төрийн албаны тогтвортой, мэргэшсэн байх зарчим алдагдсан, иргэдийн шүүх эрх мэдэлд итгэх итгэл буурсан гэж дүгнэх үндэслэлтэй байна. Иймд улс орныг хөгжил дэвшилд хөтөлсөн нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуульд хийх шаардлага гарч байна” хэмээн хуулийн төслийг гардуулах үеэр онцолсон юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top