УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн /2019.04.08/ ээлжит хуралдаанаараа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд УИХ-ыг хариуцлагажуулан, парламентын тогтолцоог төгөлдөршүүлэх, Засгийн газрыг тогтвортой ажиллуулах, шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх, орон нутгийн тогтолцоог боловсронгуй болгох гэсэн дөрвөн чиглэлд анхаарч ажиллахаар төлөвлөж байгааг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн онцолж байв. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцангаас тодрууллаа.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслөөр намуудын эрх мэдлийг зузаатгаж байна гэсэн хардлага байна. Яг ямар өөрчлөлт орж байна вэ?
-Иргэдээс 70 дээш хувиар дэмжигдсэн саналуудыг оруулж байгаа. Ард түмний хүсч байгаа тодорхой өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй. Өмнө нь Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтийг эргэж засч залруулахтай холбоотой саналууд иргэдээс нэлээд гарсан. Давхар дээлийг тайлах, хууль хэлэлцэж батлах босго, Засгийн газрын танхим бүрдүүлэх, төсвийг төгөлдөршүүлэх, шүүх эрх мэдэл, Засаг дарга нарын томилгоотой холбоотой асуудал байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг олон түмнээсээ асууж, тэдний санаа бодолд тулгуурлаж “Долоо хэмжиж нэг огтол” гэдэг зарчмаар явж байна.
-Парламентын эрх мэдлийг тодорхой хэмжээнд хязгаарлах заалт байгаа гэж үнэн үү?
-Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлж, Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх, огцруулах асуудлыг УИХ болон Ерөнхийлөгчид танилцуулснаар шийдвэрлэх заалт орсон нь Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн мэт харагдаж байгаа. Гэхдээ УИХ-ын өмнө хүлээх үүрэг хариуцлага нэмэгдэж байгаа. УИХ-д бүх эрх мэдэл төвлөрөхийг парламентын засаглал гэж ойлгодоггүй. Гүйцэтгэх, хууль биелүүлэх засаглалаа тууштай ажиллах боломжоор хангаж хариуцлага тооцох эрх нь УИХ-д үлдэхийг парламентын сонгодог засаглал гэж ойлгодог. Засгийн газрыг огцруулах асуудлыг нийт гишүүдийн олонхиор шийднэ. УИХ төсөв хэлэлцэн батлахдаа Засгийн газартай зөвшилцөхгүйгээр зарлагын шинэ төрөл үүсгэхийг хориглоно гэдэг заалт Их хурлын бүрэн эрхийг багасгаж байгаа гэдэг шүүмжлэл гарч байгаа. Яг бодит байдал дээр бусад оронд ийм жишиг байдаг.
МОБАЙЛ ТВ
Сэтгэгдэл ( 3 )
Лүндээ минть 30 жил УИХ-д суулаа ,УИХ -н дарга ч байж үзлээ Монголд ямарч өөрчлөлт гарсангүйы, улам л уруудаад байна. Улс орон өөдөлсөн бол танй нэмэр орсон л байх, уруудхад бас таны хувь нэмэр орсон, Ямарч дэвшил үгүй байгаа байхгүй нь адилхан ингэж удаан суух хэрэг байна уу??? Нямка та хоёр 30 жил суулаа, Харин Нямка чинь эрүүдэн шүүж байга илгарган шудрагаар ярьж байхад өөрөө таг чиг ийм сул сууж байыхаар энэ танхимаас гарвал яасан юмбэ????
60 тэрбумаа эхлээд шийдээч.Ийм арчаагүй 60 тэрбумынхан,ЖДҮ-чин, цаг үеэсээ ямагт хоцорч, ардчилал, шинэлэг зүйлийг ойлгохгүй эсэргүүцдэг, төвлөрлийг дэмждэг хуучинсаг мөртөө хувьчлал,идэж уух болохоороо хамгийн шуурхай,ямар ч ёс зүйгүй энэ нөхдүүдээр хийлгэсэн өөрчлөлтийг 20 оны сонгуулийн дараа маш хурдан буцааж солиулах хэрэгтэй. Дандаа албан тушаалтай, дахин сонгогдохтой холбоотой өөрчлөлт хийх нь
Лүндаа чи Ми омогтын сонгуульд зориулан 20 тэрбум төгрөгийг Хятадын компаниар дамжуулан хүүгээрээ хийлгэсэн ажлаа яах гэж байна.