ӨРНИЙН ЗУРХАЙ: Хониныхон дур булаам байна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 11

Хонь

Таатай өдөр. Амьдралын эрч хүч нэмэгдэж, өөртөө итгэлтэй, дур булаам болно. Найз нөхөдтэйгөө харилцах, сонирхолтой хүмүүстэй уулзах нь танд таатай санагдана. Уран бүтээлийн эрэл хайгуул хий.

Үхэр

Идэвхтэй, уран бүтээлч өдөр. Өнөөдөр хамгийн гол юуг ч төөрөгдүүлж, орхихгүй байх юм. Гол зүйлдээ илүү их хүч гаргаснаар амжилтад хүрэх болно. Цаашдын үйл ажиллагааны чиглэлээ олно. Багаар хийх ажил ашиг авчирна. Айлд зочилж, эсвэл гэртээ зочин хүлээж авна.

Ихэр

Идэвхтэй үйл ажиллагаа, худалдаа, бизнесд таатай өдөр. Ашигтай санал авч, санхүүгийн ашиг олж магадгүй. Амжилт таныг орхихгүй. Эргэн тойрны хүмүүстэйгээ харилцан ойлголцоно. Таны авьяас олон эерэг зүйлд хүргэнэ. Өнөөдөр аливааг шууд тааж болохгүй. Нүдээрээ хараагүй зүйлдээ итгэх нь сөрөг үр дагаврыг авчирна.

Мэлхий

Цаашдын амьдралд эерэг нөлөө гарах өдөр. Эргэн тойрны хүмүүстэй сайхан энерги солилцоно. Таны гадаад байдалд олон хүн татагдана. Гэхдээ энэ нь хөнгөн шохоорхол байж мэдэх учир олон хүнтэй газраас хол явахад илүүдэхгүй. Орой нь та сайхан газар зочилно.

Арслан

Романтик мэдрэмж төрнө. Хянамгай, бага зэрэг хатуу байдал гаргахад илүүдэхгүй. Энэ нь таны харилцаа холбоонд үүсэх таагүй зүйлээс хамгаалж чадна. Эсрэг хүйсний хүн таныг гомдоож магадгүй. Гэхдээ од эрхэс танд биеэ хянах, тэвчээртэй байхыг зөвлөж байна.

Охин

Эрч хүч өсөн нэмэгдэх өдөр. Сэтгэл татам байна. Өнөөдөр таны онгод орох учир хэцүү ажлуудыг ч барьж ав. Багаар ажилла. Биеийн хүчний ажлаас ч бүү татгалз. Орой гэр бүлээ сайхан хоолоор дайл.

Жинлүүр

Уран бүтээл төдийлөн урагшлахгүй. Гэхдээ та бүдүүлэг үг яриа, архи зэргээс татгалзаж чадвал амжилт ирнэ. Хайр дурлалын харилцаандаа өнгө нэмэх цаг болжээ. Амлалт өгөхдөө баяртай бай. Тусламж хэрэгтэй болвол ойр дотныхондоо ханд.

Хилэнц

Бүхий л салбарт өөрийгөө харуулах боломжтой үе ирж байна. Зөн мэдрэмж өсөн нэмэгдэж, амьдралын өөдрөг хэв маягийг чухалчилна. Өнөөдөр согтууруулах ундаанаас татгалз. Амьдралын зөв хэвшлийг илүүд үзэж, хүүхдүүдтэй харьц. Тэдний хөөрхөн тоглоомууд танд аз жаргал бэлэглэнэ.

Нум

Санхүүгийн асуудлаа шийдэхэд таатай өдөр. Ашигтай санал ирвэл хамтрагчтайгаа зөвлөлд. Эрсдэлтэй алхам хийх хэрэггүй. Бусдын зөвлөгөөг сонс. Ажил хэргийн уулзалт, бичиг баримтаа эмхэлж цэгцлэх зэргийг илүүд үз. Таны авьяас бусдад үнэлэгдэнэ.

Матар

Эрч хүчтэй өдөр. Аура хүчтэй болж, амьдралын потенциал нэмэгдэнэ. Хүмүүстэй харилцах, уулзалтад очих, уран бүтээл хийх зэрэгт өнөөдрийг зориул. Багахан асуудалд бүү ач холбогдол өг. Илүү сэтгэл хөдлөл хэрэггүй. Үйл явдлыг мэдэрч чадна.

Хумх

Өнөөдөр атаархагчдаас болж багахан асуудлууд үүсч магадгүй. Эргэн тойрны хүмүүсийн сониуч нүднээс хол байхыг хичээ. Таны амьдралд эерэг нөлөө үзүүлэх хүмүүстэй хамт бай. Алдаа гаргах нь сөрөг үр дагаварт хүргэх ч та удахгүй засч чадна.

Загас

Хүчтэй өдөр. Энэ өдрийн үйл явдал нь танаас анхаарал ихээр шаардана. Болгоомжтой байж, материаллаг байдалдаа анхаарал хандуул. Хулгай дээрэмд өртөхөөс сэргийл. Хамгийн үнэ цэнэтэй зүйлүүдийн араас яв. Засч залруулж болшгүй алдаа бүү гаргаарай. Болгоомж гэдэг үгийг үргэлж санаж яв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ахаха(59.153.112.254) 2019 оны 06 сарын 11

Зайлаач энэ балиар Чанцалдулам гэдэг gichii

0  |  0
matilda(156.0.214.24) 2019 оны 06 сарын 11

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top