ӨРНИЙН ЗУРХАЙ: Үхрийнхэн сайхан мэдээ сонсоно

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 17

Хонь

Таныг турших өдөр. Анхаарал болгоомжтой байгаарай. Гэхдээ та өнөөдөр таатай мэдээ сонсоно. Хувь тавилан танд дохио илгээж магадгүй. Ирээдүйн ажил хэрэгт таатай үйл явдал болно.

Үхэр

Мэдлэг олж авах, аялахад таатай өдөр. Сайхан мэдээ сонсоно, эсвэл хайртай хүнээсээ бэлэг авч магадгүй. Одод танд эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөж байна. Өнөөдөр нозоорч байсан ч ажил хэргээ үргэлжлүүл. Спиртлэг ундаа хэрэглэхээс татгалз.

Ихэр

Маргаан болж магадгүй. Хөнгөмсөг байх хэрэггүй. Харилцаандаа анхаарал хандуул. Аливаа ажлыг эхлэхэд таатай өдөр. Тэвчээр болон ухаанаа ашиглан амжилтад хүрнэ.

Мэлхий

Өглөө маш яаруу эхлэх ч өдөр бүх зүйл хэвийн болно. Хэт их эргэцүүлвэл худал зүйлийг зохиож бодож эхлэх учир өөрийгөө завгүй байлгаарай. Орой унтахаасаа өмнө зугаалах нь бодол санаагаа цэгцэлж, төвлөрөхөд тусална.

Арслан

Өдрийн эхний хагаст хамтын ажиллагаа маш амжилттай явагдана. Төлөвлөгөө, бодол санаагаа хялбархан биелүүлж чадна. Ганц бие хүмүүс өнөөдөр ирээдүйн амьдралаа холбох хүнтэй танилцаж магадгүй. Өдрийн хоёр дахь хагаст санхүүдээ анхаараарай. Оройг байгальд өнгөрүүл.

Охин

Туршилтын өдөр. Таны анхаарал болгоомжийг шалгах зүйл болно. Эргэн тойрны хүмүүстэйгээ таатай харилцаа үүсгээрэй. Ирээдүйн амжилт, сайхан бүхний эхлэл нь өнөөдөр болох үйл явдлаас шалтгаална.

Жинлүүр

Хосолмол өдөр. Таатай болон таагүй зүйлүүд ээлжлэн солигдоно. Гэр бүлдээ өөрийгөө бүрэн зориул. Хуучин алдаагаа засч залруулж чадна. Өмнөх алдаануудаас болж санхүүдээ хүндрэл учруулсан бол анхаарах хэрэгтэй болжээ.

Хилэнц

Бодол санаагаа цэвэрлэхэд өдрийг зориул. Чухал асуудлуудыг шийдэж, олон зүйлийн учрыг олно. Гэр бүлийнхэн болон гэртээ анхаарал хандуул. Өөртөө итгэлтэй болж, амьдралын сайн сайхныг мэдэрнэ.

Нум

Нумын эрэгтэйчүүд хайр дурлал, гэр бүлийн ажил хоёрынхоо аль нэгийг сонгох хэрэгтэй болно. Болгоомжтой байгаарай. Хувь тавилан таныг дахин туршиж магадгүй. Магадгүй үйл явдал танд ашигтайгаар эргэнэ.

Матар

Багийн ажилд таатай өдөр. Бодож санасан зүйлээ биелүүлэх, хөгжилдөх боломжтой. Эргэн тойрны хүмүүстээ анхаарахгүй байж болохгүй. Таны тэвчээр, авьяас чадвараас ирээдүйн амжилт, ялагдал шалтгаална.

Хумх

Маргаанаас хол бай. Энэ долоо хоногт магадгүй та их завгүй байна. Замдаа тааралдсан саадыг давж чадвал удахгүй танд амжилт ирнэ. Орой таны төлөвлөгөө өөрчлөгдөж магадгүй. Таатай санаа бодлоо илэрхийлэхдээ зоригтой бай.

Загас

Гэрийн ажил их байна. Аливаа зүйлийн эерэг болон сөрөг талыг олж хар. Ойрын хугацаанд үйл ажиллагаагаа эрчимжүүл. Бие организмаа цэвэрлэж, эрүүлжүүлэхэд анхаарал хандуул.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top