“Хөдөө аж ахуй үйлдвэрлэлд Шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн 2019-2024 оны стратеги төлөвлөгөөний төсөл”-ийг /2019.06.17/ хэлэлцлээ.
Энэхүү хэлэлцүүлэгт ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, ХААҮШУОНТ-ийн захирал Р.Цогтбаатар, “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн захирал Алферд Катер тэргүүтэй, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн, судлаачид, олон улсын болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцов.
“Хөдөө аж ахуй үйлдвэрлэлд Шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн стратеги төлөвлөгөөний төсөл”-д орон нутгийн мэргэжилтнүүдийг чадавхижуулах, ХАА-н салбарт мэдлэгт суурилсан техник, технологи нэвтрүүлэх, тогтвортой хөдөө аж ахуйг бий болгох, шинжлэх ухаан технологийн төслүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх асуудлууд тусгагдсан байна.
Энэхүү хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжийг ХХААХҮ-ийн Сайдын зөвлөлд танилцуулж батлуулснаар “Хөдөө аж ахуй үйлдвэрлэлд Шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн стратеги төлөвлөгөө”-г таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.
Сэтгэгдэл ( 0 )