ӨРНИЙН ЗУРХАЙ: Арслангийнханд таатай боломж нээгдэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 19

Хонь

Хамгийн гол ажилдаа анхаарал хандуул. Бусдыг нь зөнд нь орхи. Эрүүл мэнд болон хооллолтдоо анхаар. Олон хүний дунд явахдаа биеэ авч яваа байдалдаа анхаарал хандуулаарай.

Үхэр

Албан тушаалын шатаар дээш тэмүүлнэ. Арга хэмжээ зохион байгуулах бол биеэ авч яваа байдалдаа анхаарал хандуул. Ямар ч зүйлд уян хатан байгаарай. Хүмүүстэй хэнийг нь ч ялгалгүйгээр харьц.

Ихэр

Багаар ажиллахад таатай өдөр. Бичиг баримтаа эмхэлж цэгцэл. Аливаа зүйлд сэтгэл хангалуун бай. Том ажлыг хийхдээ өөрийнхөө боломжийг өндөр үнэл. Орой таныг романтик уулзалт хүлээж байж магадгүй.

Мэлхий

Танд сайхан боломжууд гарч ирнэ. Иймээс аливаа жижиг бэрхшээлийг бүү тоо. Эрч хүчтэй байж, ирээдүйгээ өөдрөгөөр хар. Удаан хугацааны төлөвлөгөө зохиоход таатай.

Арслан

Бүх зүйл амжилттай байна. Тэвчээр хамгийн чухал. Магадгүй та өнөөдөр нэг зүйлийг маш сайн ойлгоно. Төлөвлөсөн бүхэн бүтэхгүй байсан ч удахгүй танд тун таатай боломж нээгдэнэ.

Охин                                                                                            

Тайван бөгөөд тэвчээртэй байгаарай. Хүмүүст үг хэлэхдээ тун болгоомжтой бай. Ажлын гэрээ хэлэлцээ, уулзалт амжилттай байна. Гэр бүлийнхэнтэйгээ харилцахдаа уян хатан байдлыг эрхэмлэ.

Жинлүүр

Санхүүгийн ашиг олно. Гэхдээ хөрөнгө оруулалт хийхдээ болгоомжтой хандаарай. Хувийн ашиг сонирхлоо хайртай хүмүүсээсээ өндөрт тавих хэрэггүй. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүл.

Хилэнц

Аливаа зүйлийг гэрэл гэгээтэй талаас нь хар. Магадгүй таны зөн мэдрэмж өндөр байна. Ажил хэргийн уулзалт, сайн найз нөхдийн халуун дотно яриа зэрэг нь танд эрч хүч өгнө. Маргааш өглөөний эрч хүчээ хуримтлуулахын тулд эрт унтаж амар.

Нум

Өдрийн эхний хагаст төлөвлөж байсан зүйлээ амжуулна. Өдрийн хоёр дахь хагаст төлөвлөгөө гаргана. Хамаатан садандаа туслах хэрэгтэй болж магадгүй.

Матар

Маргаашийн төлөө өнөөдөр илүү тэвчээр гарга. Илүү их хөдөлмөрлө. Магадгүй та өөрийгөө олно. Үдээс хойш чухал уулзалтад явна. Сэтгэл нийлдэг хүмүүстэйгээ уулзана.

Хумх

Ирээдүйдээ ашигтай хөрөнгө оруулалт хий. Өнгөрснийг тэр цаг үед нь орхиж, ирээдүй рүү зоригтой хар. Цаг хугацаа танд бүгдийг хэлж өгнө. Оройг дотны хүмүүс, гэр бүлийнхэн, ахмад хүмүүстэй өнгөрүүлээрэй.

Загас

Амгалан байдал ноёлох өдөр. Байгалийн сайхан болон интерьерийн шийдлийг харж нүдээ баясгана. Илүү ихийг сурч мэдэхийн тулд очиж үзээгүй газар руу явах хэрэгтэй. Удахгүй таныг амжилт хүрээлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top