Хонь
Ямар ч асуудлыг их хүч, цаг гаргаж байж шийднэ. Үйл хөдлөлдөө бодлогогүй хандах нь ажил хэргээ явуулахад төвөгтэй болгож магадгүй. Шүүмжлэлийг хүлээж ав, хэт эмзэг байх хэрэггүй.
Үхэр
Хайр дурлал, шинэ уулзалт, хөгжих шинэ боломж зэргээр дүүрэн өдөр. Бичиг цаасаа эмхэлж, мэргэжлийн чиглэлдээ анхаар. Та амрахаар шийдсэн бол дотны найз нартайгаа сайхан үдшийг өнгөрүүл. Гэхдээ уул хад, модноос болгоомжил.
Ихэр
Харилцаандаа анхаар. Бусдаас хэт их зүйл хүлээх нь урам хугарахад хүргэдэг. Гэнэтийн мэдээ сонсоно. Бүү бухимд. Сэтгэл хөдлөл хэт их байх нь харилцан ойлголцлыг үгүй хийнэ. Хүн бүр дутагдалтай. Иймээс өөрийнхөө дутагдлыг ч хүлээн зөвшөөр.
Мэлхий
Харилцаанд төдийгүй санхүүд ашигтай өдөр. Ажил хэргийн бичиг цаастай зууралдах хэрэггүй. Амар. Дотны хүмүүсийнхээ хүрээлэлд өдрийг өнгөрүүл.
Арслан
Танаас их эрч хүч шаардах ажлыг бүү хий. Дарга удирдлагатайгаа уулзахад таагүй өдөр. Маргаан, материаллаг байдлын төлөөх тэмцэл зэрэгт оролцох хэрэггүй. Маргаашийн ажлаа төлөвлөх өдөр.
Охин
Хий хоосон зүйлд найдах хэрэггүй. Дотны хүмүүстэйгээ хамт бай. Сэтгэл хөдлөл хэт их байх нь төлөвлөгөөг нурааж магадгүй учир тайван бай. Өөрийн асуудалдаа л анхаарал хандуул.
Жинлүүр
Худал амлалт бүү өгөөрэй. Худалдааны ямар ч ажил алдагдалд хүрч магадгүй учир сайтар хяна. Хэт хөнгөн харилцаа хэрэггүй. Хүмүүстэй харилцахдаа сөрөг байдал гаргалгүй тэвчээртэй бай.
Хилэнц
Тайван өдөр. Эргэн тойрны хүмүүстэй сайн харилцааг эрхэмлэ. Таны амжилт нь шударга шийдвэр гаргах эсэхээс хамаарна. Бусдыг сонсох чадвартай бай. Эргэн тойрны хүмүүс таныг хайрлаж, хүндэлнэ.
Нум
Ямар ч ажилд маш анхааралтай бай. Бүх зүйл таны хүлээж байснаас тэс өөрөөр эргэж магадгүй. Хайр дурлалын харилцаандаа анхаар. Худалдааны салбараас хол байж, найдваргүй ажилд бүү оролц.
Матар
Эрч хүч маш өндөр байна. Гэхдээ харилцаанд аль болох тэвчээр, бие биеэ сонсох чадварыг чухалчил. Бие биедээ гомдож туних нь харилцааг улам хүнд болгоно. Сэтгэл хөдлөлөө хязгаараас нь бүү давуул.
Хумх
Өнөөдөр та бараг бүгдийг өөрийн болгож чадна. Ашигтай худалдан авалт хийнэ. Гэртээ засвар, хий. Ажлын талбарт тэвчээр, уран бүтээлийн эрч хүч маш чухал. Таны хүсэл эрмэлзэл бат бөх болно.
Загас
Шинэ нөхцөл байдалд орно. Өнөөдөр бүгдийг төлөвлөлгүйгээр хий. Төлөвлөгөө биелэхгүй байж магадгүй. Мэдээлэл, үйл явдлын голд нь байж, ашиггүй худалдан авалт бүү хий. Дотны хүмүүстээ санаа тавь.
Сэтгэгдэл ( 0 )