СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг ой зургаан сартай хүүхэд голд живж, амиа алджээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 06 сарын 20

Ховд аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт нэг ой зургаан сартай хүүхэд голын усанд живж амиа алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тус суманд байх Булган голын ойролцоо амьдардаг 1.6 настай Э нь ээжийгээ бие засаад ирэх хооронд голд унаж нас баржээ. Энэхүү хэргийг Ховд аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.

Иймд цагдаагийн байгууллагаас хур тунадас ихтэй байгаа ойрын үед голын түвшин эрс нэмэгдсэнтэй холбоотой бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх гол усанд оруулахгүй байхыг сэрэмжлүүлж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top