ОХУ Гүржтэй муудалцав

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 24

ОХУ ирэх сарын 8-наас эхлэн Гүрж улстай агаарын харилцаагаа түр хугацаанд зогсоох тухай зарлигт Владимир Путин гарын үсэг зуржээ. Баримт бичигт “Ирэх долоодугаар сарын 8-наас эхлэн ОХУ-ын нутаг дэвсгэрээс Гүрж рүү агаарын хөлгөөр тээвэр хийхийг Оросын агаарын тээврийн компаниудад түр хугацаанд хориглож байна” гэжээ.

Мөн хойд хөршийн хэвлэлүүдэд мэдээлснээр Гүрж улсад түр хугацаанд байрлаж буй Оросын иргэдийг эх орон руу нь эргүүлэн авчрах арга хэмжээ авах аж. Ерөнхийлөгч Владимир Путин “ОХУ-ын үндэсний аюулгүй байдлыг хангах, иргэдийг гэмт хэрэг болон хууль бус үйлдлээс хамгаалах зорилгоор болон “Аюулгүй байдлын тухай” Холбооны хуулийн дагуу зарлигт гарын үсэг зурлаа” гэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top