Оростой байлдаж эхлэхийг Гүржид санал болгож байжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 10 сарын 10

2022 онд Украинд байлдааны ажиллагаа эхэлсний дараа Гүржид сууж байсан Өрнөдийн нэгэн орны элчин сайд Гүржийн эрх баригчдад Оростой байлдаж эхлээд, 10 хоног тэсвэртэй тулалдсаны дараа партизаны дайнд шилжихийг санал болгож байсан гэж “Гүржийн мөрөөдөл – Ардчилсан Гүрж” намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Тбилиси хотын дарга Каха Калазе Гүржийн телевизийн Imedi сувагт ярилцлага өгөхдөө мэдээлсэн байна.

“Тэр үед Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байсан Ираклий Гарибашвили-тай уг элчин сайд уулздаг байсан” гэж Каха Калазе хэлсэн боловч аль улсын элчин сайд болохыг тодруулаагүй ажээ.

Гүрж улс үндэсний эрх ашигтаа нийцүүлэн Оросын эсрэг хориг нэвтрүүлэхгүй гэж Гүржийн Ерөнхий сайд асан Ираклий Гарибашвили 2022 оны хоёрдугаар сарын 25-нд мэдэгдэж байсан аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.188.64) 2025 оны 10 сарын 13

Сталин гүрж гаралтай хүн. Сайн муу хоёр түүхтэй

0  |  0
Дэл (202.55.188.117) 2025 оны 10 сарын 12

Англи

0  |  0
Top