Европарламентын тогтоолыг шударга бус гэж үзэж байна

Админ | Zindaa.mn
2024 оны 10 сарын 10

Европын парламентаас гаргасан Гүржийн эрх баригч “Гүржийн мөрөөдөл – Ардчилсан Гүрж” намын бодлогыг шүүмжилсэн тогтоол нь шударга бус юм гэж Гүржийн Ерөнхий сайд Ираклий Кобахизе мэдэгдсэн байна.

“Энэ тогтоол шударга бус нь илэрхий харагдаж байна. Түүнд эрх баригч намын төлөөлөгчдийг шийтгэх, “Үндэсний хөдөлгөөн” намыг /ерөнхийлөгч асан Михаил Саакашвилийн нам/ ивээлдээ авах тухай онцолжээ. Шударга бус энэ баримт бичиг ямар ч үнэ цэнэгүй юм” гэж Кобахизе телевизийн "Имеди" сувагт ярилцлага өгөхдөө тэмдэглэжээ.

Түүний хэлснээр, Оросыг эсэргүүцэх “хоёрдугаар фронтыг” Гүржид нээх хүсэлтэй хүмүүс уг тогтоолын ард байгаа бөгөөд тэд аравдугаар сарын 26-нд Гүржид болох парламентын сонгуулийн яг өмнө сонгогчдод нөлөөлөхийн тулд зориуд ийм тогтоол гаргаж байгаа ажээ.

Европын Холбооноос Гүржид олгох санхүүжилтийг зогсоох, Гүржид “ардчиллыг боомилж” байгаа хэмээн тэдний үзэж буй улс төрчдийн эсрэг хориг арга хэмжээ авхыг уриалсан, Гүржийн баталсан гадны агентуудын тухай, ижил хүйстнүүдийг сурталчлахыг хориглох тухай хуулиудыг шүүмжилсэн тогтоолыг Европарламентын депутатууд аравдугаар сарын 9-нд дэмжин баталсан байна.

Европын Холбооны санхүүжилт зогссон ч Гүрж улс хэрэгжүүлж байгаа төслүүдээсээ татгалзахгүй гэж Гүржийн засгийн газрын тэргүүн шадар сайд, эдийн засаг, тогтвортой хөжлийн сайд Леван Давиташвили гүржийн телевизийн "Рустави-2" сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.

“Бид нэг ч төслийг зогсоохгүй. Төлөвлөсөн төслүүдээ хэрэгжүүлэх нөөц бололцоо манай улсад байгаа”, - гэж Давиташвили тэмдэглэжээ.

Түүний хэлснээр, Европын Холбоо санхүүжилтээ зогсоох нь зөвхөн л харамсал төрүүлж, хоёр талын цаашдын харилцаанд зохих нөлөө үзүүлэх ажээ.

Гүрж улс “ардчиллаас ухарсан” учраас Европын Холбооноос олгох 121 сая еврогийн санхүүжилтийг авахгүй гэсэн мэдээллийг өмнө нь Гүржид суугаа Европын Холбооны төлөөлөгчийн газраас нийтэлсэн байна.

Л.Батбаяр 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ха ха(73.59.119.57) 2024 оны 10 сарын 11

гоомоо нар л боож үхэж бна даа ха ха

0  |  0
zochin(31.165.225.230) 2024 оны 10 сарын 10

shudarga bishee, gemt heregten mafiin parlament.....

0  |  0
Top