#Pray4Dulguun: О.Дөлгөөнд хандив өргөх ЭВЕНТҮҮД

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 26

Оюутны лигт гялалзсан, залуу авьяастан О.Дөлгөөн үнэ цэнэтэй тоглогчийн шагналаа эдлэн, АНУ-д NBA-н шувтаргын тоглолтыг үзэхээр явах үедээ хүндээр өвдөн, АНУ-ын Калифорни мужийн их сургуулийн эмнэлэгт хэвтээд байгаа.

Элэгний B вирусын идэвхжил, салхин цэцэг гэсэн давхар оноштойгоор биеийн байдал нь маш хүнд байгаа түүнд туслах хөдөлгөөн фэйсбүүкт эрчимтэй өрнөж байна.

О.Дөлгөөнтэй сэтгэлээрээ нэгдсэн байгууллагуудтай танилцана уу? Та тэдний зохион байгуулж буй тоглолт, эвент, спортын өдөрлөгт оролцсоноор бодит хандив өргөх болно. 

 

-2019.06.27 буюу пүрэв гарагт "New Marquee club"-т  21:00 цагаас О.Дөлгөөнд зориулсан хандивын тоглолт болно. Орлогыг түүний эмчилгээний зардалд бүрэн зориулна.

Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж байгаа шилдэг 8 багийн халз тоглолт болох гэж байна. Багийн хураамж болон таксны орлогыг Дөлгөөний эмчилгээнд хандивлана. Шилдэг багуудын ширүүн тулааныг 06/27-06/28-ны өдрүүдэд Сити их сургуульд  очиж үзэх боломжтой.

Тасалбарын үнэ: 3000 төгрөг 

"3x3" Хандивын тэмцээн
Монголын сагсан бөмбөгийн бүх шилдэг тамирчид нэгдэн Пүрэв /2019.06.27/ гарагийн17.00 цагаас "3х3"-аар өрсөлдөх боллоо. Мэргэжлийн тамирчдын тэмцээний хураамж 500 мянган төгрөг бөгөөд бүх хураамжаа О. Дөлгөөний эмчилгээний зардалд хандивлана.

Зургаадугаар сарын 27 буюу пүрэв гарагт "Comedy Lab"-ын залуус О.Дөлгөөн зориулан хандивын тоглолт хийх гэж байна. Бүх орлогыг хандивт зориулна. 

Хаалга: 20:00 цагаас нээгдэнэ.
Тоглолт: 21:00 цагаас эхэлнэ.
Тасалбарын үнэ: 20,000₮
Тасалбар: Үүднээс орохдоо авч болно.
Холбогдох утас: 88015222
Хаяг: Peace Tower, 18 давхар Comedy Lab

Хямд үнэ+Хурд+Чанар=Sport Store уриатай брэнд пүүзний дэлгүүр долдугаар сарын 1-нд ирсэн бүх барааныхаа орлогыг О.Дөлгөөнд хандивлахаар болжээ.

Худалдаа хийхийг хүсвэл 76766633 утсаар холбогдож, мөн ЭНЭХҮҮ пэйж хуудаснаас мэдээлэл авах боломжтой. 

-"Sneaker shop" дэлгүүр 06.24-өөс эхлэн тав хоногийн турш худалдан авалт хийсэн бараа тутамд 20%~тай тэнцэх тѳгрѳгийг Дѳлгѳѳний эмчилгээний зардалд хандивлана гэжээ. Газар дээр нь шууд шилжүүлнэ. 

Хаяг: "Шѳнийн зах" 482 лангуу 

-Сагсчин Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од болон Монголын Оюутны сагсан бөмбөгийн лигийн “Этүгэн ирвэсүүд” багийн тоглогч Т.Их-Уулыг нар өөрсдийн өмсгөлөө дуудлага худалдаанд оруулаад, тэрхүү мөнгөө О.Дөлгөөний эмчилгээний зардалд бүрэн зориулна.

-"Aim4R Production" бүжгийн клубийнхэн ирэх долоо хоногт ямар нэг албан байгууллагын арга хэмжээнд очиж бүжгийн үзүүлбэр гаргаад, цалингаа хандивлахаар болжээ. 

Хаяг: 13-р хороолол

-2019 оны зургадугаар сарын 26-ны 18:00 цагт Орхон аймгийн Хангарьд палас-т Спортын мастер О.Дөлгөөний хандивын тоглолт болно. Тоглолтод Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн шилдэг тамирчид, Орхон аймгаас төрөн гарсан лигийн тамирчидтай халз тоглоно. Орхон аймгийн нийт ард иргэд та бүхнийг хандивын тоглолтыг ирж үзэн Очбадрахын Дөлгөөндөө амьдрал бэлэглэхийг уриалж байна. 

Сайхан сэтгэлт Монгол хүн та О.Дөлгөөнд туслан, цаг бусын зовлонг хурдан гаталж, их спортдоо хурдан ирэхийг хүсэж байвал хандивын аяны албан ёсны дансанд хандив өргөөрэй. Одоогийн байдлаар 150 сая төгрөг цугларсан байгаа гэнэ. 

Хандив өгөх данс:

ХАС БАНК - 5002942199 - Л.ОЧБАДРАХ (О.Дөлгөөний аав)
ХААН БАНК - 5721081225 - Л.ОЧБАДРАХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top