Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө засах орны /БНХАУ-ын ӨМӨЗО/ боомтын алба хоорондын Монгол, Хятадын хилийн “Цагаандэл уул-Өлзий” боомтын барилга байгууламж, дэд бүтцийг бүтээн байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр /2019.06.25/ боллоо. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Сангийн сайд, Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны танхимын дарга Тиан юунь болон албаны бусад хүмүүс оролцсон бөгөөд гэрээнд Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, БНХАУ-ын ӨМӨЗО-ны боомтын албаны дарга Сэ Цэн нар гарын үсэг зурж баталсан юм.
Тус боомтыг хоёр улсын жишиг боомт болгохоор талууд харилцан ижил түвшинд төлөвлөж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн 43 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар бүтээн байгуулна. “Цагаандэл уул-Өлзий” боомтын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Таван толгой-Баруун наран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаандэл уул боомт хүртэлх тусгай зориулалтын авто замын гэрээ байгуулагдаж замын зураг төсөл хийгдэж байгаа аж.
Ийнхүү боомтыг ашиглалтад оруулснаар Монгол, Хятад хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа сайжрах, нүүрсний экспорт, импортод шинэ гарц нээх, бүс нутгийн аялал жуулчлал хөгжих зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл ( 0 )