"Камертон" хамтлагийн ар талыг БАТ ХАРИУЦАГЧИД

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 25

Монголын анхны хөвгүүдийн хамтлаг болон гарч ирж байсан "Камертон" хамтлагийн 24 насны төрсөн өдөр өчигдөр /2019.06.24/ тохиолоо. Хөгжим бүжгийн коллежид байхдаа хамтлагийн ахлагч Д.Болд, Г.Мэнд-Амар нар ангийнхаа охидтой тусдаа хамтлагтай байсан бөгөөд дан эрэгтэй гишүүдээс бүрдсэн шинэ хамтлаг байгуулъя гэж шийдсэнээр Л.Ган-Эрдэнэ, Б.Эрдэнэбат нарыг бүрэлдэхүүндээ элсүүлснээр хамтлагийн түүх ийнхүү эхэлжээ. " Титэм" хамтлагийн дуучин Л.Тайванбат нь.Ган-Эрдэнийн төрсөн ах байсан бөгөөд хамтлагийн анхны менежерээр ажиллаж, дүүгийнхээ хамтлагийг хөл дээр нь босгоход чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тэгвэл тус хамтлагийг өдий зэрэгтээ явахад ар гэрээ асуудалгүй авч явсан тэдний бат хариуцагчид буюу тэдний гэр гийгүүлэгчид нарын нь үүрэг их байсан гэхэд хилсдэхгүй биз ээ. Төрсөн өдөр нь тохиож байгаа эл өдрүүдэд Камертон хамтлагийнхан үзэсгэлэнт гэргий нараараа гангарлаа. 

Камертон хамтлагийн АМЖИЛТ

  • 1995 онд Пентатоник наадмын Шилдэг дебют хамтлаг
  • 1996 онд Пентатоник наадмын шилдэг хамтлаг
  • 1997 онд шилдэг поп хамтлаг, шилдэг бүтээл
  • 2000 онд шилдэг поп хамтлаг, шилдэг бүтээл
  • 2003 онд Алтан микрофон наадмын шилдэг хамтлаг, шилдэг цомог

ТОГЛОЛТ

  • 18 нас
  • Хүсэл Хясал
  • Greatest Hits
  • Unplugged
  • 4 жилийн ойн тоглолт
  • Хувьсал
  • June 24
  • Төгсөшгүй
  • Camerton & No Mercy
  • 24 цаг
  • June 2004
  • 10 жилийн ойн тоглолт
  • 15 жилийн ойн тоглолт
  • 19 жилийн ойн тоглолт /2014 оны 5-р сарын 14/
  •  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top